Facebook page хуудас хөгжүүлэх 10 арга
Өнөөдөр бид фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа тэргүүлж байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд энэ нь зорилтот хэрэглэгчдээ олж авах нэг боломжит суваг гэдэгтэй хэн ч маргахгүй байх.
Хэрэв та бизнестээ зориулж пэйж нээх гэж байгаа бол дараах зааварчилгааг даган дагагчдаа олж авбал илүү үр дүнтэй байх болно.
Хэрхэн Фэйсбүүкийн хуудас нээх вэ?
1. Бизнесийнхээ мэдээллийг оруулах.
Нээхийн тулд эхлээд баруун дээр байрлах товчин дээр дараад “Create page” гэдэг дээр дарна.
2 сонголт гарч ирэх бөгөөд эхний хувилбар нь бизнест зориулсан хувилбар бол нөгөөх нь олны танил хүмүүст зориулсан хувилбар. Хэрэв та бизнестээ зориулж пэйжээ нээх гэж байгаа бол эхний хувилбарыг нь сонгоно.
Үүний дараа дараах мэдээллүүдийг оруулна:
- Пэйжний нэрээ /брэндийн нэрээр, компаний нэрээр, эсвэл гол түлхүүр үгээрээ нэрээ өгч болно, дахин дахин өөрчлөөд байх боломж хязгаарлагдмал тул сайтар бодож байгаад өгөх/
- Бизнесийн төрлийг англи хэл дээр оруулах.
- Хаяг
- Утас
2. Лого болон кавер зургийг оруулах.
Лого зургийн хэмжээ: 170 Х 170 pixel
Энэхүү зураг нь харилцагчдын сэтгэгдэлд хариу өгөх болгонд харагддаг. Ихэвчлэн энд байгууллагын логог оруулах нь тохиромжтой байдаг.
Cover зургийн хэмжээ: 820 Х 462 pixel
Пэйжний хамгийн дээд хэсэгт байрлах бөгөөд фэйсбүүк хуудсаар зочлогсдод хамгийн түрүүнд харагдах, эхний сэтгэгдэл төрүүлэх хэсэг тул загварт нь аль болох ач холбогдол өгөх хэрэгтэй. Мэдээж танай брэндийг төлөөлөх, анхаарал татах, сэтгэгдэл төрүүлэхээр зураг байвал тохиромжтой.
Гар утсан дээр компьютерийн дэлгэцнээс өөр харьцаатайгаар харагддаг тул /компьетер дээр 820 х 312, гар утсан дээр 640 х 360/ гар утас болон компьетерийн дэлгэц дээр аль алинд нь тохиромжтой харагддагаар хийхийг хүсвэл 820 х 462 хэмжээ хамгийн тохиромжтой хувилбар байдаг.
Мэдээж дизайны чиглэлийн хүн хөлсөлж авбал илүү сайн чанартай болохоос гадна Canva болон өөр ижил төрлийн эх бэлтгэлийн програм ашиглан бэлэн загваруудаас сонгоод ашиглаж болно.

Зураг оруулахаас гадна мөн дүрс бичлэг хэлбэрээр оруулж болдог. Энэ тохиолдолд хамгийн багадаа 20 секунд үргэлжлэх дүрс бичлэг байх ёстой.
3. Пэйждээ мэдээллээ бүрэн оруулах.
Settings хэсгийн “Page info” хэсэг рүү ороод мэдээллүүдээ оруулах боломжтой.

Description – Энэхүү пэйж нь юуны тухай болохыг товчхон 155 тэмдэгтэнд багтаан тайлбарлах.
Categories – Пэйжний төрөл бөгөөд таны пэйжийг хайж олоход хэрэг болно.
Contact information – утас, вэб сайт, имэйл, хаяг зэрэг мэдээллүүдээ оруулна.
Location – байршлаа оруулах.
Hours – ажлын тогтсон цагтай бол цагаа оруулах.
More – энэ хэсэгт ямар үнийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэгээ оруулах.
Story – хэсэгт бизнесийнхээ талаар түүхээ оруулбал хайлтанд гарч ирэх магадлал нэмэгдэх болно.
Хоёр чухал мэдээлэл оруулах:
- Пэйждээ username үүсгэх. Ингэснээр хүмүүс танай пэйжийг ямар нэг хаяг бичээд олоход амар болно. Үүний тулд create page username рүү ороод Username хэсэгт @compassomn гэх байдлаар нэрээ оруулаад Create username товчин дээр дарна.
- Үйлдэлд дуудах товч оруулах. Cover зургийн баруун доод талд товч байдаг бөгөөд пэйжид зочлогсодод танай бизнесийн талаар илүү мэдээлэл авахын тулд мессеж бичих, утсаар ярих зэргээр харилцаа үүсгэхэд туслах болно.

4. Бусад боломжууд нэмэх.
Өөр бас бус тохиргоонууд хийх боломжтой. Settings рүү ороод “Templates and Tabs” дээр дараад өөр боломжит цэсүүдийг зүүн талд оруулж ирэх боломжтой.
Бэлэн темлэйт сонгохоос боломжтойгоос гадна өөрөө ямар цэсүүд оруулж ирэхээ тохируулах боломжтой.
- Үйлчилгээ – үзүүлдэг үйлчилгээгээ танилцуулах.
- Дэлгүүр – бүтээгдэхүүнүүд танилцуулах.
- Reviews – зочлогсод харилцагчдын сэтгэгдэл харах, үлдээх.
- Photos – пост хийгдсэн зургуудыг харуулах.
- Posts – оруулсан постуудыг харуулах.
- Videos – оруулсан видео бичлэгүүдийг харуулах.
- Live videos – live бичлэгүүдийг харуулах.
- Groups – удирддаг группүүдээ харагдуулах.
5. Хамтрагчдаа пэжээ удирдах боломж олгох.
Ажитнууддаа пост оруулах болон бусад боломж олгохын тулд тэдэнд өөрийн фэйсбүүкийн нууц үгээ өгөх явдал огт байж болохгүй. Хэрэв ажилтнууддаа пэйж хөгжүүлэх эрх олгох бол Settings/pages roles ороод тохирох эрхийг нээж өгөх боломжтой:
Admin – бүгдийг хийж болно /зөвхөн танд л байвал зохино/.
Editor – Пэйжид өөрчлөлт хийж болохоос гадна мессежд хариу өгөх, пост оруулах, сурталчилгаа үүсгэх, аль багийн гишүүн пост оруулсан, комент бичсэнийг харах, дүн шинжилгээ хийх хэсэгт нэвтрэх зэрэг эрхүүдэй.
Moderator – пост дахь сэтгэгдлүүдэд хариу өгөх, устгах, пэйжийн нэртэйгээр мессеж бичих, сурталчилгаа үүсгэх, дүн шинжилгээ хийх хэсэгт нэвтрэх зэрэг эрхүүдтэй байна.
Advertiser – багийн гишүүдээс хэн пост оруулсныг, комент бичсэнийг харах, сурталчилгаа үүсгэх, дүн шинжилгээ хэсэгт нэвтрэх эрхүүдтэй.
Analyst – хэн пост оруулсныг, комент бичсэнийг харах, дүн шинжилгээний хэсэгт нэвтрэх эрхтэй байна.
Page roles хэсэгт ороод доор байрлах цонхонд фэйсбүүк дэх найзаа эсвэл пэйжид like дарсан хүнийг урин тохирох эрхийг нь нээж өгөх боломжтой.
6. Эхний постоо оруулах.
Пэйждээ контент оруулснаар шинээр зочид ирэхэд сонирхлыг нь татахад туслах болно.
Пэйж нь контентийг дагагчдад хүргэх гол суваг гэж ойлгож болох ба хэрхэн үр дүнтэй ажиллуулах нь танай баг хамт олноос шалтгаалах болно.
Эхний 100 дагагчдыг хэрхэн цуглуулах вэ?
Хүмүүс ихэвчлэн пэйжээ нээнгүүтээ бусдад үзүүлэх гэж яардаг. Түр азнаад илүү бодлоготой байх хэрэгтэй буюу эхлээд пэйждээ сонирхлыг нь татах сайн контентууд оруулах, тэд зочлоход харилцаа үүсгэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мэдээж танай бизнесийг танилцуулах хангалттай мэдээллүүд орчихсон байвал зүгээр.

Жишээ нь: хэрэв та gym ажиллуулдаг бол зочлогсдын сонирхлыг татах хэдэн зургууд урьдчилж оруулсан байх, хэрэв кафе ажиллуулдаг бол менюгээ оруулсан байх г.м
Хэн нэгнийг урьхаасаа өмнө 3-5 пост оруулсан байх хэрэгтэй. Түүний дараа эхний 100 дагагчдаа цуглуулах хэрэгтэй.
7. Өөрийн найзаасаа урих.
Фэйсбүүк найзууддаа пэйжийнхээ талаар дуулгаж урих боломжтой байдаг. … товчин дээр дараад хэнийг урихаа сонгоод урилга илгээх боломжтой.

Хамтрагч нараа урих. Хуудсаа олон хүнд сурталчлах нэг боломжит суваг нь ажлын хамтрагч нар юм. Хамтарч ажилладаг хүмүүсээ бүгдий нь пэйждээ like даран нэгдэхийг урихаас гадна сонирхох боломжтой найзуудаа урихыг санал болгоорой.
8. Вэб сайт дээрээ сурталчлах.
Фэйсбүүкийн зүгээс пэйждээ like даруулах зорилготой олон төрлийн товч, нэмэлт хэрэгслүүдийг санал болгодог. Үүний нэг нь Фэйсбүүк плагин бөгөөд плагин дахь тохирох хэрэгслийг вэб сайтдаа байршуулснаар вэб сайтаас пэйж рүүгээ урсгал ирүүлэх, Like даруулах боломжтой болно.
9. Имэйлийнхээ гарын үсэг хэсэгт оруулах.
Пэйжээ сурталчлах өөр нэг тохиромжтой газар нь илгээж буй имэйлийн гарын үсэгтээ пэйжийн талаар тайлбар үгэндээ холбоос үүсгэх байдлаар оруулж болно.
10. Юу нь болж байна юу нь болохгүй байгааг яаж мэдэх вэ?
Үүний тулд фэйсбүүкийн Insights хэсгийг шалгаж үзэх хэрэгтэй.
Хэд хэдэн контент оруулсаны дараа цэсэнд Insights хэсэг рүү орж үр дүнгээ хэмжиж үзэх боломжтой. Пэйж дээр хэдэн like дарагдсан байна, хэдэн хүнд пост хүрсэн байна, хэдэн хүн сонирхож үзсэн байна, хэдэн хүн таалгадсанаа илэрхийлсэн зэргийг контент болгоноор харан аль контент илүү сонирхол татаж байгааг олж мэдэх боломжтойгоос гадна пэйжийн нэгдсэн дүнг өмнөх долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулан үзэх боломжтой.

Мөн Insights / post хэсэгт ороод долоо хоногийн аль өдөр илүү идэвхтэй байгааг болон өдрийн хэдэн цагт илүү хандалттай байгааг мөн олж мэдэх боломжтой.
Одоо таны ээлж, дээрх бүгдийг хэрэгжүүлж үзээд асуулт байвал бидэнд хандаарай!
Сургалтын талаар мэдээлэл авах бол доорхи зурган дээр дарна уу.
