Хаяг

Улаанбаатар хот, Чингилтэй дүүрэг, 3-р хороо, Эрдэнийн тойрог барилгын 2 давхарт 4 тоот

Цагийн хуваарь

Да - Ба: 9:00 - 19:00

​​Бямба:  9:00 - 17:00

Цэс
Холбоо барих

976-9909-5423

[email protected]

Компассо © 2016-2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Гүүгл аналитиксийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?

 

Одоогоос жил гаруйн өмнө юм байна BZP-с зохион байгуулдаг "Дижитал маркетинг" сургалтаар гүүгл аналитиксийн талаар "Вэб сайтад хэдэн хүн, аль хуудсуудад, хаанаас зочлоод байгаа зэрэг мэдээллүүдийг авч болдог" тухай анх сонсоод, хэдийгээр тухайн үед өөрийн вэб сайтгүй байсан ч тус програмыг хурдхан шиг туршиж, хэрэглэж үзэх сонирхлыг надад төрүүлээд авч билээ.

 

Өрсөлдөөнд хэн давуу талтай байдаг вэ? Мэдээж хэн мэдээлэл сайтай нь, хэн технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа ухаалгаар ашиглаж чадаж байгаа нь, хэрэглэгчдийнхээ хандлагыг хэн сайн мэдэж дүн шинжилгээ хийж, үйл ажиллагаагаа сайжруулж чадаж байгаа нь гэж би боддог.

 

Өнөө үед бизнес эрхлэгчид вэб сайт ашиглаж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах явдлыг ихэд сонирхох боллоо. Онлайн бизнес эрхлэгчдийн гол давуу тал нь төрөл бүрийн програмуудын тусламжтайгаар вэб сайт дахь хэрэглэгчдийнхээ хийж буй аливаа үйлдлүүдийн талаар нарийн мэдээллийг хялбархан авч, түүнийгээ бизнесийн шийдвэр гаргалт, стратеги тодорхойлох зэрэгт ашиглах боломжтойд байдаг. Тэдгээр програмуудын нэг болох Гүүгл аналитиксийг хэрхэн ашиглах тухай мэдээлэл бусдад хэрэгтэй байх болов уу хэмээн бичиж байгаа маань энэ.  

 

Хэрхэн эхлэх вэ? Мэдээж Гүүгл аналитиксийг хэрэглэж эхлэхийн тулд юуны өмнө вэб сайттай байх хэрэгтэй болно. Вэб сайт хэрхэн хийх тухай мэдээллийг бидний бичсэн 32 ам.доллараар хэрхэн вэб сайтаа өөрсдөө хийх вэ? нийтлэлээс сонирхоорой.

 

 

Бүртгүүлэх

 

Google-д хэрэв бүртгэлтэй бол дахин шинээр бүртгүүлэхгүйгээр Гүүгл аналитикс орно. 

 

Дээрх цонх гарч ирэх бөгөөд Sign up дарна. 

 

 

Account name-д байгууллагынхаа нэрийг, Website name-д вэб сайтын нэрийг, Website URL-д URL хаягаа тус тус оруулна.

 

 

Хэрэв та вэб сайтаа wordpress, wix зэрэг програмыг ашиглаж хийсэн бол Tracking ID-дэх UA-р эхэлсэн кодыг хуулж аван програм дахь зориулалтын газар нь кодоо оруулна. Хэрэв програмын хэл ашиглаж хийсэн бол Website tracking-д байрлах кодыг холбогдох газар нь хуулж оруулсанаар Гүүгл таны сайт дахь хэрэглэгчдийн үйлдлүүдийг тэмдэглэж авах боломжтой болно.

 

 

Зорилгоо тодорхойлох

 

Вэб сайт тань ямар зорилготой вэ? гэдгээс үр дүнгээ хэрхэн хэмжих нь шалтгаална. Жишээ нь та онлайн дэлгүүр ажиллуулдаг бол вэб сайтаар зочлогсодоор худалдан авалт хийлгүүлэх нь гол зорилго болно. Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд вэб сайтад зочлогсодоос мэдээллийг нь авах нь зорилго болдог.

 

Үр дүнтэй тайлан мэдээ авч байхын тулд эхлээд зорилгоо тодорхойлчихвол зүгээр байдаг. Ингэснээр бидний бизнесийн зорилго болох үйлдлийг сайтад зочлогсод хэр их хийж байгааг, хаанаас ирсэн зочид хийж байгааг, бид зорилгодоо хэр хүрч байгаа зэргийг хэмжих, өөрөөр хэлбэл бизнесийн амжилтаа хэмжих боломжтой болно. 

 

Аdmin/View/Goal дарааллаар орж зорилгоо тодорхойлдог.

 

 

Үйл ажиллагааг хэмжихэд туслах гол гол үзүүлэлтүүд

 

Тайлан, мэдээллээ уншиж чаддаг байхын тулд гол гол үзүүлэлтүүдийн ямар утгатай болохыг ойлгосон байх хэрэгтэй болно.

 

  1. Bounce rate-Вэб сайтад зочлогсод аль нэг вэб хуудсанд зочлоод үргэлжлүүлэн бусад хуудсуудаар оролгүйгээр гараад явсан хүмүүсийн хувь хэмжээг илэрхийлдэг. Энэ нь бага байх тусмаа сайн байна. Өндөр байвал нэг бол танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох хэрэглэгчид ирээгүй байна эсвэл үзсэн контент нь таалагдаагүй байна гэж дүгнэж болно. /Жишээ нь дээрх зургаас харахад аль сувгаас ирсэн хэрэглэгчид Bounce rate багатай буюу үр дүнтэй хэрэглэгчид байгааг бид түвэггүйхэн харж болохоор байна/ 

  2. Sessions-Тухайн вэб сайтад зочилсон хандалтын тоо

  3. New users-Хэдэн хүн зочилсон тоо

  4. Average session duration-Хэрэглэгчид тань нэг удаа зочлохдоо дунджаар хэдэн минутыг вэб сайтад өнгөрөөснийг илэрхийлнэ. Их байх тусмаа таны контент сонирхолтой болсныг илэрхийлнэ. 

  5. Goal completions-Тухайн зорилго /бүтээгдэхүүн онлайнаар худалдан авсан, үйлчилгээнд бүртгүүлсэн гэх мэт/ хэдэн удаа гүйцэтгэсэн тоо. 

  6. Goal Value-Тухайн зорилгын /зорилгоо тодорхойлохдоо мөнгөн дүнгээ оруулаад өгдөг/ биелэлтийг мөнгөн дүнгээр илэрхийлсэн тоо.

 

Хэрхэн таны бизнест тус болох мэдээлэл авах вэ? 

 

Өмнө нь хэрэглэж үзээгүй хүнд хэрэгтэй мэдээллээ олж авахад бага зэрэг хүндрэлтэй байдаг. Түгээмэл хэрэглэдэг 4 гол мэдээллийг хэрхэн авах талаар орууллаа. 

 

1. Маркетингийн оновчтой сувгийг тодорхойлох

Acquisition/All trafic/channels Аль маркетингийн сувгаас /фэйсбүкээс үү, твитерээс үү, хайлтын системээс үү, төлбөртэй хайлтаас уу, бусад вэб сайт дахь линкээс үү/ борлуулалт их хийгдэж байгааг, хандалт үзүүлж байгаа тухай мэдээ авах боломж олгоно. Энэхүү мэдээндээ үндэслээд аль суваг илүү үр дүнтэй байна түүнд их маркетингийн зардал хуваарилах замаар борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой болно.

 

 

Дээрх жишээнээс үзэхэд сошиал медиа сувгаас буюу фэйсбүкээс ирсэн харилцагчид илүү их борлуулалт хийсэн дүр зураг харагдаж байгаа тул фэйсбүкээр явуулах сурталчилгаандаа /Boost/ илүү их зардал хуваарилах нь зүйтэй гэдэг шийд гаргахаар байна. Түүнчлэн Organic Search буюу хайлтын системээс зочлогсод Bounce rate бага байгаагаас үзвэл бидэнд хэрэгтэй хүмүүс илүү их ирсэн байгааг харж болохоор байна. 

 

2. Газар зүйн байршил

Audience/Geo/Location аль улсаас, аль хотуудаас их хүмүүс зочилсоныг, худалдан авалт хийснийг харж болно. 

 

 

 

Дээрхээс харахад АНУ-с хэдийгээр 478 удаа хандалт хийсэн байх боловч Bounce rate 94.98 байгаагаас үзэхэд бидний хүссэн хэрэглэгчид ирээгүй байгааг харж болохоор байна. Уг жишээгээр вэб сайт дахь контентууд монгол хэл дээр учир гадаад хүмүүс орж үзээд гараад явсан дүр зураг харагдаж байна. Тэгвэл ОХУ улсаас хандсан хандалтын BR бага байгаагаас үзэхэд Монголчууд үзсэн байж болох дүр зураг харагдаж байна.

 

3. Сайн контентоо мэдэх

Behavior/Site content/All pages, хэрэглэгчдийнхээ сонирхлыг мэдээд авч болно. Вэб сайт дахь бүх хуудсууд болон нийтлэлүүдийн жагсаалт гарч ирэх бөгөөд Bouce rate хэмээх үзүүлэлтээ ашиглаад аль нийтлэл, блог илүү сонирхол төрүүлсэнийг, Goal value хэсгээс аль нийтлэл худалдан авалт хийхэд илүү нөлөөлснийг тус тус мэдээд авах боломжтой нь таны бизнест ихээхэн хэрэгтэй мэдээллэл болно.  

 

4. Сегмент

Audience/Overview/+Add segment даран вэб сайтад бүртгүүлсэн хэрэглэгчид, худалдан авалт хийсэн хэрэглэгчид, гар утсаас хандсан хэрэглэгчид, нас, хүйс зэргээр тодорхой онцлог бүхий хэрэглэгчдийн хандалтыг тусгайлан үзэх боломжтой. Жишээ нь вэб сайтад бүртгүүлсэн харилцагчдынхаа хандалтыг харьцуулан үзэх, аль төрлийн контентуудыг илүү үзсэн байна гэх зэргийн мэдээлэл авах боломжтой.

 

Дээрх зургаас харахад бүртгүүлсэн харилцагчдын Bounce rate нийт вэб сайтаар зочлогсодтой харьцуулахад бага буюу 33.78% байгааг, мөн тэдний 92% нь вэб сайтаар дахин зочилсон байгааг харж болохоор байна.

 

Дүгнэлт

 

Дээрхээс харахад Гүүгл аналитикс нь газар зүйн байршлын хувьд аль хотоос, ямар /хүйс, насны/ хүмүүс вэб сайтад ирж байгааг, аль нийтлэлийг уншсан хүмүүс борлуулалт их хийж байгааг, аль маркетингийн суваг илүү үр дүнтэй байгаа зэргийг мэдсээнээр эдгээр мэдээлэлд үндэслэн ажилтнуудынхаа гүйцэтгэлийг бодитой хэмжих, маркетингийн зардлаа оновчтой хуваарилах, контентийн бодлогоо тодорхойлох, үйл ажиллагаандаа үнэлэлт, дүгнэлт өгөх, бизнесийн оновчтой шийд гаргах зэргээр удирдах ажилтнууд болон онлайн бизнес эрхлэгчдэд туслах гарцаагүй хэрэгтэй програм болохыг харж болохоор байна.  

 

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Холбоотой нийтлэлүүд
Please reload

Онцлох нийтлэл

Facebook live бичлэгийн талаар бүгдийг нэг дороос

December 27, 2019

1/10
Please reload

Сүүлд нэмэгдсэн