Програм

Zapier програмыг ашиглаж пост оруулах үйлдлийг хэрхэн автоматжуулах вэ?


Зарим маркетерууд, бизнес эрхлэгчид олон сошиал сувгуудтай зэрэг ажилладаг бөгөөд бүгдэд нь постоо бэлдэж оруулахад цаг их зацуулах гээд байдаг. 

Тиймэрхүү жижиг ажлуудад алдаж буй цагаа аль болохоор автоматжуулж, тэрхүү цагаа хэрэглэгчиддээ үнэ цэнэ өгөхөд зарцуулж заншвал таны үр ашигт байдал нэмэгдэх болно. 

Автоматжуулалтын IFTTT, Zapier гэх зэрэг програмууд байдгаас миний ашиглах дуртай нь Zapier юм. 

Хэрхэн автоматжуулалтаа хийх вэ? 

Би жишээ нь вэб сайтдаа контент оруулахад, тэрхүү контент миний фэйсбүүк хуудсанд автоматаар пост хийгдэж байх тохиргоог нь ашигладаг. Өөрөөр хэлбэл би вэб сайтдаа контентоо орууллаа л бол пост хийх тал дээр санаа зовох хэрэггүй болж байгаа юм.

Өөр нэг автоматжуулалт нь: фэйсбүүк хуудсандаа пост оруулахад тэрхүү пост миний твиттер хуудсанд автоматаар орно. Миний инстаграммд оруулсан зураг твиттерт ч гэдэг юм уу янз бүрээр хийх боломжтой. Үүнийг ашигласнаар та зөвхөн фэйсбүүктээ л постоо оруул бусад сувгууд болох twitter, linkedin зэрэгт автоматаар орох болно. Та үүнээс хэр их хугацаа хэмнэж болох вэ?

За одоо олон үг нуршилгүйгээр хэрхэн хийхийг үзүүлье:

Та туршаад үзээрэй. Дахин хэлэхэд бид гол цагаа хэрэглэгчиддээ үнэ цэнэ өгөхөд зарцуулж байвал зүгээр байгаа юм.


Similar Posts