Фэйсбүүк

Facebook page like ихэсгэх 9 арга


Таны фэйсбүүк хуудас хэдэн лайктай вэ? Хэрэв та сошиал медиа маркетингийг хэрэглэдэг бөгөөд сонирхдог бол энэ тоогоо бараг цээжэээрээ шахуу мэдэж байгаа байхаа. 

Өнөөдөр 2.2 тэмбум хүн өдөр тутам фэйсбүүкийг ашиглаж, 60 сая орчим идэвхтэй пэйж байгаа бөгөөд тэд бүгд like-ийн тоогоо нэмэгдүүлэхийн төлөө өрсөлдөцгөөж байна. 

Гэтэл олон like-тай болно гэдэг амаргүй асуудал байдаг. Гэхдээ та хэт их like-ий тооны араас хөөцөлдөөд фэйсбүүкийн үндсэн зарчмыг мэдэхгүй бол амжилтанд хүрэхгүй. 

Лайк их цуглуулахын тулд мэдээж стратеги хэрэгтэй бөгөөд түүнчлэн сайн контент хэрэгтэй байдаг. Сайн контент хийж чадвал хандалт их бий болж хүмүүс хүссэн хүсээгүй дурладаг. 

Хамгийн гол санаа нь хэрэглэгчдэдээ үнэ цэнэтэй байх сайн контент хийж тэдэнд хүргэснээр танай брэндэд эргүүлээд үр өгөөжөө өгөх болно. 

1. Фэйсбүүк маркетингийн сайн стратегитэй байх.

Зорилготойгоо нийцэх сайн стратеги боловсруулснаар брэндийнхээ талаар үнэ цэнийг илэрхийлж чадах болно. 

Зорилтот хэрэглэгчидээ тодорхойлох

Таны зорилго бол нэг удаа лайк дараад өнгөрөх биш, байнгын хандалт өгч байх тийм хүмүүсийг олох явдал юм. Тийм ч учраас зөв хүмүүсээ фэйсбүүкээс олохын тулд худалдан авагчийн дүрийг тодорхойлбол үр дүнтэй байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зөв хүмүүсээ интернетээс олохын тулд агуулгаа зөв гаргах хэрэгтэй болдог, агуулгаа зөв гаргахын тулд манай хэрэглэгчид хэн юм бэ? гэдгийг сайтар судлах хэрэгтэй байдаг. 

Өрсөлдөгчдөө судлах

Тэд юу хийж байгааг ажигласнаар ямар арга илүү үр дүнтэй байгааг болон юу болохгүй байгааг олж харах боломж олгох бөгөөд өрсөлдөгчдөөсөө суралцан алдааг нь давтахгүй байх, илүү сайн ажиллах боломжтой болно. Мөн хэчнээн like цуглуулах боломжтой болох талаар төсөөлөлтэй болно. 

Зорилго тавих

Зүгээр л их Like-тай болноо гэвэл энэ нь сайн зорилго болж чадахгүй. Түүний оронд тодорхой бөгөөд хэмжиж болохуйц, бодитой зорилго тавих хэрэгтэй. 

Ингэснээр зорилгодоо хүрч байгаа эсэхээ эргэж харж байх, шинэ зорилго тавих эсэхийг шийдэхэд хэрэгтэй байх болно. 

2. Маш сайн пэйжтэй болох

Хэрэв та их like бүхий пэйжтэй болохыг хүсэж байгаа бол сайн пэйжтэй байх хэрэгтэйгээс гадна тогтмол чанартай пост оруулж байх хэрэгтэй. Пэйж олон хэсгээс бүрдэх бөгөөд мэдээж хэрэгтэй газар хэрэгтэй мэдээллүүдийг оруулсан, бүрэн мэдээлэлтэй байх хэрэгтэй. 

Бидний тухай хэсэг

Энэ хэсэг нь танай бизнесийн талаар илүү ихийг сонирхож буй хүмүүст бизнесийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжийг олгодог. 

Мэдээж холбоо барих мэдээллээс гадна байгууллагаа хэзээ байгуулагдсныг, компанийхаа талаар болон бусад хэрэгтэй мэдээллүүдийг оруулах хэрэгтэй. 

Эдгээр мэдээллүүд нь танай бизнесийн талаар илүү их итгэл төрүүлэх бөгөөд like дарахад нөлөөлөх болно. Энэ хэсэгт мэдээллээ бүрэн оруулснаар танай бизнесийг фэйсбүүкт хайж буй хайлтанд өртөх боломжийг ч мөн нэмэгдүүлдэг.

Фэйсбүүк мэдээллээ бүрэн оруулсан тохиолдолд илүү итгэдэг бөгөөд энэ нь фэйсбүүкийн алгоритмд өртөх боломжийг нэмэгдүүлдэг ба илүү олон хүн постыг харах боломжтой болдог. 

Чанартай cover болон логоны зураг 

Энэ хэсэг нь хэрэглэгчдийн нүдэнд хамгийн түрүүнд тусдаг хэсэг бөгөөд танай бизнесийн талаарх эхний сэтгэгдэл төрүүлэх хэсэг болохоор загвар дизайнд багагүй анхаарал хандуулах хэрэгтэй. 

Cover хэсгийн зурагт танай нүүр царай болчихоор сайн харагдахуйц бүтээгдэхүүн байгаа бол оруулж болно. Эсвэл ажилтнуудынхаа эерэг уур амьсгал бүхий зургийг оруулсан ч болно. Хамгийн гол нь танай брэндийг төлөөлнө гэдгийг битгий мартаарай. 

Сүүлийн үед кавер зургийн оронд дүрс бичлэг их оруулах хандлагатай болсон бөгөөд илүү итгэл төрүүлдэг. Шаардлага нь хамгийн багадаа 20 секунд байх ёстой байдаг. 

Хамгийн сайн постоо дээр харагдуулах буюу пин хийх

Таньд мэдээж like их авдаг пост байгаа байх түүнийгээ хамгийн дээр харагдуулж байхаар пин хийснээр хуучрахгүй үргэлж дээр харагдаж байх боломжтой болдог. 

Цахим маркетинг сургалтын хэсгээс – Видео контент хэрхэн өөрөө хийх вэ?

3. Пэйжээ хайж олоход амархан байлгах.

Хэрэв хэрэглэгчид танай пэйжийг олж харахгүй бол мэдээж лайк дарахгүй. Харагдах байдлаа сайжруулахад туслах зүйлс:

Илүү энгийн үгийг пэйжийн нэрэндээ ашиглах

Танай бизнесийг хайхад хэрэглэх үгийг аль болох амархан, энгийн байлгах тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй.

Хэрэглэгчийн нэр

Username буюу URL дээр байдаг нэрээ болж өгвөл пэйжийн нэр болон бусад сошиал сувгуудынхтайгаа ижил байлгаснаар фэйсбүүкт танай пэйжийг хайлт хийж олоход нь илүү амархан байх болно. 

Like товчийг вэб сайт болон блогтоо оруулах

Сонирхолтой блог уншсан хүн мэдээж сошиал орчинд дагахыг хүсэх нь гарцаагүй. Тэднийг холбогдоход амар байлгах үүднээс like дарах товчийг вэб сайтдаа оруулах хэрэгтэй. 

Share цуглуулахад анхаарал хандуулах

Share хийгдсэн фэйсбүүкийн пост органик хандалтыг нэмэгдүүлдгээс гадна like их авах магадлал өндөр байдаг. Тухайн хэн нэг хүнийг share хийхэд хүргэсэн гэсэн утгаараа танай брэндийн талаар хараахан мэддэггүй хүнд илүү итгэл төрүүлдэг. 

Өөрийн найзууд болон холбоо тогтоосон хүмүүсийг пэйждээ лайк дарахыг урих

Пэйждээ лайк даруулахын тулд урилга илгээх амархан. Гэхдээ бүгдэд нь урилга илгээх биш, сонирхол дагуу хүмүүсийг урьж байхыг зөвлөж байна. Урилга илгээхдээ пэйжд нэгдснээр ямар үнэ цэнэ авах боломжтой талаар товч тайлбарлавал тэд дуртай хүлээж авах болно. 

Пэйжийн хаягаа нэрийн хуудсан дээрээ оруулах байдлаар онлайнаас бусад хэлбэрээр ч мөн сурталчлахаа мартаж болохгүй. 

4. Сонирхол дагуу чанартай контентууд оруулж байх.

Фэйсбүүк аль болох богино, уншихад уйтгартай биш, анхаарал татахуйц контент оруулж байхыг зөвлөдөг.

Судалгаанаас үзэхэд зурагтай пост нь зураггүй посттой харьцуулахад хамаагүй илүү лайк авдаг байна. Хэрэв та зургийн сан багатай бол үнэгүй зураг санал болгодог Pexels, Unsplash зэрэг сайтуудаас ашиглаж болно. 

Сайн гарчиг 

Сайн гарчигтай байх нь тухайн пост анхаарал татахад багагүй үүрэг гүйцэтгэдэг. Сайн гарчиг бодож олохын тулд дараах зөвлөгөөг санал болгож байна:

  • Гарчигаа илүү мэдээлэлтэй болгох.
  • Гарчигаа өгөхдөө тухайн пост юуны талаар байна зөв хүлээлт өгөх тал дээр анхаарах.
  • Энгийн байлгах.
  • Тоо оруулах.

Хэт сурталчилгааны зорилготой байлгаад хэрэггүй

Мэдээж та өөрийн брэндээ фэйсбүүкт сурталчлах гэж байгаа, гэхдээ хүмүүс өөрийн мэдээлэл авч байх хэсгийг илүү ашиг тустай, хэрэгтэй байлгахыг илүүд үздэгийг мартаж болохгүй. 

Дагагчиддаа юу хүсч байна түүнийг нь өгөх 

Хэрэглэгчид фэйсбүүкт таниас ямар төрлийн контент үзэхийг хүсэж байгааг нь хэрхэн мэдэх вэ? Тэднийг сайн сонсоход анхаарал хандуулах хэрэгтэй. Хэрэв пэйж дээрх коммент хэсгийн ихэнх хэсэг нь үйлчилгээний талаар асууж байвал хэрэглэгчиддээ танай бүтээгдэхүүнийг сайн хэрэглэж сурахад нь туслах чанарын мэдээлэл оруулахад анхаарлаа хандуул. Жишээ нь: Хэрхэн үүнийг хэрэглэх вэ? төрлийн контентууд байх. 

Видео контентод анхаарал хандуулах

Фэйсбүүкт өдөр тутам 500 сая хүн, нийт 100 сая цагийн дүрс бичлэгийг үзэж байна гэсэн мэдээлэл бий бөгөөд энэ тоо цаашид өсөх 📈 хандлагатай байна.

5. Зөв цагтаа болон тогтмол постоо оруулж байх.

Тогтмол пост оруулж байх

Фэйсбүүктээ чанартай контентийг тогтмол оруулж заншвал хэрэглэгчид танай брэндийн талаар иймэрхүү агуулга илэрхийлдэг гэсэн тогтсон ойлголттой болдог. Контентийн төлөвлөгөө боловсруулаад постдоо хуваарь хийж заншвал контентууд тань илүү зохион байгуулалттай байх боломжтой. 

Постоо зөв цагтаа оруулж байх

Мэдээж зөв цагаа олохын тулд өөрсдөө туршиж үзэх хэрэгтэй. Миний туршлагаар оройн 20 цагийн үед хандалт гайгүй байдаг. 

Асуултуудад дор, дор нь хариу өгдөг байх

Хэрэв таны пэйжид олон хүн лайк дарахыг хүсэж л байгаа бол лайк дарсан хүмүүстэйгээ идэвхтэй харилцаа үүсгэж байх хэрэгтэй. Асуултуудад хариу өгөхгүй бол шинээр нэмэгдэх боломжтой хүмүүсийг өөрөөсөө түлхэж байгаагаас өөрцгүй юм. Фэйсбүүк нь өөрөө олон нийтийн суваг бөгөөд нийтэч байж байж л үр дүнд хүрдэгийг санахад илүүдэхгүй.

6. Бусад брэндүүдтэй харилцаа үүсгэх 

Фэйсбүүк нь олон нийтийн суваг бөгөөд шууд өрсөлдөгч биш ч, танайхтай ямар нэг байдлаар холбоотой байх брэндүүдтэй харилцаа тогтоож хамтарч ажиллавал зүгээр байдаг. Бусад брэндийн пост дээр лайк дарах, коммент бичих, бие биеийнхээ бизнесийг харилцан сурталчлах байдлаар хамтарч ажиллах боломжтой бөгөөд энэ нь пэйждээ лайк цуглуулах бас нэг боломж юм. 

Фэйсбүүк групп нь ижил сонирхолтой хүмүүс олж болох нэг газар бөгөөд гол нь группэд оролцохдоо сурталчлахаас илүү тухайн хүмүүст тустай байх тал дээр илүү анхаарлаа хандуулбал зүгээр байдаг. 

7. Фэйсбүүкийн алгоритмийг хэрхэн өөрийн давуу тал болгон ашиглах вэ?

Фэйсбүүкийн алгоримт хэрхэн ажилладагийг мэдэх нь органик хандалтаа нэмэгдүүлэх нэг боломж юм. Өөрөөр хэлбэл танай хуудсанд лайк дарах боломжтой хүмүүсийн өмнө постоо харагдуулж байх боломж. Фэйсбүүк алгоритм нь сурталчлах зорилготой биш, чанартай контентийг илүүд үздэг. 

Учир нь фэйсбүүк хүмүүсийг аль болох тэдэнд хэрэгтэй, сонирхолтой контент үзэж байхыг хүсдэг. Тэгэхээр үнэ цэнэтэй байх контент хийхэд л гол цагаа зарцуулах хэрэгтэй. 

Өөр нэг давуу талтай контент бол live бичлэг хийх юм. Учир нь фэйсбүүкийн алгоритм шууд бичлэгийг илүүд үзэн дээгүүр харуулдаг. 

8. Хандалтаа нэмэгдүүлэхийн тул фэйсбүүк сурталчилгааг ашиглах. 

Фэйсбүүк хэрэглэгчиддээ байгаа оноход нь туслахын тулд олон чиглүүлэх боломжуудыг санал болгодог. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ зөв хүмүүсийнхээ урд гаргаж ирдэг байх нь мэдээж их лайк цуглуулахад нөлөө их үзүүлэх болно. Хоёр төрлийн сурталчилгаа байх бөгөөд нэг нь бүүст пост бол нөгөө нь сурталчилгаа юм. 

Campaign буюу сурталчилгаа хийх

Сурталчилгаа хийх нь бүүстээс ялгаатай нь ямар зорилготой сурталчилгаа гэдгээ зааж өгөх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл хэрэв лайк цуглуулах зорилготой сурталчилгаа хиймээр байгаа бол Engagement -г сонгох нь илүү үр дүнтэй бөгөөд ингэснээр тухайн сурталчилгаа илүү өргөн хүрээний хүмүүст харагдах боломжтой болно. Мөн түүнчлэн дүрс бичлэг, карусель гэх зэрэг олон янзын сурталчилгааны төрлүүдээс сонголт хийх боломжтой. 

9. Facebook insights -г ашиглах.

Пэйждээ юу болж байгааг Insights ашиглан дүн шинжилгээ хийснээр одоогийн дагагчдын тоогоо харах, өдөрт хэдээр нэмэгдэж байгааг, аль пост илүү хандалт авч байгаа зэргийг мэдэх боломжтой байдаг. Эдгээр мэдээллийг ашиглаад бидний хийж байгаа зүйлсийн аль нь болж байна, аль нь болохгүй байгааг сайн дүн шинжилгээ хийж чадвал контентийнхоо чанарыг байнга сайжруулах боломжтой болно. 

Улмаар контентоо илүү хэрэглэгчдийнхээ сонирхолд нийцүүлэх боломжтой болох бөгөөд илүү үр дүнтэй ажиллах, лайкны тоогоо нэмэгдүүлэх боломжтой болно. 

Сургалтын талаар мэдээлэл авах бол доорхи зурган дээр дарна уу.

Цахим маркетинг

Similar Posts