Хэрхэн вэб сайтаа Google хайлтын системд бүртгүүлэх вэ?
Вэб сайтаа хийсэн бол түүнийгээ хайлтын системд бүртгүүлэх нь магадгүй хамгийн чухал ажил юм. Учир нь хайлтын системд бүртгүүлээгүй тохиолдолд Гүүгл таны вэб сайтыг мэддэг болтол тодорхойгүй хугацаа хэрэгтэй байдаг.
Ингээд хэрхэн Гүүглийн хайлтанд вэб сайтаа бүртгүүлэхийг нэг бүрчлэн үзүүлье.
1. https://www.google.com/webmasters/#?modal_active=none хаягаар орж өөрийн гүүглийн хаягаар нэвтэрч орно.
2. Add property дарна

3. Вэб сайтын домэйн хаягаа http://www.websitener.mn/ оруулаад Add дарна.

4. Вэб сайтыг эзэмшигч гэдгээ гүүглд баталгаажуулна. Батлах хэд хэдэн хувилбар байдаг бөгөөд миний хувьд HTML tag хувилбарыг ашигладаг. Доорхи кодыг хуулж аваад вэб сайтынхаа зохих газар /5-г харна уу/ хуулж байрлуулаад Verify дарна.

5. Wix ашиглан вэб сайтаа хийсэн бол вэб сайтдаа өөрчлөлт хийх горим дэх цэсний Site/Site manager дарна. SEO хэсэгт даран Header Code-Meta tags хэсэгт хуулж авсан кодоо оруулсны дараа Publish хийнэ.

6. Амжилттай баталсан бол дараах байдлаар мэдэгдэх ба continue дарна.

7. Crawl/Sitemaps дарна.

8. Баруунд дээд ADD/TEST SITEMAP дараад sitemap.xml –г тухайн хэсэгт бичээд Submit дарна.

Хайлтын системийн оновчлол хийгдээгүй вэб сайт нь зүйрлүүлж хэлбэл шүдгүй чонотой л адил юм. Вэб сайтаа хайлтын системд бүртгүүлснээр интернет орчноос үнэгүй урсгал авах боломжоо нээж байгаа хэрэг юм. Хайлтын системийн оновчлол бүхий блог тогтмол вэб сайтдаа оруулж байх нь хайлтын систем дэх байр суурийг нэмэгдүүлдэг билээ.