Хаяг

Улаанбаатар хот, Чингилтэй дүүрэг, 3-р хороо, Эрдэнийн тойрог барилгын 2 давхарт 4 тоот

Цагийн хуваарь

Да - Ба: 9:00 - 19:00

​​Бямба:  9:00 - 17:00

Цэс
Холбоо барих

976-9909-5423

[email protected]

Компассо © 2016-2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Цахим маркетинг сургалт

Бүртгүүлэх

Төлбөр

80,000 төгрөг

Цахимаар бүртгүүлбэл -5%

Өнөөдөр бүртгүүлбэл -10% хөнгөлөлттэй үнээр буюу 

68,000 төгрөг

Өмнө нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, олонд таниулахын тулд зар сурталчилгаа, зурагт хуудас гээд ихээхэн төсөв, мөнгө зарцуулах хэрэгтэй байдаг байсан бол өнөөдөр интернет орчинд мэдээллийг хурдан бөгөөд хялбар түгээх боломж олгох олон төрлийн үнэгүй платформ, хэрэгслүүд гарч ирсэн нь зорилтот хэрэглэгчиддээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхэд улам бүр зардал бага болгосоор байна.

Сургалтаар интернет маркетингийн талаар бүтэн зураглал өгөх, сайн контент нь яагаад онлайн бизнест амин чухал үүрэгтэй болох тухай, хайлтын систем хэрхэн ажилладаг, хэрэглэгчдийнхээ Гүүглийн хайлтын системд хэрэглэдэг үгүүдийг мэдсэнээр хэрхэн хайлтанд дээгүүр гарч үнэгүй урсгал авах боломжтой болох, Фэйсбүүкт хэрхэн үр дүнтэй сурталчилгаа хийх буюу Boost хийх, газардах хуудас ашиглан хэрэглэгчдийнхээ и-мэйл хаягийг хэрхэн бүртгэж авах, гүүгл аналитиксийг бизнесийн шийд гаргалтанд ашигласнаар хэрхэн үр дүнгээ хэмжин, үйл ажиллагаа сайжруулах боломжтой, маркетингийн автоматжуулалтыг хийснээр цаг их зарцуулдаг ажлуудаа зөв зохион байгуулж хугацаа хэмнэж болох зэргийг заахаас гадна эдгээр програмуудтай хэрхэн ажиллах талаарх дэлгэрэнгүй заавруудыг цахим хэлбэрээр суралцагсаддаа үнэгүй өгөн өөрсдөө судлах боломжоор хангадаг. 

Цахим хэрэгслүүдийг ашиглаж илүү ухаалаг ажиллах, бизнесээ үр дүнтэй удирдан өрсөлдөөний давуу тал олох боломж байсаар байтал уламжлалт арга хэрэгслүүдтэйгээ зууралдсаар байх уу?

Хичээл заах багш

Баярын Оргилбулган
Компассо ХХК, Гүйцэтгэх захирал

[email protected] | Утас: 9909-5423

Хадгаламж банкинд 2003-2004 онд эдийн засагч, 2004-2007 онд картын төвийн захирал, 2007-2011 онд мэргэжилтнээр, 2011-2014 онд Соут Пик ХХК-д маркетингийн мэргэжилтэн, 2014 оноос Гроут Финанс аудит ХХК маркетингийн менежерээр тус тус ажиллаж байсан. 2002 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч, нягтлан бодогчоор, 2015 онд СЭЗДС, БНСУ-ын Хандоны Глобал Их сургуулийн хамтарсан хөтөлбөрийг Бизнесийн удирдлагын магистраар тус тус төгссөн.

Нэг өдрийн сургалт бөгөөд Пүрэв, Бямба гаригуудын аль нэг өдрийн

10:00-16:00 цагаас  

Байршил

Урт цагааны хойно байрлах Эрдэнийн тойрог барилгын 2 давхарт 4 тоот өрөө

Хөтөлбөр

1-р хэсэг 

- Сайн контент хийж зорилтот хэрэглэгчдийнхээ анхаарлыг хэрхэн татах тухай

  • Худалдан авагчийн дүр буюу Persona тодорхойлох

  • Түлхүүр үгийн судалгаа нь контент сайн болоход ямар үүрэгтэй вэ?

  • Гүүглийн хайлтанд хэрхэн дээгүүр гарах вэ? Google adwords

  • Контент маркетинг-Хэрхэн сайн контент хийх вэ?

  • Canva        

2-р хэсэг   

-  Контентоо үр дүнтэй түгээх, зорилтот хэрэглэгчиддээ хүргэх тухай

  • Сошиал медиа маркетинг

  • Hootsuite ашиглан сошиал сувгуудаа удирдах

  • Маркетингийн автоматжуулалт

  • Facebook page, insight

  • Facebook boost /custom audience/-үр дүнтэй сурталчилгаа хийх

  • Дасгал ажил-Facebook сурталчилгаа

3-р хэсэг    

-  Хэрхэн вэб сайтаа өөрөө хийх вэ?

  • Вэб сайт хийх, домэйн холбох

  • Хайлтын системийн оновчлол хэрхэн хийх вэ?

  • Google хайлтын системд бүртгүүлэх

  • Google analytics-бизнесийн шийд гаргалтанд вэб аналитиксийг ашиглах

 

4-р хэсэг     

-  Вэб сайтаар зочлогсдыг худалдан авагч болгох тухай

  • Хэрэглэгчидээ бүртгэх, Landing page, call-to-action

  • Имэйл маркетинг

  • И-мэйл хэрхэн автоматжуулах вэ?

  • Инбаунд борлуулалт

  • Асуулт, хариулт

  • Сертификат гардуулалт

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбоо барина уу!