Цахим маркетинг - 2 сургалт

Цахим хэрэгслүүдийг ашиглаж илүү ухаалаг ажиллах, бизнесээ үр дүнтэй удирдах боломжууд байсаар байхад уламжлалт арга хэрэгслүүдэйгээ зууралдсаар байх уу?

Бүртгүүлэх

Бүртгүүлэхийн тулд та баруун доод буланд байрлах чат хэсэгт хандах эсвэл 99095423 дугаарын утсаар холбоо барина уу.

2 өдрийн сургалт бөгөөд долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригуудад 17:00-20:00 цагаас

Төлбөр 89,000 төгрөг

Эхний 5 хүнд – 10% хөнгөлөлттэй үнээр 

80,000 төгрөг

Цахим хэрэгслүүдийг ашиглаж илүү ухаалаг ажиллах, бизнесээ үр дүнтэй удирдан өрсөлдөөний давуу тал олох боломж байсаар байтал уламжлалт арга хэрэгслүүдтэйгээ зууралдсаар байх уу?

Өмнө нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, олонд таниулахын тулд зар сурталчилгаа, зурагт хуудас гээд ихээхэн төсөв, мөнгө зарцуулах хэрэгтэй байдаг байсан бол өнөөдөр интернет орчинд мэдээллийг хурдан бөгөөд хялбар түгээх боломж олгох олон төрлийн үнэгүй платформ, хэрэгслүүд гарч ирсэн нь зорилтот хэрэглэгчиддээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхэд улам бүр зардал бага болгосоор байна.

Энэ удаагийн сургалт практик тал дээр илүү анхаарах буюу үр дүнтэй сурталчилгаа хийхэд гол нөлөө үзүүлдэг 4 гол хүчин зүйлийг хийж сурна. Видео контент, төлбөртэй сурталчилгаа, чат бот зэргийг танхимд өөрөө хийж сурахаас гадна вордпресс програм ашиглан вэб сайт хийж буй 4 цагийн бичлэгтэй хаалттай групдээ үнэгүй элсүүлнэ.  

Маркетингийн сургалтын Харилцагчийн сэтгэгдэл

Хөтөлбөр

1-р хэсэг   Сайн контент хийж зорилтот хэрэглэгчдийнхээ анхаарлыг хэрхэн үр дүнтэй татах тухай.

  • Худалдан авагчийн дүр Persona тодорхойлох.
  • Контент маркетинг – Хэрхэн сайн контент хийх вэ?
  • Видео эвлүүлэг хийдэг програм татаж авах, дүрс бичлэг тасдах, өөр өөр бичлэгүүд хооронд нь холбох, хөгжим, эффект оруулах. 

2-р хэсэг    Контентоо үр дүнтэй түгээх буюу фэйсбүүкт сурталчилгаа хийх.

  • Сурталчилгаагаа хийхдээ A/B туршилт хийснээр хэрхэн сайжруулах вэ?
  • Facebook pixel код ашигласнаар ямар давуу талтай вэ?
  • Facebook boost, custom audience, lookalike audience зэргийг ашиглан өөрөө сурталчилгаа хийж сурах.
  • Төлбөрийн карт холбох, төлбөр төлсөн баримтаа хэрхэн авах.

3-р хэсэг    Сурталчилгаа үзсэн хүмүүстэй харилцаа тогтоох үйлдлийг чатботын тусламжтайгаар автоматжуулах тухай.

  • Чат ботоо холбох.
  • Чат ботоо бүтээгдэхүүн, үйлчилгээтэйгээ уялдуулж ямар бүтэцтэйгээр хийх вэ?
  • Сурталчилгаан доор comment хэсэгт асуулт асуусан хүнд хэрхэн автомат хариулт өгөх вэ?
  • Чат ботын бусад нэмэлт боломжууд.

4-р хэсэг    Вэб сайт ашигласнаар ямар давуу талтай вэ?

  • Гүүгл аналитикс буюу дүн шинжилгээ хийдэг програмыг хэрхэн вэб сайтдаа холбох вэ?
  • Вэб сайтад бүртгүүлсэн хүмүүсийн мэдээлэл mailchimp програмд автоматаар орж байх тохиргоог хэрхэн хийх?
  • Бүртгүүлсэн хүмүүст хэрхэн авто имэйл илгээх вэ?
  • Асуулт, хариулт

Хичээл заах багш

Баярын
Оргилбулган

Гүйцэтгэх захирал, Компассо ХХК

Хадгаламж банкинд 2003-2004 онд эдийн засагч, 2004-2007 онд картын төвийн захирал, 2007-2011онд мэргэжилтнээр, 2011-2014 онд Соут Пик ХХК-д маркетингийн мэргэжилтэн, 2014 оноос Гроут Финанс аудит ХХК-д маркетингийн менежерээр тус тус ажиллаж байсан. 2002 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч, нягтлан бодогчоор, 2015 онд СЭЗДС, БНСУ-ын Хандоны Глобал Их сургуулийн хамтарсан хөтөлбөрийг Бизнесийн удирдлагын магистраар тус тус төгссөн.

Цахим маркетинг сургалт
121815277_356899212036430_7792726484322507344_n
Цахим маркетинг сургалт
previous arrowprevious arrow
next arrownext arrow
Shadow