Хаяг

Улаанбаатар хот, Чингилтэй дүүрэг, 3-р хороо, Эрдэнийн тойрог барилгын 2 давхарт 4 тоот

Цагийн хуваарь

Да - Ба: 9:00 - 19:00

​​Бямба:  9:00 - 17:00

Цэс
Холбоо барих

976-9909-5423

[email protected]

Компассо © 2016-2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Интернет худалдааны вэб сайт хийхэд анхаарах 9 зүйлс

 

Худалдаа үйлчилгээний байгууллагууд бараа, бүтээгдэхүүнээ интернет ашиглаж борлуулах явдал өдөр ирэх бүр ихэссээр байна. Технологийн дэвшлийн ачаар вэб сайтаа хялбархан хийх шийдлүүд их болсон хэдий ч зөвхөн сайн вэб сайт хийснээр интернет худалдааны бизнест амжилт олноо гэсэн үг хараахан биш юм. 

 

Вэб сайтаа хийсний дараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулахын тулд хүссэн хүсээгүй интернет орчноос харилцагчидаа олох учраас интернет маркетингд анхаарлаа хандуулах хэрэгтэйн дээр доорхи ажлуудыг хийх хэрэгтэй байдаг:

 

1. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ туршиж үзэх 

Интернет худалдаа хийх вэб сайтаа хийж эхлэхээс өмнө бүтээгдэхүүн, үйлчилгээг тань хүмүүс сонирхох эсэхийг тандах, судлах хэрэгтэй. Үгүй бол хичнээн сайн вэб сайт хийсэн байлаа ч бүтээгдэхүүн, үйлчилгээг тань сонирхохгүй бол цаг заваа дэмий үрсэн хэрэг болно. 

 

2. Вэб сайтыг тань хэрэглэгчид өөрсдөө олохгүй 

Вэб сайтаа л хийчихвэл мөнгийг олж өгнө гэж бодвол том эндүүрэл болно. Зах хязгааргүй интернет орчноос танай бизнесийг олно гэдэг хэцүү. Танай вэб сайтад хэн нэгэн ирж байнаа гэдэг нь гүүглээр хайлт хийсэн, сурталчилгаанаас харсан, эсвэл хэн нэгнээс вэб сайтын тухай сонссоноор зочилсон байж таарна. Вэб сайтдаа зорилтот харилцагчдын урсгалыг авахын тулд хэрхэн сайн сурталчилгаа хийх, хайлтын системд хэрхэн өртөх талаар мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах, мэргэшсэн нэгэнтэй хамтарч ажиллах хэрэгтэй болдог. 

 

3. Маркетингийн төсөв 

Вэб хуудасны загвар, дизайнаас эхлээд хайлтын систем, сошиал медиа сувгуудыг хэр зэрэг үр дүнтэй ашиглаж байгаа зэрэг нь борлуулалтанд ихээр нөлөөлж байдаг учраас интернет ашиглаж хийх маркетингдаа ихээхэн анхаарал хандуулах болдог. Интернет орчин дахь худалдан авагчдын хандалт, итгэлийг олж авахын тулд тэдний асуудалд хариу өгөх контентууд хийх, маркетингийн аль суваг илүү үр дүнтэй байгааг туршиж үзээд аль үр дүнтэйд нь төсөв хуваарилах зэргээр ажиллах хэрэгтэй. 

 

4. Хүрэлцээтэй мөнгө төсөвлөх

Зарим нэг нь хурдан хугацаанд жигдэрдэг бол ихэнх нь боломжийн хэмжээний үр дүнд хүртлээ тодорхой хугацаа зарцуулах хэрэгтэй байдаг тул хангалттай хэмжээний мөнгө төсөвлөхгүй бол болохгүй. Хэн нэгнээс санхүүжилтийн зорилгоор мөнгө асуухдаа "Үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэж байна" гэх нь "Бид өдөр тутмын үйл ажиллагаагаа санхүүжүүлэх мөнгө хэрэгтэй байна" гэхээс мэдээж хамаагүй дээр учраас хангалттай хэмжээний мөнгө төсөвлөх нь зүйтэй.   


5. Харилцагчидаа сайн сонс

Таны бодож үзээгүй санаануудыг ч хэлж магадгүй учраас хэрэгжүүлж эхлээд л харилцагчдынхаа саналуудыг сонсож эхлэх хэрэгтэй. Тэдний зөвлөгөөг сонсоод хэрэгтэй гэж үзвэл хугацаа алдалгүй хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуул. Магадгүй тэд таны хэрэгжүүлсэн тухай олж мэдээд танай үнэнч харилцагч болно.  

 

6. Бүгдийг хийх гэж битгий оролд 

Энэ хамгийн түгээмэл гаргадаг алдаа. Хэрэв сайн загвар бүхий өмд борлуулах гэж байгаа бол өмд хийхэд хүч, нөөцөө зарцуулах биш, сайн загвар бүхий өмд олоод зар. Өмд олон жил хийсэн туршлагатай нэгнүүд аль хэдийнээ хамгийн сайн өмд хийх технологийг олсон байгаа. 

 

7. Болоогүй байхад битгий бууж өг 

Амжилттай болтлоо их хугацаа зарцуулагдах болно. Амжилттай хэрэгжүүлсэн байгууллагуудын дунджаар 99 хувь нь одоогийн байгаа өндөрлөгт хүрэхийн тулд өдөр, шөнөгүй ажилласан байдаг. Энэ нь амархан бөгөөд хурдан хугацаанд бүтэхгүй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Гэхдээ хэрэв амжилттай хэрэгжих мэдрэмж танд байгаа бол бууж өгөхгүй зүтгээд байхаас өөр сонголт үгүй. 

 

8. Бизнес модель сайтар бод

Candy crush зэрэг тоглоомууд нь үнэгүй байдаг. Гэхдээ хаанаас орлогоо олохоо сайтар тооцоолсон байдаг. 

 

9. Бусдын хүчийг ашигла 

Захиалгандаа дарагдаад, өдөр тутмын ажилд их хугацаа зарцуулах биш, бизнесээ  өргөжүүлэх тал дээр анхаарлаа хандуулан ажилла. 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Холбоотой нийтлэлүүд
Please reload

Онцлох нийтлэл

Facebook live бичлэгийн талаар бүгдийг нэг дороос

December 27, 2019

1/10
Please reload

Сүүлд нэмэгдсэн