Энтрепренёруудад нийтлэг байдаг тэднийг амжилтанд хүргэдэг 9 чанар
Энтрепренёр байна гэдэг бэрхшээл бүхий урт хугацааны ажил учраас хүчтэй байх, зарим нийтлэг чанар, чадварыг шаардаж байдаг.
Тэдэнд алсын хараа, хүсэл эрмэлзэл хэрэгтэй боловч дан ганц эдгээр нь дэлхийг өөрчлөхөд хангалтгүй байдаг. Стив Жобс, Ховард Шулц зэрэг амжилтад хүрсэн энтрпренёруудын ижил төстэй чанаруудаас:
1. Зарим нэг түр зуурын зогсолтыг эс тооцвол тэд хэзээ ч бууж өгдөггүй. Судалгаанаас үзвэл гарааны бизнесийн амжилтгүй болох болсон хамгийн гол шалтгаан нь үүсгэн байгуулагч нь хэт эрт бууж өгснөөс болсон байдаг байна. Тэднээс амжилтых нь тухай асуувал шантармаар үе зөндөө байсан гэдэг, гэхдээ тэд хэзээ ч бууж өгч байгаагүй юм.
2. Тэд шалтаг тооцдоггүй, алив бэрхшээлээс юу сурч болох вэ? гэсэн талаас нь хардаг. Хэн нэгэнд бурууг өгөхөөс өмнө бэрхшээлээс суралцахыг бодож түүнд ямагт бэлэн байдаг.
3. Одоогийн санал болгож байгаа зүйлээ зоригтой өөрчилж чаддаг. Ихэнх тохиолдолд хүмүүс орлого нэмэгдээд ирэхээр сэтгэл амар байснаа, өрсөлдөгчид тухайн зах зээлд орж ирэхэд хариу үйлдэл үзүүлэх тал дээр анхаардаг.
Стив Жобс өөрийн сайн байгаа бүтээгдэхүүнийг хуучрахаас өмнө сайжруулахдаа гаргууд байсан.
4. Тэд бусдаас ялгарах тэр л зүйл дээр анхаарлаа хандуулдаг. Гарааны бизнесийн нийтлэг талууд нь тэд онцлог бүхий ниче хэсэгт сошиал шийдэл эсвэл олон платформыг нэгтгэсэн шийдлийг санал болгодог. Тэд ямар нэгэн ирээдүйтэй шийдэл олж харсан бол санаагаа хэрэгжүүлэхийн тулд эрсдэлийг үл харгалзан тууштай зүтгэдэг.
5. Хамтрагч түнш олох тал дээр анхаардаг. Байр сууриа олсон борлуулалтын суваггүйгээр, бусдын тусламжийг авахгүйгээр амжилтанд хүрэхгүй. Тэдний амжилтын үндэс нь гол үйл ажиллагаан дээрээ төвлөрч бусдыг нь бусдад хариуцуулдаг буюу бүгдийг хийхийг оролддоггүй.
6. Харилцаанд анхаарал хандуулдаг. Амжилттай бизнес чи юу мэдэхээс болон хэнийг танихаас ихээхэн хамаардаг. Харилцагчид, түншүүдтэйгээ харилцан ашигтай байх харилцаа тогтоох чадвар тэднийг бусдаас ялгаж байдаг. Өөрөөр хэлбэл тэд ямагт алсыг харсан шийдвэр гаргаж байдаг.
7. Өөрөөсөө илүү хүмүүсээр хүрээлүүлж тэднээс суралцаж байдаг. Тэд хамтрагчаараа өөрсдөөс нь илүү чадвартай хүмүүсийг сонгодог бөгөөд шаардлагатай чадваруудыг тэдэнд өгдөг. Тэд үргэлж “Тийм” гэдэггүй нэгнүүд байдаг боловч шалтаг тооцдоггүй аливаа асуудалд эерэгээр ханддаг нэгнүүд байдаг.
8. Тэдэнд мөнгө хийхээс илүү зорилго нь чухал байдаг ч мөнгөгүйгээр зорилгодоо хүрэхэд хүнд гэдгийг мэддэг.
9. Тэд хийж буй ажилдаа үнэн сэтгэлээс дуртай бөгөөд бусдаас их ажилладаг. Ажилдаа их цагийг зарцуулахын зэрэгцээ бусдыг ч гэсэн ажиллуулж чаддаг. Юун дээр төвлөрөхөө сайн мэддэг, түүнийхээ тухай гүнзгий ойлголттой байдаг.
Энтрпенёр амьдралын хэв маяг бол алсыг харах тухай, ажлаа үр дүнтэй хийж дуусгах тухай болон хийж буй ажил болгоноосоо суралцах тухай юм.