Хаяг

Улаанбаатар хот, Чингилтэй дүүрэг, 3-р хороо, Эрдэнийн тойрог барилгын 2 давхарт 4 тоот

Цагийн хуваарь

Да - Ба: 9:00 - 19:00

​​Бямба:  9:00 - 17:00

Цэс
Холбоо барих

976-9909-5423

[email protected]

Компассо © 2016-2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Фэйсбүүкд хэрхэн үр дүнтэй сурталчилгаа хийх вэ?

04/05/2017

 

 

Давхардсан тоогоор 2 сая хүн өнөөдөр Монголоос Фэйсбүүкт бүртгэлтэйн дээр дэлхийн хэмжээнд өдөрт нэг хүн дунджаар 40 минутыг зарцуулж байна. Бид ч мөн адил нүүрном гэгчид багагүй хугацааг өнгөрөөх боллоо.

 

Насны хувьд өргөн хүрээний, төрөл бүрийн сонирхлын хүмүүс хэрэглэж, багагүй хугацааг тэнд өнгөрөөж байгаа учраас энэ нь маркетерууд болон бизнес эрхлэгчдийн хувьд яах аргагүй анхаарал хандуулах ёстой сурталчилгааны сувгуудын нэг болоод байгаа билээ.

 

Фэйсбүүк дээр сурталчилгаа явуулах буюу бидний хэлж заншсанаар бүүст хийх нь богино хугацаанд олон хүнд бага зардлаар мэдээллээ хүргэх, сурталчилгаагаа хэнд хүргэхээ нарийн чиглүүлэх боломжтой байдгаараа бусад сувгуудаас давуу талтай байдаг.

 

Гол нь та, би хэн ч сурталчилгаагаа хийгээд хүссэн хүмүүстээ хүргэх боломжтой юм. Ингээд олон юм нуршилгүйгээр хэрхэн фэйсбүүк дээр сурталчилгаа хийхийг танилцуулья.

 

1. Сурталчилгааны бэлтгэл 

 

Юуны өмнө пэйж дээрээ сурталчилгаагаа байрлуулсан байх хэрэгтэй. Мөн тооцоогоо олон улсын карт ашиглаж хийх учраас нэгийг авах хэрэгтэй болно.

 

Сурталчилгаан дээр дарж үзэх хувь хэмжээнд 2 зүйл ихээр нөлөөлдөг. 

 

а.  Зурагны сонголт 

б. Гарчиг, товч тайлбар. Хичнээн сайн сурталчилгаа хийгээд гарчиг сул бол дарж үзэхгүй л болов уу. Тайлбар нь богино байх тусмаа их хандалт авдаг бөгөөд юу санал болгож байгаагаа товч, тодорхой бол зүгээр байдаг.

 

 

2. Сурталчилгааны төрлөө сонгох

 

Сурталчилгаагаа хийхдээ үндсэн цэснээс Create ads дарна. Сурталчилгааны төрөл нь зорилгоосоо шалтгаалаад олон сонголтуудтай байдаг. Жишээ нь хандалт авах, вэб сайтдаа урсгал авах, дүрс бичлэг үзүүлэх гэх мэт.

 

 

Бид ихэвчлэн Engagement-г ашигладаг.

 

3. Хэнд сурталчилгаагаа хүргэхээ сонгох 

 

Сурталчилгааны төрлөө сонгосны дараа хийх ажил нь магадгүй хамгийн чухал хэсэг нь гэж хэлж болно. Фэйсбүүкт маш олон төрлийн сонирхолтой хүмүүс байгаа, тэдэн дундаас танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох хэсгийг олж сурталчилгаагаа хүргэж чадвал хандалт их үүснэ, борлуулалт их хийгдэнэ, өөрөөр хэлбэл илүү үр дүнтэй байна. 

 

Фэйсбүүкт та яг хэнд хүрэх гээд байгаагаа сайтар ойлгуулах хэрэгтэй гэсэн үг. Байршил, сонирхол, нас, хүйс, зэргийг заан чиглүүлэх боломжтой. 

 

 

Байршилаар нь чиглүүлэхдээ хот, эсвэл улсын нэрийг зааж /жишээ нь: Улаанбаартар, Эрдэнэт, Москвад байгаа хүмүүст/ гэж чиглүүлж болохоос гадна тодорхой нэг цэгээс 1-50 милийн радиусын хүрээн дэх хүмүүст гэх байдлаар чиглүүлэх боломжтой.

 

Мэдээж нас болон хүйсийг нь заагаад өгөх боломжтой.

 

Detailed targeting хэсэгт хэнд хүргэхээ сонирхлоор нь илүү нарийн зааж өгөх боломжтой байдаг. Жишээ нь Social media marketing-ийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд Social media marketing хэмээн сонирхлыг нь зааж өгсөнөөр зорилтот хэрэглэгчидээ олох магадлал нэмэгдэнэ.

 

 

Фэйсбүк цаанаасаа өөр холбоотой байж болох боломжит хувилбаруудыг ч мөн санал болгодог. 

 

Сонирхлоор чиглүүлж болохоос гадна хэд хэдэн аргаар мөн чиглүүлэх боломжууд байдаг. Үүнд:

1. Lookalike audience. Жишээ нь танай пэйж дээр like дарсан хүмүүстэй ойролцоо сонирхолтой хүмүүс, гэхдээ Фэйсбүүк дэх Монголоос бүртгэлтэй хүмүүсийн 1-10 хувь гэж чиглүүлэх. 

2.   Танай байгууллагын вэб сайтаар сүүлийн 30-180 хоногт зочилсон хүмүүст сурталчилгаагаа хүргэх.

3.   Гар утасны дугаар, и-мэйл хаягаар нь чиглүүлэх. 

4.  Пэйж дээр ямар нэгэн /пост үзсэн, зочилсон, зурвас үлдээсэн гэх мэт/ үйлдэл хийсэн хүмүүст сурталчилгаагаа хүргэх.

5. Дүрс бичлэг үзсэн хүмүүст гэх зэргээр чиглүүлэх боломжуудтай байдаг.

 

 

4. Төсөвөө оруулах

 

 

Өдөрт хэдэн ам.доллар зарцуулахаа болон сурталчилгаагаа ямар хугацаанд явуулах тухай мэдээллээ оруулаад Continue дарна. 

 

 

5. Сурталчилгаагаа сонгох 

 

Connect Facebook Page хэсэгт хэрэв олон пэйж ажиллуулдаг бол аль пэйж дээрх сурталчилгааг явуулахаа сонгоно.

 

Select a page post гэдгээс аль постыг сурталчилахаа сонгоод Place order товчийг дарсанаар сурталчилгааг тань хэсэг хугацаанд Фэйсбүкээс заасан дүрэм, журмын дагуу байгаа эсэхийг нягталдаг.

 

Дараах зүйлсийг анхаарах! 

 

1. Сурталчилгааны зураг дахь текстийн хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байх.

2. Зурагт фэйсбүүкийн лого ороогүй байх.

 

6. Сурталчилгааны явцаа хянах

 

Сурталчилгаа захиалсанаас хойш 5-10 минутын дараа эхлэх бөгөөд үндсэн цэсний Manage ads-р орон сурталчилгааны үйл явцаа хянана.

 

Сурталчилгаа явагдаж эхэлсэн бол Delivery хэсэгт Active гэсэн бичиг гарна. Results хэсэгт хэдэн хүн хандалт үзүүлсэн байгаа үр дүнг илэрхийлэх бол Reach хэсэгт нийт хэдэн хүнд хүрсэнийг илэрхийлнэ. Cost per result - нэг хандалтад дунджаар хэдийг зарцуулсныг, Amount spent - нийт хэдийг зарцуулсаныг тус тус илэрхийлдэг.  

 

Нэгжийн зардал нь хямд байх тусмаа үр дүн сайтай гэж ойлгох бөгөөд үр дүн муутайг нь зогсоогоод сайтайд нь ахиухан төсөв хуваарилаад явбал зүгээр байдаг. 

 

Цахим маркетингийн талаар илүү ихийг мэдмээр байна уу?

 

 

 

 

 

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Холбоотой нийтлэлүүд
Please reload

Онцлох нийтлэл

Facebook live бичлэгийн талаар бүгдийг нэг дороос

December 27, 2019

1/10
Please reload

Сүүлд нэмэгдсэн