Facebook live бичлэгийн талаар бүгдийг нэг дороос
Фэйсбүүк Live бичлэг нь энгийн бичлэгтэй харьцуулахад 6 дахин их хандалт авдаг бөгөөд фэйсбүүк хэрэглэгчид үзэх дуртайгаас гадна олон хүнд хүрэх боломжтой байдгаараа онцлог контентийн төрөл юм. Товчхондоо бол Фэйсбүүк live бичлэг нь сошиал орчин дахь хандалтаа нэмэгдүүлэхэд сайн арга юм.
Facebook live хийхэд анхаарах 10 зүйл
1. Төлөвлөх
Шууд бичлэгийн нэг онцлог нь юу болж өрнөх нь тодорхойгүй байдаг ч энэ нь төлөвлөгөөгүй бай гэсэн үг биш юм.
Бүх контентуудын нэгэн адил live бичлэг зорилготой байх ёстой. Бичлэгээ хийж эхлэхийн өмнө ямар сэдэвийн хүрээнд байхыг, ямар гол санааг хэлэх зэргийг төлөвлөх хэрэгтэй.
Бичлэг хийх явцдаа гацаад таг болчихгүйн тулд урьдчилаад юу ярих талаараа сайтар тэмдэглэн жагсаалт бэлдчихэд гэмгүй.
2. Засваргүй
Сошиал сувгууд дахь энгийн бичлэгүүд нь сайтар бэлдчихсэн байдаг болохоор хүмүүс илүү байгаагаараа байгаа, ямар нэг засваргүй бичлэг үзэхийг илүүд үздэг бөгөөд хандалт ч өндөр байдаг.
3. Дагагчиддаа урьдчилан мэдэгдэх
Дагагчиддаа live бичлэг хийх гэж байгаа талаар урьдчилан мэдэгдэн хүлээлт үүсгэвэл үр дүнтэй байдаг.
4. Интернетийн хурдаа шалгах
Бичлэг дундуур тасалдал гарахгүйн тулд сүлжээний хурд, WiFI сүлжээ зэргийг сайтар шалгах хэрэгтэй. WiFi байхгүй бол 4G сүлжээтэй байвал зүгээр байдаг.
Түүнчлэн төхөөрөмжүүдээ урьдчилаад нэг шалгачих хэрэгтэй. Ингэхдээ Live бичлэгийн audience-г only me болгож байгаад тухайн бичлэг хийх өрөөний гэрэлтүүлэг нь хэр байна, дуугаралт ямар байгаа зэргийг туршаад үзэх хэрэгтэй.
Нэмэлт дараах төхөөрөмжүүдийг ашиглаж болно. Үүнд:
1. Нэмэлт микрофон – ярилцлага хийж байгаа тохиолдолд.
2. Хөл – хөдөлгөөнгүй тогтвортой бичлэг хийх боломжийг олгоно.
5. Бичлэгтээ сайн тайлбар хийх хэрэгтэй
Тайлбар хэсэгт нь бичлэг юуны талаар болох талаар ойлголт өгөх ёстой бөгөөд сайн тайлбар нь хүмүүсийн анхаарлыг татдаг.
Яагаад сонирхож болох талаар ойлгогдохоор тайлбарлавал зүгээр бөгөөд түүх өгүүлсэн байдлаар илэрхийлвэл зүгээр.
6. Бусад хүмүүсийг tag хийх
Tag хийх сонголтыг ашигласнаар бусад хүмүүст харагдах боломжоо нэмэгдүүлэх арга бөгөөд илүү олон хүнд хүрэх боломжтой болдог.
Жишээ нь: Хэрэв та салбарын инфлюенсертэй ярилцлага бүхий live бичлэг хийж байгаа бол тухайн хүнээ tag хийснээр түүний дагагчдад ч мөн харагдах боломжтой болж, хандалтын тоогоо нэмэгдэх болно.
Мөн байршлаа tag хийснээр үзэгчдэдээ хаана байгаагаа мэдэгдэх боломжтой.
7. Яарах хэрэггүй
Мэдээж шууд л хүмүүс ар араасаа ороод ирчихгүй. Фэйсбүүк 3 минутаас илүү бичлэгийг хүмүүс үргэлжлүүлэн үзэх хандлагатай байна гэж үзэн дээгүүр гаргадаг.
Тэгэхээр бичлэгээ урт болох нь гэж санаа зовсны хэрэггүй. Зарим хүмүүс эхний хэсгийг нь үзэхгүй өнгөрөөж магадгүй учраас бичлэгтээ болж өгвөл урт танилцуулга хийх хэрэгтэй бөгөөд мэдээж эхний хэдэн минутанд бүх зүйлээ яриад дуусчихаж болохгүй.
Хэрэв та өөр хүнтэй ярилцаж байгаа бол эхлээд зочноо танилцуулаад асуултаа тавин хэнтэй ярьж байгаа талаар үзэгчдэдээ мэдэх боломж олгон ярилцлагаа үргэлжлүүлбэл зүгээр.
8. Үзэгчидтэйгээ харилцаа үүсгэх
Фэйсбүүк live бичлэгийн хувьд бусад ямар ч контентийн нэгэн адил харилцаа үүсгэх нь чухал учраас коммент хэсэгт сэтгэгдэл бичсэн хүмүүстэй мэндчилэн асуултуудад нь хариулж байх нь харилцаа үүсгэхэд чухал үүрэгтэй байдаг.
Хэрэв ганцаараа бичлэгээ хийж байгаа тохиолдолд асуулт бүрт хариу өгөх нь хэцүү байж болох талтай бөгөөд хэн нэгэнд энэ ажлыг хариуцуулж өөрөө ярих тал дээрээ анхаарлаа хандуулж болно. Тухайн хүн нь хэрэв танд хариулахад тохирох асуулт байвал хэлж өгөхөөс гадна хариулах боломжтой хүнийг коммент хэсэг дээр нэр зааж болно.
Мэдээж асуултанд бүрэн дүүрэн хариулт өгөхийн тулд дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авч болох, гарын авлагаа урьдчилаад бэлдсэн байвал зохино.
9. Дахин ашиглах
Live бичлэг дууссан ч фэйсбүүкт бичлэг хэлбэртэйгээр үлддэг тул бичлэгтээ хэд хэдэн хэсэгт хуваах, хэрэггүй хэсгийг хасах зэргийн өөрчлөлтүүдийг хийх боломжтой.
Үүний дараа тухайн бичлэгээ фэйсбүүктээ бичлэг хэлбэрээр хадгалах, мөн бусад сошиал сувгууддаа оруулж болно.
Бусад сувгуудад оруулахдаа энэ бичлэг нь фэйсбүүкийн live бичлэг болохыг дурдаж өгснөөр тухайн сувгууд дахь дагагчдыг фэйсбүүк хуудсандаа дагагчаар нэмэх боломжтой болно.
10. Тогтмол давтамжтайгаар бичлэг оруулах
Фэйсбүүкийн алгоритм нь үзэгчид тухайн бичлэгийг хэр үзэж байгаагаас нь болон хэр тогтмол давтамжтайгаар бичлэгээ хийж байгаагаас нь үндэслэн олон хүнд харуулах эсэхээ шийддэг учраас тогтмол хугацаанд бичлэгээ хийж заншвал илүү үр дүнтэй байдаг.
Фэйсбүүкийн live бичлэгийн 10 санаа
Эдгээр санаануудаас аль нэгийг нь эсвэл бүгдийг туршаад үзэхэд илүүдэхгүй.
1. Тренд
Тренд бол таны брэнд тухайн асуудлыг юу гэж үзэж байгаагаа илэрхийлэх боломж юм.
Энэ нь анхаарлын төвд байгаа сэдэв байж болно. Анхаарлын төвд буй сэдэв болохоор хүмүүс илүү сонирхож үздэг.
2. Асуулт, хариулт
Салбарын тэргүүлэгчидтэй уулзалт хийвэл сонирхолтой ярилцлага болдог ба үзэгчидээ гол нь асуулт асуух боломжтой байлгах тал дээр анхаарах хэрэгтэй.
3. Цаг үеийн мэдээ мэдээлэл
Тренд асуудал ямар чухал болох талаар бид дурдаад өнгөрсөн. Фэйсбүүк live ашиглаад шинэ мэдээ, мэдээлэл зарлах байдлаар бичлэг хийж болно.
Гэхдээ мэдээж тухайн мэдээ нь танай үзэгчидтэй холбоотой буюу сонирхох мэдээлэл байх хэрэгтэй.
4. Үйл ажиллагаа сурвалжлага
Дараах төрлийн үйл ажиллагаануудаас шууд бичлэг хийвэл үр дүнтэй:
- Хурал цуглаан
- Панель хэлэлцүүлэг
- Лекц
- Концерт
Дээрх үйл ажиллагааг илүү олон хүн мэдээлэл авах боломжтой болох бөшөөд ингэснээр үзэгчдэд дараагийн үйл явдлын талаар бичлэгийг мөн хийх байх гэсэн хүлээлт үүсэх болно.
5. Хөшигний ар талд юу болдог талаар
Тухайн брэндийн ард талд ямар үйл явц болдог талаар мэдээлэл их сонирхолтой байдаг. Яг одоо тайзны ард юу болж байгаа талаар мэдээлэл авах, асуулт асуух боломжийг үзэгчдэд олгодог.
6. Бүтээгдэхүүний танилцуулга гарын авлага
Үүнийг хэрхэн хийдэг вэ? төрлийн бичлэг нь дагагчиддаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулангаа харилцаа үүсгэх сайхан боломж юм.
Та фитнесийн дасгалжуулагч гэж үзвэл:
- Шинэ дасгал хэрхэн хийхийг үзүүлж болно.
- Бие халаалтаа хэрхэн хийх талаар бичлэг байж болно.
7. Шинэ бүтээгдэхүүний нээлт
Фэйсбүүк live ашиглан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулах нь хүлээлт үүсгэхэд тохиромжтой байдаг. Мэдэгдэх үедээ “бидэнтэй байнга холбоотой байгаарай” гээд сануулахаа мартаж болохгүй.
8. Тогтмол хуваарьт бичлэг хийж байх
Фэйсбүүк тогтмол бичлэг хийж байхыг дэмждэг буюу тухайн бичлэгийг дээгүүр харуулдаг.
9. Инфлюенсертэй хамтарч бичлэг хийх
Live бичлэг нь салбарын туршлагатай хүмүүстэй цуг бичлэг хийхэд тохиромжтой бөгөөд брэндээ шинэ хүмүүст таниулах, хүргэхэд зүгээр байдаг.
Фэйсбүүк live бичлэгийн талаар түгээмэл асуудаг асуултууд
Фэйсбүүкийн алгоритм Live бичлэгийг хэрхэн хүлээж авдаг вэ?
Фэйсбүүк live бичлэгийг бусад контенттой харьцуулж үзэхэд илүү онцолж үздэг.
Учир нь фэйсбүүк ямар нэг засваргүй буюу байгаагаараа буй бичлэгийг илүүд үзэн дээгүүр харагдуулдаг.
Шууд бичлэг дууссаны дараа ч тухайн бичлэгийг үзэж болдог, гэхдээ live дууссан үед тухайн бичлэг нь шууд бичлэг биш болсон байдаг тул энгийн дүрс бичлэгтэй адил үздэг.
Live бичлэг нь энгийн дүрс бичлэгтэй харьцуулахад 6 дахин илүү хандалт авдаг. Энэ илүү хандалт нь фэйсбүүкийн алгоритмд тухайн бичлэгийг дээгүүр харагдуулахад хангалттай шалтгаан болдог.
Тухайн бичлэгийг үзсэн хүн нь хэрэв асуулт асуун харилцаа үүсгэсэн бол, сонирхож үзсэн бол дараагийн бичлэг хийгдэх үед мэдэх боломжтой болдог.
Live бичлэг фэйсбүүкийн хаана харагддаг вэ?
Үзэгчдийн гол feed хэсэгт харагддаг.
Тухайн шууд бичлэг дууссан тохиолдолд пэйж болон profile дээр энгийн дүрс бичлэг болж үлддэг.
Таны контентууд дээр like дардаг, сэтгэгдэл бичдэг идэвхтэй хүмүүс live бичлэгийг тэргүүн ээлжинд мэдэх боломжтой байдаг.
Live бичлэгийг нэг удаа хийхдээ хэр удаан хийх болмжтой вэ?
Фэйсбүүк Live бичлэг нь хэрэв компьютер дээр хийгдэж байгаа бол хамгийн ихдээ 8 цаг, гар утсан дээр хамгийн ихдээ 4 цаг байх боломжтой.
Зөвхөн гар утаснаасаа шууд бичлэг хийх боломжтой юу?
Гар утаснаас гадна мөн нөүтбүүк, суурин компьютерээсээ ч хийж болно. Эхлэж байгаа үед гар утаснаас хийх нь хялбар байдаг бөгөөд ямар нэг тусгай ур чадвар шаардаад байдаггүй.
Ямар нэг мэргэжлийн хэрэгсэл хэрэгтэй байдаг уу?
Илүү сайн түвшинд бичлэгээ хийхийн тулд мэргэжлийн хэрэгслүүдийг хэрэглэх боломжтой.
Мөн түүнчлэн live бичлэгтээ хуваарь хийж болдог бөгөөд энэ тохиолдолд шууд бичлэг болох дөхөж байгаа талаар дагагчдын feed хэсэгт мэдэгдэл гардаг.
Тухайн постыг үзсэн хүмүүс шууд бичлэг ойртох тусам энэ талаар сануулга авч байхаар тохиргоо хийх боломжтойгоос гадна байнгын үзэгчид бичлэг эхлэхээс өмнө цуглаж хоороноо яриа өрнүүлэх боломжтой.
Мөн бичлэг хийх хүн нь embed линк аван вэб сайтдаа байрлуулан сайтаар зочлогсдодоо мэдэгдэх боломжтой байдаг.
Facebook page-дээ хэрхэн live эхлүүлэх вэ?
1. Гар утсаараа пэйж рүүгээ ороод Post товчин дээр дарна.

2. Go Live товчин дээр дарна.

3. Тайлбараа бичнэ.

4. Байршлаа шаардлагатай бол оруулаад илүү мэдээлэл өгөх бол баруун талын нүүрний дүрс дээр дарна.

5. Баруун дээр байрлах 3-н цэг бүхий товчин дээр даран ямар хүмүүст харуулахаа тохируулна.

6. Хэнд харагдуулахаа нас, хүйс, байршил зэргээр тохируулна.

7. Start live video товчин дээр дарна.