Вэб сайт

Борлуулалт бий болгох вэб сайт хэрхэн хийх вэ?


Үнэндээ байгууллагын вэб сайт нь цахим орчин дахь уйтгартай танилцуулга шиг байж болохгүй. Харин түүнийг илүү үр ашигтай байдлаар ашиглах ёстой. Бүтээгдэхүүн, үйлчилгээг тань сонирхох хүмүүсийн урсгалыг интернет орчноос байнга авч чаддаг, тэдэн дундаас борлуулалт бий болгох чадвартай вэб сайтыг үр дүнтэй гэж үзэх болов уу.

7 хоногийн 7 өдөр, хоногийн 24 цагийн турш тасралтгүй, хэн нэгний оролцоогүйгээр вэб сайтад тань ирэх харилцагчдаас танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох хэсгийг бүртгэж, тэдэнд дэлгэрэнгүй мэдээллийг илгээж худалдан авалтад тасралтгүйгээр бэлтгэж байх, танай байгууллагын нэг салбар шиг л ажиллаж байх тийм вэб сайттай болохыг хүсэхгүй хэн байх билээ.

Хэрхэн үр дүнтэй вэб сайттай болох вэ?

Дараах зүйлсийг хийх. Үүнд:

​1. Вэб сайтдаа зорилтот худалдан авагчдынхаа сонирхлыг татах нийтлэл, мэдээ, мэдээлэл тогтмол оруулж байх.

2. Вэб сайт дахь мэдээллүүдийг сошиал медиа /Фэйсбүк, твиттер г.м/ орчинд шэйр хийх боломжтой болгох, хуваалцах буюу share хийхэд харагдах байдлыг нь оновчтой болгох.

3. Хайлтын системээс урсгал авчирах түлхүүр үгийг олж вэб сайтаа уг үгүүдээр оновчлох.

4. Вэб сайтаар зочлогсдын и-мэйл хаягийг авах буюу бүртгүүлэх боломжтой байх.

5. Гар утсаас ирэх хандалт өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа тул гар утсанд харагдах байдлыг оновчтой болгох.

Орчин үеийн бизнес эрхлэгчид, маркетерууд өөрсдөө вэб сайтаа хийж, байнга сайжруулж байх нь бизнесийн үр ашгийг нэмэгдүүлдэг. Учир нь вэб сайт дахь бага зэргийн өөрчлөлт нь харилцагчдын хандалтын хэмжээнд нөлөөлж улмаар борлуулалтанд ч нөлөө үзүүлдэг. Вэб сайтаа код бичихгүй хийх, сошиал медиад контентоо оновчтойгоор хуваалцах зэрэг боломжуудыг олгох интернет орчны програмууд байдаг.


Similar Posts