Хаяг

Улаанбаатар хот, Чингилтэй дүүрэг, 3-р хороо, Эрдэнийн тойрог барилгын 2 давхарт 4 тоот

Цагийн хуваарь

Да - Ба: 9:00 - 19:00

​​Бямба:  9:00 - 17:00

Цэс
Холбоо барих

976-9909-5423

[email protected]

Компассо © 2016-2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Facebook ашиглан сурталчилгаа хийх 5 шалтгаан

 

Та Снэпчат, Твиттер зэрэг сошиал медиа платформууд ялангуяа залуучууд хэрэглэх нь нэмэгдэж байхад Фэйсбүүкээр сурталчилгаа хийх нь цаг алдана гэж бодож байсан уу? Гэвч үнэндээ тийм биш юм.

 

Фэйсбүүк нь дэлхийн хамгийн том сошиал медиа сувгуудын нэг байсаар байгаа бөгөөд олон тэрбум хүмүүс өдөр бүр өөрийн хаягаар нэвтэрч ордог.

 

1. Богино хугацаанд асар олон хүнд мэдээллээ хүргэх хамгийн хурдан арга.

 

Фэйсбүүкт 80 сая бизнес хуудастай бөгөөд асар их өрсөлдөөн явагдаж байдаг. Өнгөрсөн жил бизнес хуудсын алгоритм өөрчлөгдсөнөөр хэрэглэгчдийн мэдээллийн самбарт харагдахад урьд урьдынхаас хэцүү болсон. Энэ нь сөрөг талтай юм шиг сонсогдож байж болох ч үнэндээ таны фэйсбүүк сурталчилгаа зорилтот хүмүүстээ хүрсээр байгаа билээ.

 

Илүү олон хүнд хүрэхийн тулд зарим бизнесмэнүүд фэйсбүүк сурталчилгаандаа илүү их төлбөр төлдөг. Илүү их мөнгө зарцуулснаар олон хүнд хүрэхээс гадна ирээдүйн зорилтот хүмүүсдээ хүргэж чадна. Таны зарцуулсан мөнгө үнэ цэнэтэй байж чадах болно.

 

2. Та бараг бүхий л зүйлд сурталчилгаагаа чиглүүлж болно.

 

Сурталчилгаагаа чиглүүлснээр таны бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн их сонирхох тэр л хүмүүс таны сурталчилгааг харна. Мэдээллийн хэрэгслээр фэйсбүүк нь асар их хэмжээний датаг өөрийн хэрэглэгчдээс цуглуулдаг гэж мэдээлсэн байдаг. Энэ баримтаас та айх биш харин өөрийн давуу талаа болгож ашиглах хэрэгтэй. Та өөрийн сурталчилгаагаа таны бүтээгдэхүүнийг сонирхох тэр хүмүүст эсвэл одоогийн хэрэглэгчиддээ хямдрал болон шинэ бүтээгдэхүүнээ сурталчилах зорилгоор явуулж болно.

 

3. Та хязгааргүй мэдээллийн санд нэвтэрч чадна.

 

Фэйсбүүк хэрэглэгчдийн 25 хувь нь (1 тэрбумаас олон хүн) өөрийн постоо public тохиргоогоор хийдэг гэжээ. Public тохиргоо нь таныг өөрийн зорилтот хэрэглэгчийн ямар бүтээгдэхүүн худалдаж авдаг, дуртай байдаг, ямар хэлээр ярилцдаг зэргийг мэдэж авах боломжийг нээж өгдөг байна.

 

Хэрхэн сурталчилгаагаа чиглүүлэхээ шийдсэний дараагаар та өөрийн маркетингийн стратеги болон контентоо боловсруулан хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадна.

 

4. Фэйсбүүкийн зорилтот хэрэглэгчиддээ хүрэх боломж өндөр байдаг.

 

Инстаграм хэрэглэгчдийн 68 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд Инстаграм хэрэглэгчдийн 32 хувь нь л насанд хүрэгчид байдаг. Энэхүү үзүүлэлт нь таныг зорьсон хэрэглэгчидээ олоход хэцүү болгож байна. Таны зорилтот хэрэглэгчид залуучууд байсан ч гэсэн насанд хүрсэн фэйсбүүк хэрэглэгчдийн 83 хувь нь өөрийн өсвөр насны хүүхдүүдтэйгээ фэйсбүүкийн найз байдаг.

 

Өөрөөр хэлбэл эдгээр эцэг эхчүүд таны бүтээгдэхүүнийг share буюу пост хийснээр эдгээр хүүхдүүд харах болно. Мөн эцэг эхчүүд хүүхдүүддээ зориулж худалдан авалт хийдэг гэдгийг мартаж болохгүй.

 

5. Хэрэглэгч тантай холбогдоход хялбар байна.

 

Таны фэйсбүүк дэх бизнес постууд боломжит худалдан авагчдын анхаарлыг татдаг бөгөөд тэднийг сэтгэгдэл үлдээх, асуулт асуухад тэдэнд хариу өгөхөд хялбар байдаг.

 

Бизнесүүд хурдан хугацаанд хэрэглэгчийнхээ мессежэнд хариулахыг эрмэлздэг бөгөөд тэдний 42 хувь нь эхний минутанд хариу явуулдаг байна. Хурдан хариу илгээх тусам илүү сайн үр дүн гарах болно. Хариу илгээсэн нийт хугацаа таны пэйж дээр харагддаг.

 

Фэйсбүүкээр та харилцагчтайгаа илүү энгийн хялбар аргаар ямар нэг зураг, дүрс бичлэгийн хязгаарлалтгүйгээр харилцах боломжтой. 

 

Минут тутам 4 тэрбумаас их пост share хийгддэг ба таны сурталчилгаа болон контент шэйрлэгдэж тархах боломж бусад нийгмийн сүлжээнүүдээс хамаагүй өндөр юм. Бусад нийгмийн сүлжээ хурдан өсөөд эргээд уначихдаг бол фэйсбүүк хүчтэй хэвээр л байна.

 

Фэйсбүүк нь бизнес эрхлэгчид болон тэдгээрийн харилцагчдыг холбосон хүчтэй хэрэгсэл бөгөөд манай монголчуудын хувьд нэлээд идэвхтэй хэрэглэдэг сошиал медиа суваг юм.

 

Эх сурвалж: entrepreneur.com

Сэдэв:

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Холбоотой нийтлэлүүд
Please reload

Онцлох нийтлэл

Facebook live бичлэгийн талаар бүгдийг нэг дороос

December 27, 2019

1/10
Please reload

Сүүлд нэмэгдсэн