Фэйсбүүк

Фэйсбүүк сурталчилгаагаа сайн эсэхийг яаж мэдэх вэ?


Фэйсбүүк сурталчилгаа сайн байх тусмаа зардал бага байдаг. Тэгвэл сайн эсэхийг хэрхэн мэдэх вэ? Өмнө нь Facebook boost сурталчилгаа хэр үр дүнтэй байгааг Relevance score гэх үзүүлэлтийг ашиглаж 1-10 оноогоор хэмждэг байсан бол одоо Relevance diagnostic /хамаарлын оношлогоо/ гэх үзүүлэлт болж өөрчлөгдсөн. Хамаарлын үзүүлэлтүүд /Quality ranking, Engagement rate ranking, Conversion rate ranking/ их байх тусмаа тухайн сурталчилгаа сайн сурталчилгаа гэж үзэж болно.  

Хэрэв тухайн сурталчилгаа зорилгодоо төдийлөн сайн хүрэхгүй байвал сурталчилгааны үр дүнг сайжруулахын тулд сурталчилгааны харагдах байдалд илүү анхаарал хандуулах хэрэгтэй юу? эсвэл хэнд харагдуулах чиглүүлэлтэндээ анхаарах уу? гэдгийг мэдэхийн тулд сурталчилгааны хамаарлын үзүүлэлтүүийг харах хэрэгтэй. Доорхи хүснэгт сурталчилгааныхаа хамаарлын үзүүлэлтүүдийг ойлгоход туслах болно.

Хүснэгт 

Фэйсбүүк сурталчилгаагаа сайн эсэхийг яаж мэдэх вэ?

Дундаж үзүүлэлтийг дунджаас дээш үзүүлэлт болгохоос илүү дунджаас доош байгаа үзүүлэлтийг дундаж болгох нь тухайн сурталчилгааг сайжруулахад илүү нөлөөлөлтэй байна. Тийм болохоор дунджаас доош үзүүлэлтдээ илүү анхаарал хандуулбал зүгээр. 

Сурталчилгаагаа үр дүнд хүрсний дараа

Хэрэв сурталчилгаа зорилгодоо хүрсэн бол хамаарлын шинжилгээ дахиж хийх хэрэггүй болно. Заримдаа сайн үзүүлэлттэй сурталчилгаа хамаарлын үзүүлэлтүүдийн хувьд доогуур байх тохиолдол байдаг ч энэ нь хэвийн байж болно. Учир нь тухайн сурталчилгааныхаа чанарын төвшний үзүүлэлтийг өндөр байлгахад анхаарахаас илүү тухайн сурталчилгаа маань ямар зорилготой вэ гэдэгт илүү ач холбогдол өгч үнэлэлт өгөх хэрэгтэй байдаг. 


Similar Posts