Хаяг

Улаанбаатар хот, Чингилтэй дүүрэг, 3-р хороо, Эрдэнийн тойрог барилгын 2 давхарт 4 тоот

Цагийн хуваарь

Да - Ба: 9:00 - 19:00

​​Бямба:  9:00 - 17:00

Цэс
Холбоо барих

976-9909-5423

[email protected]

Компассо © 2016-2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

С.Жобс ба Apple компаний маркетингийн бодлогоос суралцах 7 зүйл

 

Стив Жобсын амьдралын тухай номыг унших явцдаа хэрэгтэй байж болох ишлэлүүд болон гол санаануудыг тэмдэглэсэнээ нэгтгээд бизнес эрхлэгчиддээ зориулан бичлээ.

 

Тэд бол ертөнцийг өөр нүдээр хардаг, тэд дүрэм журамд дургүй, тэд тогтсон хэв маягийг ойшоодоггүй, түүнтэй санал нийлэхгүй байж болно, харин үл тоож болохгүй, тэд хүн төрлөхтнийг урагш чирж явдаг, ертөнцийг эргүүлж чадна гэж бодох нь тэнэг мэт боловч, тэгж сэтгэсэн хүмүүс л ертөнцийг эргүүлдэг хэмээн номын зохиогч дурджээ.

 

Стив Жобсын гол зорилго зөвхөн мөнгө хийх биш байлаа. Тэрээр гайхалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хүссэн. Бүтээгдэхүүнийхээ мөн чанарыг нэвтэрхий сайн мэдэж байж л онц хэрэггүй хэсгүүдийг нь салгаж хаях боломжтой болно хэмээн тэрээр үздэг байсан. 

 

Ийнхүү үздэг байсан болохоор бүтээгдэхүүнийхээ далд байгаа хэсгээс эхлээд сав баглаа боодолдоо хүртэл ихээхэн анхаарал хандуулдаг байсан. Үүнийгээ тайлбарлахдаа: "Сайн компани сайн гэдгээ ойлгуулахын тулд сав, баглаа, боодлоос эхлээд зар сурталчилгаа гээд хийж буй үйлдэл болгондоо үнэ цэнийг илэрхийлж байх ёстой" гэжээ. 

 

Тэрээр эн тэргүүний хоёр, гуравхан зорилт хэрэгжүүлэхийг шаарддаг байсан. Үнэхээр чухал, гүн гүнзгий утга учир агуулсан хэдхэн төрлийн бүтээгдэхүүнд хамаг хүч чадлаа дайчлахын тулд мянга мянган төсөлд үгүй гэж хэлэх ёстой байсан. 

 

Билл Гэйтс түүний талаар бичсэн захидалдаа: "Гол хэдэн бүтээгдэхүүндээ төвлөрөн ажиллаж хэрэглээний программ бүтээх чадалтай ажилтныг олж, ажиллуулан зах зээлд хувьсгал авчирах бүтээгдэхүүн бий болгож чаддаг Стив Жобсын авьяас чадвар хосгүй юм" хэмээж байжээ.  

 

 

Техник хангамж, програм хангамж болон бусад хэрэгслүүд хоорондоо маш сайн нийцэж ажиллаад, хэрэглэгчдэд гайхамшигтай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэдэг, нэг бүтээгдэхүүнийх нь борлуулалт бусдыгаа чирж явдаг цогц тогтолцоог бий болгоно гэсэн мөрөөдөл Жобст байсан.

 

Уран тансаг дизайн, шийдэл, төгөлдөршлийг дээдлэхийг компанийхаа эд эс бүхэнд шингээж өгсөн учраас Apple урлаг, уран сайхан хийгээд технологийн хөгжлийг огтлолцуулах тэр цэгийг олж чадсан.

 

Стив Жобс хэлэхдээ: “Гайхамшгийг бүтээх эрмэлзлэл дүүрэн хүмүүстэй, бат бөх, даацтай компани байгуулахыг би зорьж тэмүүлсэн юм. Үүнээс бусад нь хоёрдугаарт тавигдах юм даа. Мэдээж ашиг орлого арвин байх нь сайхан байлгүй яах вэ, учир нь орлого олж байж л сайн бүтээгдэхүүн хийнэ. Гэхдээ ашиг орлого биш, сайхан бүтээл л хөдөлгөгч хүч нь юм” гэжээ.

 

 

Түүний муухай аашийг зарим нь тэвчиж чаддаггүй байсан ч хамтрагчид нь “Тэрээр биднийг шахаж шаардахгүй байсан бол, бидний шинэ санаа оноог бүтээгдэхүүн болгох гэж бэрхшээл саадыг даван туулаагүй байсан бол, бидний гаргасан санал, санаачилга ямар ч үр дүнгүй байх байлаа" гэж байжээ. 

 

Түүнд бусдын оронд өөрийгөө тавьж үзэх нигүүлсэнгүй зан байгаагүй ч хүн төрлөхтнийг хүчирхэгжүүлж, тэднийг урагшлуулах дэвшилтэт багаж, зэвсгийг гарт нь бариулах үйлст чин сэтгэлээсээ анхаардаг байсан.

 

Стив Жобс ямар үзэл бодолтой, хэн байсан, юуны төлөө зорьж байсныг дээрхээс харж болно. Тэрээр шинийг санаачлан, өндөр мэдрэмжтэй, уран бүтээлч хандлагаар харилцан уялдаатай төгс бүтээгдэхүүнүүд бүтээх зорилгынхоо төлөө төвлөрч ажилладаг байсан. Ингэхдээ зарим нэг зүйлийг ч золиослосон. Үр дүнд нь А зэрэглэл бүхий ажилтнуудтай, өөрчлөлтийг зоригтой хийж чадах соёл бүхий гайхалтай компанийг бий болгожээ.

 

Эцэст нь Apple компанийн маркетингийн зарим нэг бодлогуудаас бизнес эрхлэгчид интернет маркетингдаа хэрхэн ашиглаж болох талаар дурдья:

 

 

1. Эерэг сэтгэгдэл

 

Apple 2 зүйлийг чухалчилдаг. Эхнийх нь бүтээгдэхүүнээ танилцуулахдаа ихээхэн ач холбогдол өгдөг бол нөгөөх нь эерэг сэтгэгдэлүүд юм.  Хэдийгээр бидэнд Apple-ийн төсөв байхгүй ч үүнийг хэрэгжүүлж болно. Интернет орчинд бизнес эрхлэгчдийн хувьд нэг чухал зүйл бол харилцагчдын эерэг сэтгэгдлүүд байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй байх.  

 

- Тухайн салбартаа нэр хүндтэй нэгнийг ашиглавал илүү үр дүнтэй байх болно. 

- Сэтгэл ханамжтай харилцагчдаараа сэтгэгдэл үлдээлгэх. Тэрхүү сэтгэгдлийг вэб сайтдаа байршуулах. Ингэхдээ сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийнхээ нэр, зураг зэргийг оруулахаа мартаж болохгүй. 

- Эдгээр нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар баталгаа болох учиртай юм. 

  • Харилцагчиддаа тулгарч байгаа бэрхшээлийг үзүүлэн, түүнийг хэрхэн даван туулах арга замыг нь зааж өгөх.  

  • Бэрхшээлийг хэрхэн даван туулж, ямар үр ашиг авчирсан талаар дурдах. 

- Хэрэв сошиал сувгуудаар төлбөртэй сурталчилгаа хийхээр төлөвлөж байгаа бол хэнд хүргэхээ сайтар бодох хэрэгтэй.

- Сурталчилгаан дээр дарахад очих вэб хуудасны харагдах байдал, дизайн болон бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай товч тайлбар зэрэгт гол анхаарлаа хандуул. 

 

2. Үнээ буулгахаас аль болох татгалзан хэрхэн үнэ цэнэ бий болгох тал дээр анхаарал хандуулах

 

Үнээр өрсөлдөх нь таны бизнест сөрөг талтай байна. 

- Үнээ буулгах нь хэдийгээр амархан бөгөөд гоё санаа шиг санагдах ч энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр хүндийг унагаах талтай. 

- Apple үнэ цэнэ өгөх тал дээр илүү анхаарал хандуулдаг. Чамин дизайн, сав баглаа боодол гэх мэт. 

- Тэд хэзээ ч үнээр өрсөлддөггүй. Худалдан авагч сонголт хийхдээ өртгийг нь мэдээж тооцоолохоос гадна худалдан авалт хийгээд анхны төрсөн сэтгэгдэл, сэтгэл ханамж зэрэг өөр хүчин зүйлүүд ихээр нөлөөлдгийг мартаж болохгүй. 

- Apple бүтээгдэхүүндээ илүү анхаарал хандуулдаг. 

- Гэхдээ мэдээж хамгийн гол нь таны өндөр үнийг зөвтгөх шалтгаан байх хэрэгтэй. 

 

3. Бүтээгдэхүүнээ аль болох энгийн байлгах

 

- Хэрэглэгчидээ төөрөгдөхөөс аль болох сэргийлж, вэб сайт болон борлуулалтаа энгийн, ойлгомжтой байлгах тал дээр ихээхэн ач холбогдол өгдөг. 

- Сурталчилгаандаа ч энэ арга барилыг ашигладаг. 

- Энгийн байх тусмаа сайн гэсэн зарчмыг баримталдаг. Хэтэрхий олон сонголтоос зайлсхийдэг. 

- Вэб сайт болон блогоо аль болох энгийн, ойлгомжтой байлгах тал дээр анхаар.

 

Судалгаагаар вэб сайтад зочлогсдын багахан хувь нь л бүгдийг нэг бүрчлэн үздэг, ихэнх нь вэб сайтыг гүйлгэн хардаг гэсэн байна. 

 

- Вэб сайтыг гүйлгээд харахад илүү ойлгомжтой байлгах нь чухал. Үр ашигийг нь сайтар тайлбарлахаас гадна гарчиг болон дэд гарчиг, харагдах байдалд илүү анхаар. 

- Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бүх шинж чанаруудыг нь нэг бүрчлэн дурдахаас аль болох зайлсхийж, хамгин гол, үнэ цэнэ өгч байгаа зүйлс дээр анхаарлаа хандуул. 

 

4. Харилцагчидаа бүр илүү сайн мэд

 

- Мегабайт, гегагерц гэх зэрэг үгүүдээс илүү ойлгогдохоор үгүүдийг хэрэглэ. 

- Тэднийг төөрөгдүүлэхгүйгээр хэрхэн ойлгогдохоор тайлбарлахаа сайтар бод. 

- Танай вэб сайт болон facebook-ийн хуудас хэрэглэгчдийнхээ хэлээр ярьж чадаж байна уу?

- Худалдан авагчийн дүр тодорхойлсноор тэднийг яг юу хайж байна түүнийг нь санал болгох боломжтой болох ба контентоо тэдэнд үнэ цэнэ өгөх талаас нь харгалзан нийцүүлэх боломжтой болдог.

 

5. Хэрэглэхэд хялбар байх

 

Хэрэглэхэд хялбар байлгахын тулд Apple олон удаа туршиж үзэхээс гадна дизайн дээр маш их хугацаа зарцуулдаг. Бүтээгдэхүүн нь хайрцагтаа яг таг таарах зэрэгт ихээхэн ач холбогдол өгдөг. 

 

- Хэрэглэгчид дэлгүүрт нь ороод хурдхан гараад явчихдаггүй, тэнд үлдэж, оролдож үзэж, худалдан авалт хийхээс өөр аргагүй болохоор зохион байгуулсан байдаг. 

- Бүтээгдэхүүнийхээ хэсэг тус бүрт дүн шинжилгээ хийж, оноо өгч, нийт бүтээгдэхүүний бодлогод хэр нийцэж байгааг дүгнэж, хэрхэн сайжруулж болохыг ямагт эрэлхийлж байдаг. 

- Харагдах байдал, мэдрэгдэх байдал гээд бүгдийг анхаардаг. 

- Хэрэглэгчиддээ анхаарал хандуулах, сэтгэл ханамжтай байлгахад ихээхэн анхаарал хандуулдаг.

 

6. Сэтгэл хөдлөл

 

Сэтгэл хөдлөл бол маркетингийн амжилтын нэг үндэс юм.

- Танай зорилтот хэрэглэгчид ямар контент үзэхийг хамгийн их хүсэж байна тэрнийг л нийтлэж байх хэрэгтэй. 

- Ямар төрлийн контент сошиал сувгуудад хамгийн их хандалт авч байна вэ? 

- Харилцагчдын тань сэтгэлийг ямар үг ихээр хөдөлгөж болох вэ? Юу хамгийн их сэтгэлийг нь хөдөлгөхөд нөлөөлдөг вэ?

- Контентдоо тохирох чанартай зураг ол.

 

7. Гайхалтай соёл, уур амьсгал бий болго

 

- Apple найрсаг, гайхалтай соёлыг бүтээгдэхүүндээ шингээдэг. Жижиг байгууллагууд ч "хэрэглэгчидээ ойлгодог" гэсэн уур амьсгалыг бий болгож чадна. 

- Эхлээд дотроо брэндийнхээ тухай төсөөллийг, дүр зургийг бий болго, гол хүргэх мессеж, үнэ цэнэ нь юу байх вэ?

- Танай байгууллагын фэйсбүкийн хуудас, маркетинг, контентуудад тэрхүү төсөөлөл бууж чадаж байна уу?

- Вэб сайтын бүх хэсэг таны брэндийг илэрхийлэх тэр шинж байдалд нийцсэн байх ёстой.

- Гол нь хэрэглэгчиддээ үнэ цэнэ хүргэ. 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Холбоотой нийтлэлүүд
Please reload

Онцлох нийтлэл

Facebook live бичлэгийн талаар бүгдийг нэг дороос

December 27, 2019

1/10
Please reload

Сүүлд нэмэгдсэн