Вэб сайт

32 ам.доллараар хэрхэн вэб сайтаа өөрсдөө хийх вэ?


Өмнөх нийтлэлүүдээрээ би вэб сайт нь бизнест ямар ач холбогдолтой болох талаар бичиж байсан билээ. Гэхдээ вэб сайтыг онлайн орчин дахь брошур хэлбэрээр л ашиглах биш хэрхэн илүү үр дүнтэй байдлаар ашиглах вэ? Хэрхэн борлуулалт бий болгох систем бий болгох талаас нь ойлгуулахыг зорьж байсан. Вэб сайттай болсноор ач холбогдлуудыг эргэн дурдахад:

  1. Хэрэглэгчдийнхээ хайлтын системээс хийх хайлтанд илүү өртөх боломжтой болно.

  2. Маркетингийн үйл ажиллагаагаа автоматжуулах.

  3. Хэрэглэгчидээ бүртгэх.

  4. Дүн шинжилгээ хийх.

  5. Худалдан авалт хийх магадлалтай хэсгийг илрүүлэх.

Энэ удаа та бүхэндээ зорилж хэрхэн хямд домэйн хаяг худалдан авч түүнийгээ Wix програм дээр хийсэн вэб сайтдаа холбох талаар танилцуулахаар шийдлээ. Эхний хэсэг хэрхэн хямд домэйн хаяг худалдаж авах талаар заах бол дараагийн хэсэгт хэрхэн түүнийгээ вэб сайтдаа холбох талаар заах юм.

Онлайнаар Домэйн хаяг худалдаж авах

.mn өргөтгөлтэй дотоодын домэйн нь жилийн 88,000 төгрөг байдаг бол онлайнаар авах .com өргөтгөлтэй домэйн хаягийг жилийн 12-20 ам.доллараар буюу хамаагүй хямд үнээр худалдаж авах боломжтой.

Домэйн хаяг худалдаж авах боломж олгох олон сайтууд байх ба би өнөөдөр www.godaddy.com дээрээс хэрхэн худалдаж авахыг үзүүлэх болно.

1. Go daddy-д бүртгүүлэн өөрийн бүртгэлээр нэвтрэнэ.
2. Таны хайж байгаа домэйн хаяг бэлэн байгаа эсэхийг хайж үзнэ. Зарим нэг эрэлттэй домэйн хаягнууд эрэлтээсээ хамаараад үнэ нь өссөн байдгийг анхаараарай Жишээ нь: mongoliamining.com гэх мэт домэйний үнэ хэдийнээ 10 мянган ам.долларын үнэтэй болсон.

Вэб сайт хийх 1

Би жишээ нь дээрх зурган дээр үзүүлсэний дагуу jishee.com домэйн хайж үзэхэд хэн нэгэн аваагүй сул байсан. Search domain дээр дарна.

Вэб сайт хийх 3

Дээрх зургаас харахад тус домэйн хаяг нь сул байгаа бөгөөд жилийн хураамж нь 12.17 ам.доллар гэж байна. Add to cart болон Continue to cart дарна.


3. Spam-аас сэргийлэх үүднээс Privacy protection 7.99 ам.доллараар авсан нь дээр гэж үзлээ. 

Вэб сайт хийх 4

Сонголтоо хийгээд Next дарна.

Вэб сайт хийх 5

4. Жилийн нийт хураамж маань 20.16 ам.доллар боллоо.

5. Ингээд үүний дараа төлбөр төлөх товчин дээр дарахад олон улсын картын дугаар болон бусад мэдээлэл оруулах талбар гарах бөгөөд холбогдох мэдээллүүдээ оруулаад төлбөрөө төлсөнөөр тус домэйн хаяг таны мэдэлд ирнэ.

Авсан домэйн хаягаа Wix ашиглаж хийсэн вэб сайтдаа холбох.

1. Manage site/upgrade товчин дээр дарна.

2. Сард төлөх төлбөрийн нөхцлөө сонгоно.​ 

Combo буюу 8.50 ам.долларын нөхцөл нь хэдийгээр Unlimited нөхцлийг бодоход хямд боловч багтаамжийн хувьд арай бага байгааг дээрх зургаас та харж байгаа байх.

Төлбөрийн сонголтоо хийгээд Select дарна. 

3. Олон улсын картын дугаар болон бусад холбогдох мэдээллээ оруулаад Submit purchase дарна.

4. Site manager/Domain/Connect a domain дарна.

5. Add domain даран Connect a domain you already own сонгоод Next дарна.

6. Where did you buy your domain хэсэгт Godaddy-г сонгоод Next дарна.

7. Godaddy –руу орон manage my domains сонгоно.

8. Баруунд дээд товчин дээр дараад Manage DNS дарна.

9. Manage дарна.

10. Nameserver/Choose your new nameserver type-д Custom сонголтыг дарна.

11. Nameserver хэсэгт ns7.wixdns.net, ns6.wixdns.net доод нүдэнд тус тус оруулаад Save дарна.​ 

12. Амжилттай болсон тухай дараах мэдээлэл гарч ирнэ.

Нийт 32 ам.долларын зардалтайгаар вэб сайтаа бид өөрсдөө хэрхэн хийж болохыг харууллаа. Вэб сайт хийхтэй холбоотой болон бусад мэдээлэл авах бол info@compasso.mn хаягаар хандана уу.


Similar Posts