Хаяг

Улаанбаатар хот, Чингилтэй дүүрэг, 3-р хороо, Эрдэнийн тойрог барилгын 2 давхарт 4 тоот

Цагийн хуваарь

Да - Ба: 9:00 - 19:00

​​Бямба:  9:00 - 17:00

Цэс
Холбоо барих

976-9909-5423

[email protected]

Компассо © 2016-2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Фэйсбүүк сурталчилгаа сайн хийхэд туслах 7 стратеги

09/23/2019

 

Фэйсбүүкт сайн сурталчилгаа хийж сурснаар бизнесээ амжилттай эхлүүлэхэд танд туслах болно. Амжилттай болох эсэх нь Фэйсбүүк сурталчилгааны стратегиас ихээхэн шалтгаалах болно. 

 

Сурталчилгааны сайн стратегитай байснаар фэйсбүүк хуудас болон вэб сайтдаа их урсгал авах боломжийг олгох бөгөөд энэ нь борлуулалтанд нөлөөлөх нь дамжиггүй. 

 

Хэрхэн Фэйсбүүк сурталчилгааны сайн стратегитай болох вэ? 

 

Аль болох олон стратеги тодорхойлбол нэг нь амжилтгүй боллоо гэхэд нөгөө нь амжилт олохоор төлөвлөх хэрэгтэй. 

 

Таны бизнест хэрэгтэй байж болох сурталчилгааны 7 стратегийг танилцуулья:

 

1. Сурталчилгааны өөр өөр байршлыг туршиж үзэх 

 

Фэйсбүүк дэх сурталчилгаа хэр сайн эсэхийг хэмждэг гол үзүүлэлт нь нэгж хандалтын зардал юм. Энэ зардал бага байх тусмаа сайн сурталчилгаа гэж үздэг.  Сурталчилгааныхаа зардлыг дүгнэж үзэхэд тухайн сурталчилгаа хаана харагдаж байгаагаасаа хамаараад нэгж хандалтын зардал нь өөр өөр байсан. Жишээ нь: гар утсанаас ирэх урсгалын зардал нь инстаграмаас хямд байдаг. 

 

Сурталчилгааны аль байршил нь илүү бага зардалтай, үр дүнтэй байгааг өөр өөр газар байршуулах замаар туршиж үзэх боломжтой. 

 

/Фэйсбүүк сурталчилгааны байршил тус бүрийн нэгж хандалтын зардлын үзүүлэлт/

 

Сурталчилгааны байршлууд:

 

1. Фэйсбүүкийн мэдээлэл гардаг гол хэсэг.

2. Гар утасны мэдээлэл гардаг хэсэг. 

3. Баруун хэсэгт байдаг хэсэг. 

4. Фэйсбүүк дэх нийтлэл дундуур.

5. Дүрс бичлэг дундуур.

6. Инстаграм.

7. Инстаграм Stories.

 

2. Фэйсбүүкийн сурталчилгааг контент маркетингтэй хослуулах

 

Контент маркетингийн гол стратеги бол 20% нь контентоо бүтээхэд анхаарлаа хандуулах, 80% нь контентоо сурталчлахад анхаарлаа хандуулбал үр дүнтэй байдаг. 

 

Хэрэв та блог эсвэл цахим номоо нийтэлсэн бол, түүнийгээ хангалттай тооны хүмүүст хүргэж хэрэв чадахгүй бол харилцагчид болох боломжтой хүмүүсээ алдана гэсэн үг. 

 

Контентоо фэйсбүүк хуудсандаа оруулаад бүүст буюу төлбөртэй сурталчилгаа хийж болно. 

 

Фэйсбүүкт контентоо сурталчлахдаа доорх зүйлсийг анхаарч үзэхэд илүүдэхгүй. Үүнд:

 

1. Фэйсбүүкийн сурталчилгааны нэгж хандалтын зардлыг бусад сувгуудын зардалтай харьцуулахад хямд.

2. Зорилтот хэрэглэгчиддээ сурталчилгаагаа хүргэхийн тулд чиглүүлтийн олон аргууд байдаг.

 

Фэйсбүүкийн сурталчилгааны стратегидаа контент маркетингийг оруулах нэг арга бол блог буюу нийтлэлээ фэйсбүүкийн хуудсандаа пост хийгээд дараа нь тухайн постоо хэр хандалттай байгааг нь мэдээд гайгүй хандалттайг нь бүүст хийн хандалтыг нь нэмэгдүүлэх юм. Блог нь ихэнхдээ зөвлөгөө, хэрэгтэй мэдээлэл хэлбэртэй байдаг болохоор сурталчилгаанаас илүү хямд зардалтай байдаг. 

 

3. А/В туршилт хийх

 

Фэйсбүүкт сурталчилгаа хийхдээ А/В буюу өөр өөр хүчин зүйлүүдийг туршиж үзэх төрлийн сурталчилгааг үргэлж хийн аль хүчин зүйл илүү үр дүнтэй байгааг олж мэддэг байх нь сурталчилгаагаа байнга сайжруулж байх боломжийг олгодог. 

 

Жишээ нь: Яг ижил хоёр сурталчилгааг ижил зурагтайгаар бэлдээд тайлбар хэсгийг нь бага зэрэг өөрчлөөд аль нь илүү хандалт авч байгааг нь олж мэдэх, эсвэл хоёр өөр төрлийн чиглүүлэлт буюу хүмүүст сурталчилгаагаа харагдуулах гэх мэтээр туршдаг байх нь сурталчилгаагаа сайжруулахад ихээхэн ач холбогдолтой юм. 

                  

                 /Фэйсбүүкэд бүүст хийхэд А/В туршилт хийх сонголт/ 

 

Түүнчлэн сурталчилгааны хувьд зураг чухал үүрэгтэй байдаг буюу судалгаанаас үзэхэд сурталчилгааны үр дүнд 75-90 хувийн нөлөө үзүүлдэг гэсэн байдаг.

 

1. Гурван өөр хувилбар бүхий загвартай сурталчилгаа туршиж үзэх. 

2. Илүү хандалттай байсан загварыг нь 3 өөр хувилбараар бэлдэн турших. 

 

4. Маркетингийн борлуулалтын хоолой бий болгох

 

Таны фэйсбүүкт хүрэхээр зорьж буй хүмүүсийн тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдлэг, худалдан авах сонирхол маркетингийн хоолойн аль хэсэгт байгаагаас шалтгаалан өөр өөр түвшинд байдаг. 

 

Маркетингийн борлуулалтын хоолой нь ихэнхдээ 4 үе шаттай байдаг:

  • Сонирхол бага хүмүүсийн анхаарлыг татах.

  • Тэдний сонирхлыг нэмэгдүүлэх.

  • Тэднийг leads болгох. 

  • Харилцагчиддаа анхаарал халамж үзүүлэх.

Хэрэв та үр дүнтэй сурталчилгаа хийхийг хүсэж байгаа бол эдгээр үе шат болгонд өөр өөр агуулга санал болгох маркетингийн бодлого баримтлавал илүү үр дүнтэй байх болно. 

 

Жишээ нь: Эхний үе шатанд байгаа хүмүүст брэндээ таниулах, ингэхдээ контент маркетинг хэрэглэх.

 

Хоёр дахь шатанд байгаад нь уралдаан зарлах, үнэгүй зүйл буюу амтлагаа санал болгох. 

 

Гурав дахь шатанд байгаа хүмүүст борлуулалтын хөнгөлөлт зарлах.

 

Маркетингийн хоолой бий болгосноор та санал болгож буй зүйлээ болон хэрэглэгчдээ илүү сайн мэдэх болно. 

 

5. Сонирхлоор нь чиглүүлэх

 

Сонирхлоор нь чиглүүлэхдээ тухайн хэрэглэгчдийнхээ сонирхлыг англиар оруулна. Жишээ нь: marketing interest. Хэрэв гар утас борлуулдаг онлайн дэлгүүр ажиллуулдаг бол гар утасны аль нэг брэндийг сонирхол дээр нь оруулж болно. Жишээ нь: Apple.

 

               /Фэйсбүүк сурталчилгаанд сонирхлоор нь чиглүүлэх арга - үр дүнтэй байдаг/ 

 

 

 

6. Дахин чиглүүлэх маркетинг

 

Хэрэглэгчдийн худалдан авалт хийх шийдвэр гаргалтын эхний үе шатанд байгаа хүмүүсийн анхаарлыг нь сонирхолтой контентоор татах хэрэгтэй байдаг бол борлуулалтын мессеж нь тухайн вэб сайтад өмнө нь зочилж байсан хүмүүст илүү хүрдэг. 

 

Хэрэв та маркетингийн хоолойн бүх хэсэгт байгаа хүмүүст хүрье гэж бодож байгаа бол дахин чиглүүлэх маркетингийг ашиглавал илүү үр дүнтэй байх болно. 

 

Яагаад үр дүнтэй байдаг вэ: 

  • Вэб сайтаар өмнө нь зочилж байсан хүмүүс тухайн брэнд болон бүтээгдэхүүний талаар аль хэдийн ойлголттой болсон байдаг тул зочлоогүй хүмүүстэй харьцуулахад илүү худалдан авалт хийх магадлал өндөр байдаг. 

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Facebook pixel код вэб сайтдаа байршуулах замаар Custom audience үүсгэдэг. 

 

Хэд хэдэн төрлөөр үүсгэж болно:

  • Вэб сайтын ямар нэг хуудсанд зочилсон хүмүүст,

  • Үнийн санал бүхий хуудсанд зочилсон хүмүүст,

  • Блог уншдаг хүмүүст,

  • Худалдан авалт хийсэн хүмүүст. 

 

7. Хязгаарлалт /FOMO - Fear of missing out/

 

Магадгүй хэрэв та хүмүүст тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авалт хийх шийд гаргахад нь хангалттай хугацаа өгч байгаа бол тэд худалдан авалтаа хойшлуулах хандлагатай байдаг бөгөөд хойшлогдсон үед тэдний сонирхол аль хэдийн буурчихдаг. Гэтэл хязгаарлагдмал хугацаанд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгоход хөнгөлөлт бүхий тусгай нөхцлөөс хоцрох вий гэх сэтгэгдэл төрүүлдэг. Судалгаанаас үзэхэд 65-аас илүү хувь нь тухайн тусгай нөхцлийг авахаас хоцрохоос айдаг гэжээ. 

 

Фэйсбүүкийн сурталчилгаандаа энэ аргыг ашиглавал үр дүнтэй байх болно. 

  • "Зөвхөн өнөөдөр", "Тэдний өдрийг хүртэл" гэх огноогоо тодорхой оруулж байх.

  • Боломжийн хэмжээний хөнгөлөлт санал болгох.

  • Сурталчилгааны тайлбар хэсгээ товч бөгөөд энгийн байлгах.

  • Тусгай нөхцөл бүхий агуулгаа гарчиг болон сурталчилгааныхаа зураг дээр аль алинд нь оруулах.

Эдгээрээс гадна өөр фэйсбүүк сурталчилгаанд үр дүнтэй байх стратегийг хэрэв та мэдэж байгаа бол бидэнтэй хуваалцахаа битгий мартаарай.

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Холбоотой нийтлэлүүд
Please reload

Онцлох нийтлэл

Facebook live бичлэгийн талаар бүгдийг нэг дороос

December 27, 2019

1/10
Please reload

Сүүлд нэмэгдсэн