Хаяг

Улаанбаатар хот, Чингилтэй дүүрэг, 3-р хороо, Эрдэнийн тойрог барилгын 2 давхарт 4 тоот

Цагийн хуваарь

Да - Ба: 9:00 - 19:00

​​Бямба:  9:00 - 17:00

Цэс
Холбоо барих

976-9909-5423

[email protected]

Компассо © 2016-2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

И-мэйл илгээх үйлдлийг хэрхэн автоматжуулах вэ?

06/12/2017

 

Зарим хүмүүс имэйл маркетинг хэр үр дүнтэй вэ? гэж асуудаг. Үүнд хариулт өгөхийн тулд нэг зүйлд хариулах хэрэгтэй болно. Энэ нь таны хэрэглэгчиддээ хэрхэн ханддагаас л шалтгаална. 

 

Та хэрэглэгчидээ сурталчилгаагаар залхаадаг бол тэд таны илгээсэн имэйлийг нээж үзэхгүй л болов уу. Оронд нь хэрэглэгчиддээ тустай, тэдэнд үнэ цэнэ өгөх мэдээлэл байнга илгээдэг, тэдгээр нь сонирхолтой бол эргэлзэх хэрэггүй таны илгээсэн и-мэйлийг нээж үзэх л болно. 

 

Бид яах гэж хэрэглэгчидээ бүртгэж авдаг вэ?

 

Хэрэглэгчид и-мэйл хаягаа өгөхдөө дурамжхан байдаг боловч хэрэв өгсөн бол танд итгэж байна гэсэн үг. Танай вэб сайтдаа оруулдаг мэдээлэл түүнд таалагддаг бөгөөд шинэ мэдээлэл оруулсан эсэхийг байнга шалгаад байхгүйн тулд энэ тухай мэдээллээ өөрт нь и-мэйлээр илгээчихэж байгаарай л гэж өгч байгаа хэрэг юм.

 

Нөгөө талд та хэрэглэгчдийнхээ и-мэйл хаягийг авсан бол шинэ нийтлэл, мэдээлэл вэб сайтдаа оруулах бүртээ энэ тухай мэдээллийг илгээж байх үүрэгтэй боллоо гэдгээ ойлгох хэрэгтэй. 

 

Ийнхүү мэдээлэл вэб сайтдаа оруулсан тухайгаа и-мэйлээр илгээх нь жаахан залхуутай байдаг, заримдаа ажил ихээс болоод мартах тохиолдол ч байдаг. Тэгвэл хэрхэн энэхүү мэдээллээ автоматаар илгээж байх вэ?

 

Эхлээд Mailchimp-д бүртгүүлнэ, хэрэглэгчдийнхээ жагсаалтыг үүсгэнэ. Жагсаалтыг Mailchimp-д оруулж болохоос гадна тус програмд бэлтсэн маягтыг вэб сайтдаа код ашиглан байрлуулсанаар хэрэглэгчид тань бүртгүүлэх бүрт автоматаар жагсаалт үүсгэх байдлаар бүртгэж бас болдог. 

 

Хэрхэн автоматжуулах вэ?

 

Campaigns/Create campaign дарна.

Дээрх нүдэнд RSS гэж оруулахад гарч ирэх сонголтуудаас "Share blog updates" -ыг сонгоно. 

 

 

Нэрээ өгөн аль жагсаалтын харилцагчидад и-мэйл илгээж байхаа сонгоод Begin дарна.

 

 

Вэб сайтдаа курсороо аваачиж байгаад баруун товч дээр дарахад "View page source" дарах ба гарч ирэх цонхонд ctrl+F даран feed хэмээн бичиж хайлт хийхэд 

 

дээрх зурагт үзүүлсэн шиг url хаяг/feed.xml хэлбэртэйгээр гарч ирнэ.

 

Вэб сайтаас авсан feed бүхий url хаягаа дээрх зурагт үзүүлсэн байдлаар оруулаад хэдэн цагаас, хэд дэх өдрүүдэд илгээхээ сонгоно. Дээрх жишээн дээр бүх өдрүүдийг сонгосон байгаа харагдаж байна. Өнөөдөр орой 18 цагаас хэрэв блогоо вэб сайтдаа оруулсан бол дараа өдрийнх нь 16 цагаас автоматаар таны жагсаалтан дахь харилцагчдад илгээх болно. Гэхдээ нэг нийтлэл нэг удаа л илгээгдэнэ. Next дарна.

 

Аль жагсаалт дахь хүмүүст и-мэйлээ илгээж байхаа сонгоод next дарна.

 

Campaign name-имэйлийн campaign-ий нэрийг, Email subject-нийтлэлийн гарчигийг тус тус оруулна. *|RSSITEM:TITLE|* -энэхүү кодын тусламжтайгаар таны бичсэн нийтлэлийн гарчиг юу гэсэн нэртэй тэрийг татаад имэйлийн гарчигаар харагдуулна. From email address гэдэгт ямар имэйл хаягнаас илгээхээ оруулна.

 

 

И-мэйлийн тэмплэйт буюу загвараа сонгоно. 

 

 

 

*|RSSITEM:TITLE|* код бүхий гарчигаа харлуулж байгаад дээрх сумаар үзүүлсний дагуу линкийн тэмдэглэгээн дээр даран *|RSSITEM:URL|* оруулна. Имэйлийнхээ агуулгыг оруулаад Save and close, Next тус тус дарна.

 

 

Ямар нэг зүйл дутуу хийгдсэн эсвэл алдаатай биш бол бүгд ногоон "зөв" тэмдэглэгээтэй /алдаатай бол улаан тэмдэглэгээ гарна/ харагдах бөгөөд энэ нь илгээхэд асуудалгүйг илэрхийлнэ. Send -г дарна. 

 

Ийнхүү автоматжуулсанаар та вэб сайтдаа мэдээ, нийтлэл оруулах бүрт и-мэйл илгээх үйлдлийг механикаар хийх үйлдлээс чөлөөлөгдөх боломжтой болох юм. Түүнчлэн энэхүү Feed-ийг ашиглан вэб сайтдаа блог оруулах бүртээ фэйсбүүк, твитертээ автоматаар пост хийж байх боломж бас байдаг.

 

Өнөөдөр байгууллагын вэб сайтууд блогтой байх болсон нь харилцагчиддаа хэрэгтэй мэдээллээр хангаад зогсохгүй интернетээс тогтмол урсгал авахад тусладаг маркетингийн хүчтэй хэрэсэл болоод байгаа юм. Та вэб сайттай болох гэж байгаа бол тэргүүн ээлжинд блог болон feed -тэй байхыг вэб сайт хийж байгаа талаасаа хүсэх нь зүйтэй болов уу. 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Холбоотой нийтлэлүүд
Please reload

Онцлох нийтлэл

Facebook live бичлэгийн талаар бүгдийг нэг дороос

December 27, 2019

1/10
Please reload

Сүүлд нэмэгдсэн