Фэйсбүүк орчинд видео контент яагаад илүү үр дүнтэй вэ?
Фэйсбүүкт зурган пост бэлдэж оруулах нь мэдээж амархан нэг минутын л ажил болно. Тийм ч болохоор ихэнх постууд зурган байдаг.
Гэхдээ хэрэв та бүхэн анзаарсан бол видео буюу дүрс бичлэг бүхий пост нь илүү хандалт өндөртэй байдгийг мэдэх байх. Хэдийгээр хийхэд арай их хугацаа зарцуулах боловч, фэйсбүүкт сурталчилгаа хийх гэж байгаа хүмүүст би хувьдаа видео контентийг туршаад үзэхийг санал болгож байна. Видео контент нь яагаад сайн байдгийг тайлбарлах гээд оролдоод үзье.
1. Мэдээлэл түгээх чадвар.
Фэйсбүүк видео сурталчилгааны тусламжтайгаар богино хугацаанд их мэдээлэл өгөх боломжтой. Ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож буй хүмүүс багагүй хэмжээний тайлбар сонсох хэрэгтэй байдаг. Та юу санал болгож байгаагаас хамаараад худалдан авалт хийхийн тулд дараах зүйлсийн талаар ойлголт авсан байх хэрэгтэй:
- Үнэ
- Хүргэлтийн талаар
- Давуу тал, ашиг тус
- Баталгаат хугацаа
- Хэрэглэсэн хүмүүс ямар сэтгэгдэлтэй байсан
- Хэрхэн хэрэглэх талаар заавар зөвлөгөө
- Хэр туршлагатай, салбартаа танигдсан эсэх г.м.
Эдгээр мэдээллийг мэдээж дүрс бичлэгээр өгөх нь илүү үр дүнтэй.
2. Хандалт өндөртэй.
Зурган сурталчилгаатай харьцуулахад хандалт өндөр байдаг. Ямар нэг сурталчилгааны хувьд эхний зорилго нь мэдээж олон хүнд хүрэх явдал юм.
Хэрэв хэрэглэгчид сурталчилгааг тань олж анзаарахгүй бол тэдэнд мессежээ өгч чадахгүй гэдэг нь ойлгомжтой.
Дүрс бичлэг бүхий сурталчилгаа нь анхаарал татахдаа сайн бөгөөд ийм ч учраас үзүүлэх нөлөөлөл нь ч гэсэн өндөр байдаг. Та бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах эсвэл борлуулах гээд аль ч тохиолдолд мэдээж анхаарал татсан тохиолдолд үр дүнд хүрнэ.
3. Харилцаа үүсгэх.
Өнөөдөр бид худалдан авалт хийхдээ ихэнх тохиолдолд мэддэг буюу итгэдэг газраасаа худалдан авалт хийдэг. Видео нь зурагтай харьцуулахад илүү харилцаа тогтоох боломжтой тул зорилтот хэрэглэгчдийнхээ итгэлийг олох талдаа илүү сайн байдаг. Хэрэв зорилтот хэрэглэгчид тань таныг сайн мэддэг бол мэдээж хамтарч ажиллах буюу мөнгө төлөхөд бэлэн байна.
4. Салбартаа танигдсан буюу туршлагатай.
Хэрэв та зорилтот хэрэгдэгчдэдээ салбартаа туршлагатай болохоо хэлбэл ямар нэг нотолгоогүйгээр эргэлзэх нь гарцаагүй. Хангалттай туршлагатайгаа харуулахад видео контент нь илүү тохиромжтой юм.
Өмнөх хэрэглэгчдэдээ хүргэж байсан сайн үр дүнгээ яагаад видео контент болгож болохгүй гэж? Мөн ямар нэг зүйлийг хийхэд хэцүү байсныг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар контент хийж болно. Тэд контентийг үзсэнийхээ дагуу хэрэгжүүлэн үр дүнд хүрсний дараа илүү их итгэх болно.
5. Өрсөлдөгчдөөсөө өөр байх.
Хэрэв та анзаарсан бол магадгүй өрсөлдөгчдийн тань ихэнх нь фэйсбүүкт сурталчилгаагаа хийж байгаа. Тийм болохоор яагаад тэднээс ялгарч болохгүй гэж? Түрүүн дурдсанчлан видео контент нь зурган посттой харьцуулахад хийхэд бага зэрэг ажиллагаатай тул хэрэв сайн дүрс бичлэг бүхий контент хийгээд сурчихвал тэднээс ялгарах боломжтой болох юм.
Илүү үр дүнтэй бөгөөд бусдаас арай өөрөөр ажиллахын тулд яагаад видео контентыг туршаад үзэж болохгүй гэж?