Эрхэм зорилго

Амжилтын чигийг заах мэдлэг түгээнэ.

Facebook

Зорилтот хэрэглэгчдийн сонирхлыг татах чанартай контентийг судлагааны үндсэн дээр хийж фэйсбүүкт түгээнэ.

Instagram

Хэрэглэгчдийнхээ шинэ хандлагад борлуулалт, маркетингийн үйл ажиллагаагаа хэрхэн нийцүүлэх вэ?

Youtube

Хэрхэн бага зардлаар интернет орчин дахь олон хүнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэн борлуулах вэ?

Бид

Өнөөдөр интернет орчин дахь хэрэгслүүдийг үр дүнтэй ашиглаж чадвал энэ нь бизнес эрхлэгчдийн хувьд ихээхэн боломж юм. 

Хэдийгээр бид жижиг зах зээлтэй ч интернет орчинд бизнесээ зөв байршуулж, сурталчилж чадвал хил харгалзахгүй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгох боломж байна. 

Энэ талаарх мэдлэг, мэдээллийг судлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор бидний хэдэн нөхөд 2016 онд Компассо нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.

Баярын Оргилбулган

Гүйцэтгэх захирал

Хадгаламж банкинд 2003-2004 онд эдийн засагч, 2004-2007 онд картын төвийн захирал, 2007-2011 онд мэргэжилтнээр, 2011-2014 онд Соут Пик ХХК-д маркетингийн мэргэжилтэн, 2014 оноос Гроут Финанс аудит ХХК маркетингийн менежерээр тус тус ажиллаж байсан. 2002 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч, нягтлан бодогчоор, 2015 онд СЭЗДС, БНСУ-ын Хандоны Глобал Их сургуулийн хамтарсан хөтөлбөрийг Бизнесийн удирдлагын магистраар тус тус төгссөн.

Сүрэнхорлоогин Түвшинбаяр

үүсгэн байгуулагч

2011-2016 СЭЗДС-д багшаар ажиллаж байна, 2007-2011 СЭЗДС санхүүч, нягтлан бодогч, 2012 онд Английн Оксфорд Брүүкэс их сургуулийг нягтлан бодогч бакалавр, 2015 онд СЭЗДС, БНСУ-ын Хандоны Глобал Их Сургуулийн хамтарсан хөтөлбөрийг Бизнесийн удирдлагын магистраар тус тус төгссөн, Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, АССА, CGMA- мэргэшлийн зэрэгтэй.

Балдоржийн Цолмон

Үүсгэн байгуулагч

Шангри-Ла Улаанбаатар ХХК-д 2011-2012 орчуулагч, нарийн бичиг, 2013-2014 маркетингийн ажилтан, 2014-2015 хүний нөөцийн ажилтан, 2015 оны 4 сараас одоог хүртэл Маркетингийн ахлах ажилтнаар ажиллаж байна. 2009 онд Японы Акита Олон Улсын их сургууль, 2011 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Гадаад харилцаа, орчуулагч мэргэжлээр бакалавр, 2015 онд СЭЗДС, БНСУ-ын Хандоны Глобал Их Сургуулийн хамтарсан хөтөлбөрийг Бизнесийн удирдлагын магистраар тус тус төгссөн.

Оюунчимэгийн Билгүүн

Вэб хөгжүүлэгч

2009-2013 онд Эм Си Эс, Ай Ти Зонд программист,  2015 оноос АНУ-ын Пийнат лэбс инк-д программ хангамжийн инженерээр ажиллаж байна. 2006-2010 онд Улаанбаатар дээд сургуулийг программ хангамжийн инженер, 2013-2015 онд АНУ-ын MUM их сургуулийг компьютерийн шинжлэх ухааны магистраар тус тус төгссөн.