Хаяг

Улаанбаатар хот, Чингилтэй дүүрэг, 3-р хороо, Эрдэнийн тойрог барилгын 2 давхарт 4 тоот

Цагийн хуваарь

Да - Ба: 9:00 - 19:00

​​Бямба:  9:00 - 17:00

Цэс
Холбоо барих

976-9909-5423

[email protected]

Компассо © 2016-2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Интернет маркетинг үр дүнтэй хэрэгжүүлэх 5 арга

 

Сүүлийн үед байгууллагууд контент /блог, дүрс бичлэг, инфографик, подкаст г.м/ хийн түүнийгээ интернетээр түгээх, сошиал медиа сувгуудыг маркетингийн үйл ажиллагаандаа хэрэглэх нь ихсэж байна. Контент хийж түүнийгээ түгээх боломж олгох олон төрлийн үнэгүй платформ, хэрэгслүүд шинээр гарч байгаа нь зорилтот хэрэглэгчиддээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үр дүнтэй хүргэхэд улам бүр хямд зардалтай болгосоор байна.

 

Шинээр бизнесээ эхлүүлж байгаа болон эхлүүлэхээр төлөвлөж байгаа хүмүүст интернет сурталчилгаанд хангалттай төсөв хэрэв байхгүй бол бага зэргийн хүчин чармайлт гаргаснаар хэрхэн үр дүнтэй интернет маркетинг, сурталчилгаагаа хэрэгжүүлж болох 5 аргыг танилцуулья:

 

   1. Худалдан авагчийн дүр тодорхойлох 

 

Өөрт байгаа хязгаарлагдмал нөөцөө үр ашигтай зарцуулахын тулд маркетингийн стратегиа тодорхойлох хэрэгтэй байдаг. Энэ нь нэг талаас байгууллагынхаа зорилготой бүхий л хийж байгаа ажлуудаа уялдуулах тухай юм. 

 

Маркетингийн үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ зорилтот харилцагчдаа сайтар мэдсэн байх нь яагаад чухал хэрэгтэй вэ?

 

Интернет орчинд тухайн хийж буй контентоо зорилтот хэрэглэгчдийнхээ хүсэл, сонирхолд нийцүүлэх тусмаа зардал бага, үр дүнтэй, олон хүнд хүрдэг. Тэгвэл бидний хэрэглэгчид хэн бэ? Ямар хүсэл, сонирхолтой вэ? гэдгийг сайтар ойлгож, судлаж байж л бид тэдний сонирхлыг татах сайн контент хийх боломжтой болно. 

 

Үүний тулд дараах асуултуудад хариулт ол.

 

   1. Таны зорилтот харилцагчид хэдэн насныхан вэ? 

   2. Тэдэнд тулгарч байгаа гол асуудал юу байна вэ? 

   3. Тэдний эрхэлдэг ажил болон орлого хэд вэ? 

   4. Тэдний зочилдог вэб сайт? 

 

Энэ тухай судлаад ирэхээр танай хэрэглэгчид бусдаас ялгаатай болох нь тодорхой болно. Тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээ сонгох арга барил нь өөр өөр болохыг, өөр өөр хэрэгцээний улмаас худалдан авалт хийдэг болохыг ойлгох болно. Мэдээж та бүх төрлийн хүмүүст борлуулалт хийх боломжгүй.  

 

Тийм ч учраас тэдгээр онцлогийг илэрхийлсэн дүр тодорхойлон түүндээ хийж буй бүх ажлуудаа нийцүүлэх нь үр дүнтэй байдаг. Тухайн дүр сайн болох эсэхээс таны сурталчилгааны ажлын үр дүн шалтгаалах учраас үүнд ач холбогдол өгч, аль болох судалгаан дээр суурилах хэрэгтэйг мартаж болохгүй.

 

   2. Контентоо хийхдээ 80/20-н зарчмыг баримтал

 

Контент нь интернет маркетингд ус, агаар шиг л хэрэгтэй байдаг. Судалгаагаар сард 16 удаа пост хийдэг байгууллага, сард 3-4 пост хийдэг байгууллагаас 3.5 дахин илүү урсгал авдаг гэсэн байна. Гэхдээ дөнгөж бизнесээ эхлүүлж байгаа нэгний хувьд өдөр болгон шинэ контент, пост хийнэ гэдэг бэрхшээлтэй байдаг. Энэ тал дээр туршлагатай байгууллагуудаас аутсорсингийн үйлчилгээ авч болохоос гадна өөр нэг шийдэл нь контентийн чанартаа сайтар анхаарал хандуулан ажиллаж болно.

 

Юу гэсэн үг вэ гэхээр сайн чанартай контент сард нэг л удаа хийх бөгөөд гол анхаарлаа сурталчилгаанд хандуулж, аль болох олон хүнд хүргэх тухай юм. Контент бүтээхэд 20 хувь, сурталчилгаанд 80 хувь анхаарлаа хандуулна гэсэн үг. Шинэ контент хийхийн оронд хуучин контентуудаа сайжруулахад гол анхаарлаа хандуулна. Ингэснээр цөөхөн боловч чанартай контентуудтай болох бөгөөд тэдгээрийн чанар нь хайлтын системийн байрлалд нөлөөлж тодорхой хугацааны дараа интернетээс ирэх үнэгүй урсгалыг авах боломжтой болно.

 

   3. Салбартаа нөлөөтэй нэгнийг ашиглах 

 

Хайлтын системээс тогмол урсгал ирдэг болтол тодорхой хугацаа хэрэгтэй байдаг. Сошиал медиаг ашиглаж болох хэдий ч органик хандалт багасч байгаа өнөө үед тогтмол урсгал авахын тулд төлбөр төлөхөөс өөр аргагүй болдог.

 

Төлбөр төлөхгүй байх нэг боломж нь салбартаа тодорхой нэр хүндтэй, нөлөөтэй хүмүүсийг ашиглавал үр дүнтэй байдаг байна.  

Энэ нь салбартаа туршлагатай блогеруудад хандах, тэдний тусламжийг авах тухай бөгөөд тэд таны шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар нийтлэл бичиж таны санал болгож байгаа үнэ цэнийг олонд хүргэх тухай юм. 

 

   4. И-мэйл маркетинг

 

Зарим блогерууд эхний өдрөөсөө л уншигчдынхаа и-мэйл хаягийг цуглуулаагүйдээ харамсдаг. Вэб сайтаар зочлогсдын и-мэйл хаягийг цуглуулах нь яагаад үр дүнтэй вэ? Танихгүй хэн нэгэн рүү биш, харин танай вэб сайтаар зочилсон, таны нийтлэсэн блог, контентуудыг үзээд таалагдсан нэгэнд и-мэйл илгээхэд тэрээр нээж үздэг тул энэ нь яах аргагүй үнэгүй хирнээ үр дүнтэй маркетингийн сувгуудын нэг юм. Mailchimp нь 2000 хүртэлх хэрэглэгчиддээ нэгэн зэрэг үнэгүй и-мэйл илгээх боломжтой байдаг.

 

   5. Харилцаа тогтоох

 

Зорилтот харилцагчдынхаа талаар мэдээллүүд, тэр дундаа тоон мэдээллүүд их цуглуулаад ирэхээр магадгүй зарим нь бодит хүнд борлуулалт хийдэг тухайгаа мартдаг байж болох юм.

 

Тэгвэл харилцагчидтайгаа уулзаж тэд юу хүсдэгийг нь илүү гүнзгий мэдэн, тэднийг сайн ойлгох нь магадгүй таны бүтээгдэхүүн, үйлчилгээг өөр түвшинд хүргэж болно. Үүнийг та үнэгүйгээр хэрэгжүүлж болох тул ая тухтай байдлаа хаяад сошиал сувгаа ашиглан эсвэл харилцагчидтайгаа уулзаж яриа өрнүүлэх хэрэгтэй. 

 

Бизнесээ хэрэв та эхлүүлж байгаа бол эдгээрийг хэрэгжүүлсэнээр бага зардлаар сурталчилгаагаа илүү үр дүнтэй хийж болно. Хэрэв танд эдгээр дээр нэмэгдэж болох өөр санаа байгаа эсвэл энэ тухай дэлгэрүүлж мэдэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Холбоотой нийтлэлүүд
Please reload

Онцлох нийтлэл

Facebook live бичлэгийн талаар бүгдийг нэг дороос

December 27, 2019

1/10
Please reload

Сүүлд нэмэгдсэн