Хаяг

Улаанбаатар хот, Чингилтэй дүүрэг, 3-р хороо, Эрдэнийн тойрог барилгын 2 давхарт 4 тоот

Цагийн хуваарь

Да - Ба: 9:00 - 19:00

​​Бямба:  9:00 - 17:00

Цэс
Холбоо барих

976-9909-5423

[email protected]

Компассо © 2016-2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Хэрхэн сошиал медиа маркетингийн стратеги боловсруулах вэ?

 

 

Өнөөдөр сошиал медиа нь хэрэв зөв ашиглаж чадвал ирээдүйн харилцагчдаа олох, тэдэнтэй харилцаа тогтоох боломж олгох маркетингийн хүчирхэг хэрэгсэл болоод байна. Хэдий тийм боловч маркетерууд тодорхой төлөвлөгөөгүйгээр сошиал медиаг хэрэглэж алдаа гаргах нь элбэг байна. Энэ нь сайнаар бодоход цаг дэмий үрсэн болох, муугаар бодоход нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зэрэг сул талуудтай. Сошиал медиаг үр дүнтэй ашиглахын тулд юунд хүрэх гэж байгаагаа болон хэнд зориулах, өрсөлдөгчид тань юу хийж байгаа тухай илэрхийлсэн тодорхой стратегитай байх хэрэгтэй.

 

Хэрхэн сошиал медиа стратеги боловсруулах вэ?

 

Зорилгоо тодорхойлох

 

Сошиал медиа стратеги тодорхойлохын тулд нэн тэргүүнд хаана хүрэхээ тодорхойлохоос эхэлнэ. Таны сошиал медиа маркетингийн зорилго юу вэ? Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бусдад таниулах уу? Борлуулалтаа өсгөх үү, эсвэл вэб сайтын хандалтаа нэмэгдүүлэх үү? Эсвэл одоо байгаа харилцагчдаа хадгалахад байна уу? Хэрэв та ганц, хоёр зүйл дээр төвлөрөхгүй нэгэн зэрэг бүгдийг хэрэгжүүлэхийг хүсвэл юунд ч хүрэхгүй байж болох талтайг анхаарахад илүүдэхгүй. 

 

Гүйцэтгэлийг хэмжиж болохуйц зорилттой байх

 

Зорилгодоо үндэслэн зорилтоо тодорхойло, ингэхдээ хүрч болохуйц, цаг хугацаатай, хэмжиж болохуйц байх хэрэгтэй. 

 

Жишээ нь хэрэв та борлуулалтаа өсгөх хэмээн зорилгоо тодорхойлсон бол зорилтоо сард 100 шинэ харилцагч онлайнаар олно гэж тодорхойлж болно. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ аль болох олон хүнд хүргэхээр зорилго тодорхойлсон бол сошиал медиа дахь хандалтын тоог 50 хувиар өсгөнө хэмээн тодорхойлж болно. Ямар ч тохиолдолд энэ нь танай бизнесийн зорилготой уялдаатай, хүрч болохоор бодитой болон цаг хугацаатай байх ёстой. Жишээ нь сошиал медиа хандалтын тоог 3 сарын дотор 50 хувь нэмэгдүүлнэ гэх байдлаар.

 

Зорилтоо тодорхойлсон бол, та түүнийг хэмжиж чаддаг байх ёстой. Хийсэн ажлын үр дүнгээ хэмжих боломж олгох Гүүгл аналитикс гэх зэрэг хэрэгслүүдийн тусламжтайгаар гүйцэтгэлээ хэмжиж чадахуйц байх хэрэгтэй. Энэ нь таны болон ажилтнуудын тань юу болохгүй байгааг олж мэдэн, дүгнэлт хийж, засаж залруулах боломж олгоно.

 

Худалдан авагчаа судлах

 

Одоо та хаашаа явахаа мэддэг боллоо, гэхдээ тэнд хэрхэн хүрэхээ арай мэдээгүй байна. Амжилттай сошиал медиа стратеги бол хэрхэн зөв хүмүүст /таны бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох/, зөв мессеж хүргэх тухай юм. Үүний тулд танай хэрэглэгчид хэн болох тухай сайн ойлгосон байх хэрэгтэй. Жишээ нь: технологи сонирхдог, залуу хэсгийг харилцагчаа гэж үзэж байгаа бол шууд 18-аас 35 насны хүмүүсийг сонгох нь өрөөсгөл юм.

 

Үүнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд худалдан авагчийн дүрийг тодорхойлох явдал юм. Танай нийтлэг харилцагч ямар хүн байх вэ? Тэр хэдэн настай вэ? Түүний орлого нь хэд вэ? Тэр хүүхэдтэй эсэх? Юунд дуртай? Юунд дургүй вэ? Тэрээр юунаас урам зориг авдаг вэ? зэрэг асуултууд хариулаарай. Хэрэв нэгээс дээш төрлийн харилцагчидтай бол тус бүрт нь худалдан авагчийн дүрийг тодорхойлно.

 

Өрсөлдөгчдөөсөө суралц

 

Таны юу болж байгаа болон юу нь болохгүй байгаа тухай танай өрсөлдөгчид танд хэлээд өгөх болно. Хэрэв та өрсөлдөгчдөө огт анхаарахгүй бол тэдний амжилт болон алдаанаас суралцах боломжийг алдаж байна гэсэн үг. 

 

Өрсөлдөгчдөө судлахын тулд 1-3 сайныг нь сонгоод тэд аль сошиал сувагт идэвхтэй байна, тэр суваг дахь контентуудыг судлахаас эхлэх нь зүйтэй. Тэд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ тухай ярьж байна уу? Эсвэл өөр зүйлд анхаарлаа хандуулж байна уу? 

 

Харилцагчдад хүргэх мессежээ тодорхойлох

 

Хэн таны харилцагч байхаа тодорхойлсон бол одоо тэдэнд хүргэх мессежээ тодорхойлох нь зүйтэй. Таны тодорхойлсон худалдан авагчийн дүрийн сонирхлыг татах, тэдний байнга тавьдаг асуудалд хариу өгөх мессеж байвал зүгээр байдаг.

 

Түгээх сувгаа сонгох

 

Бүх сошиал сувгууд адил биш бөгөөд таны худалдан авагчийн дүр аль сувгийг илүү сонирхож, их хугацаа өнгөрөөж байгааг харгалзан сонгох нь үр дүнтэй. Жишээ нь: Монголд өнөөдөр фэйсбүүк, твитерийг өргөнөөр хэрэглэдэг бол бизнес рүү чиглэсэн бизнесийн хувьд линкедин тохиромжтой гэх мэт.

 

Контентийн төлөвлөгөө хийх

 

Эцэст нь ямар контент хийхээ тодорхойлдог. Контентийн төрлөө сонгохдоо худалдан авагчдад хүргэх мессеж болон аль сувгаар хүргэхтэй уялдаатай байхыг бодолцон үзэх хэрэгтэй. Зүгээр л бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай мэдээлэл байх биш, харин хэрхэн таны бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох тэр хүмүүст үнэ цэнэ хүргэхэд анхаарал хандуулах, дүрс бичлэг, инфографик, цахим ном гэх мэт олон төрөл, хэлбэртэйн дээр аль болох тогтмол хугацаанд шинэлэг контентууд хүргэж байх нь илүү үр дүнтэй байдаг байна.     

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Холбоотой нийтлэлүүд
Please reload

Онцлох нийтлэл

Фэйсбүүк сурталчилгаа сайн хийхэд туслах 7 стратеги

September 23, 2019

1/10
Please reload

Сүүлд нэмэгдсэн