Хаяг

Улаанбаатар хот, Чингилтэй дүүрэг, 3-р хороо, Эрдэнийн тойрог барилгын 2 давхарт 4 тоот

Цагийн хуваарь

Да - Ба: 9:00 - 19:00

​​Бямба:  9:00 - 17:00

Цэс
Холбоо барих

976-9909-5423

[email protected]

Компассо © 2016-2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Дижитал маркетинг яагаад жижиг дунд бизнест хэрэгтэй вэ?

10/16/2019

 

Хувийн бизнес эхлүүлэхэд тэргүүн ээлжинд хийх ёстой зүйл бол эхний хэсэг хэрэглэгчдээ олох нь чухал байдаг. Тв сурталчилгаа, брошур тараах зэрэг нь одоо хоцрогдох маягтай бөгөөд ямар нэг хэмжээнд үр дүнтэй байх ч зардал өндөртэйн дээр үр дүн багатай болж байна. Өнөө үед хэрэглэгчдээ онлайнаар олж авах нь зардал багатайн дээр илүү хялбар арга юм. 

 

Дижитал маркетингийн давуу талууд 

 

Таниас худалдан авалт хийх боломжтой хүмүүс яг одоо онлайн орчинд буюу фэйсбүүкт байна. Дижитал маркетингийг ашиглаад зардал багатайгаар хангалттай хэмжээний хүмүүс олох боломжтой юм. 

 

Бусад давуу талууд: 

  • Худалдан авагчидтайгаа харилцаа үүсгэн тэд юу хүсэж байгааг сайн мэдэх боломжтой. 

  • Гадаад зах зээлд хүрэх боломжтой. 

  • Уламжлалт маркетингтэй харьцуулахад бага зардлаар олон хүнд хүрэх боломжтой. 

  • Сурталчилгаагаа өөрөө хийж дүн шинжилгээ хийснээр сайжруулах боломжтой. 

  • Худалдан авагчдын гаргаж буй үйлдлийг нь, сонирхож буй эсэхийг нь тэр дороо мэдэх боломжтой. 

Та дижитал маркетингийг бизнесийн үйл ажиллагаандаа ашиглаж эхлээгүй байна уу? 

 

Яагаад хойшлуулж байна вэ? 

 

Жижиг дунд бизнес эрхлэгчид үзэхдээ хангалттай цаг болон мэдлэг байхгүй болохоор амжилттай сурталчилгаа хийж чадна гэдэгтээ итгэдэггүй. Тэд яваандаа бизнес нь хөгжинө гэж боддог. 

 

Танигдах хүртлээ хугацаа хэрэгтэй гэдэг. Зарим нь бизнес маань жижиг юм чинь одоохондоо цөөхөн хэрэглэгчидтэй байхад л болно гэж үздэг. Энэ нь бизнес эрхлэгчдийн хувьд зөв хандлага биш ээ. Танай бизнес урсгалаараа яваад байвал харилцагчдаа нэмэгдүүлж өснө гэсэн баталгаа байхгүй юм. 

 

Хэрэглэгчид фэйсбүүкт онлайн байна

 

Магадгүй та дижитал маркетингийг ашиглахад арай бэлэн биш гэж бодож байж болох юм. Учрыг нь олдог болтол хугацаа хэрэгтэй гэж бодож байгаа байх.

 

Гол асуудал нь таны худалдан авагчид яг одоо онлайн орчинд байгаа ихэнх нь фэйсбүүкт байгаа. Магадгүй тэдэнд яг одоо танай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэгтэй байж болно. Гэтэл тэд таны бизнесийг интернетээс амархан олж чадахгүй бол яах вэ? Тэд өөр онлайн байгаа хэн нэгнийг сонгох болно. 

 

Өнөөдөр хэн нэгэн ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээ хайж байгаа бол фэйсбүүкээс, гүүглээс онлайнаар хайлт хийж байна.

 

Тэд вэб сайтыг, пэйж хайж байна. Тэд хэрэглэгчдийн сэтгэгдэлийг нь харж бусад хүмүүс тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар юу гэсэн байгааг харж байж шийд гаргаж байна. 

 

Танай өрсөлдөгчид онлайн орчинд байна

 

Тухайн бизнес амжилттай байхын тулд өрсөлдөгчид нь юу хийж байгааг олж мэдэж тэднээс суралцах боломжтой байдаг. Тэднийг өрсөлдөгчид гэж харахаас илүү тэднээс суралцах боломж гэж бас харах хэрэгтэй. 

 

Өрсөлдөгчдөө онлайн орчинд юу хийж байгааг харснаар тэднээс шинэ санаа олох боломжтой, юу нь болдогийг юу нь болохгүй байгааг олж харах боломжтой. Та ямар ч төрлийн бизнес эрхэлж байсан өрсөлдөгчид тань аль хэдийн онлайн орчинд байршсан байгааг анзаарсан байх.

 

Тэд ямар төрлийн контентууд хийж байна вэ? Тэд блог бичиж байна уу, дүрс бичлэг хийж байна уу? Юу тэднийг бусдаас ялгаж байна вэ? Тэд дагагчидтайгаа хэрхэн харилцаа үүсгэж байна вэ? Та тэднээс илүү байж чадах уу? Хэрэв та онлайн орчинд орохгүй бол мэдээж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. 

 

Боломжит хэрэглэгчид тань танай бизнесийг хэрэв онлайн орчинд олж чадахгүй бол мэдээж таны бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч чадахгүй. 

 

Тэдэнд хүрч чаддаг байх

 

Өнөөдөр хэрэв хэн нэгэн ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээ хайна гэвэл хамгийн түрүүнд фэйсбүүкээс, эсвэл гүүглээс хайна гэдэг нь мэдээж. Хэрэв та онлайн байгаа ч гэсэн өрсөлдөгчид тань илүү амархан хайлтанд өртөж байвал мөн л хэрэглэгчдээ алдсаар байх болно. Хэрэв танай байгууллагын контентууд сонирхолтой бөгөөд үнэ цэнэтэй байж чадвал хэрэглэгчдэдээ хүрэхэд илүү амархан байх болно, зардал нь ч хямд тусах болно.

 

Мэдээж хэрэглэгчдийн гол мэдэхийг хүсдэг зүйл нь үнэ болон байршил болохоор тэдгээр мэдээллүүдийг болон санал болгож буй хөнгөлөлтийн талаарх мэдээллээ нээлттэй байлгахыг мартаж болохгүй. Танай хэрэглэгчид ихэнхдээ харьцуулж шийдвэр гаргах болно. 

 

Хүмүүс пэйж байхад вэб сайт хэрэг байна уу гэдэг. Вэб сайттай болж чадвал танай бизнес хаасан ч гэсэн вэб сайтдаа хайлт хийж буй хэрэглэгчдийг 24 цагийн турш ирүүлээд тэдэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгоод борлуулаад байх боломжтой болно.  

 

Дижитал маркетинг танд харилцагчидтайгаа харилцаа тогтоох боломжийг өгнө. Тэд юу хүсэж байгааг мэдэх боломжтой болно. Сошиал сувгууд дээрээ блог дээрээ тэдэнтэй харилцаа тогтоон тэдний саналуудаас юу хүсэж байгааг нь мэдэх боломжтой болно. Тэдэнд ямар асуудал тулгарч байгааг мэдэн түүнд нь контентоороо туслаж байснаар тэд танд итгэх итгэл нэмэгдэх бөгөөд ирээдүйд танай харилцагч болох магадлал нэмэгдэх болно. 

 

Ийм байдлаар харилцагчидтайгаа харилцаа тогтоож эхлэснээр итгэлийг нь олж авах боломжтой. 

 

Тв сурталчилгаатай харьцуулахад дижитал маркетинг нь зардал бага илүү олон хүнд хүрэх боломжтой. Дижитал маркетинг ашиглан жижиг дунд бизнесээ сурталчлах нь бизнесээ амжилттай болгоход илүү туслах боломжтой болж байна.  

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Холбоотой нийтлэлүүд
Please reload

Онцлох нийтлэл

Фэйсбүүк сурталчилгаа сайн хийхэд туслах 7 стратеги

September 23, 2019

1/10
Please reload

Сүүлд нэмэгдсэн