Имэйл маркетинг

Google adwords буюу гүүглээс хайлт хийхэд төлбөртэйгээр дээгүүр гарах


Интернет ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээ хайх явдал ихсэх хандлагатай өнөө үед онлайнаар бизнес эрхлэгчдийн хувьд хайлтын системд дээгүүр гарна гэдэг интернет орчноос зорилтот хэрэглэгчидээ олоход чухал үүрэгтэй боловч бизнесээ эхлүүлж байгаа нэгэнд зарим гол түлхүүр үгүүд /гүүглээс хайлт хийхэд хэрэглэгдэх/-эд дээгүүр гарна гэдэг бэрхшээлтэй байдаг. Тэгвэл гүүглд төлбөр төлөх замаар дээгүүр байрлах орон зайгаа худалдан авч болох гарц бас байдаг. 

Гүүглийн орлогын 95 хувь нь google adwords-оос орж ирдэг бөгөөд дэлхийд дунджаар 1 сая орчим бизнес эрхлэгчид сурталчилгаандаа хэрэглэдэг гэсэн тоо байдаг байна. 

Google adwords нь бизнесүүдэд хэрэглэгчдийнхээ гүүглийн хайлтанд хэрэглэх магадлалтай үгүүдийг худалдан авах боломж олгодог лангуу гээд ойлгочиход болно. Гэхдээ энэ нь дуудлага худалдааны зарчмаар ажилладаг. Тухайн түлхүүр үгэн дээр хэрэглэгчдийн дарах даралт бүрт бизнес эрхлэгчид үнэ санал болгох бөгөөд хэн илүү их үнэ санал болгосон нь хайлтанд дээр гарна. Гүүгл санал болгож байгаа үнийг харгалзан үзэхийн сацуу мөн сурталчилгааны чанар байдлыг ч мөн харгалзан үздэг учраас илүү үнэ санал болгосон нь үргэлж дээр гараад байдаггүй. 

Фэйсбүк дээр бүүст буюу сурталчилгаа хийхтэй харьцуулахад тийм ч хялбар биш санагдсан бөгөөд зэмшихийн тулд багагүй хугацаа, тэвчээр шаардлагатай болно. Хэрэв та туршиж үзэхээр шийдсэн бол 2 зүйлийг анхаарчихад илүүдэхгүй болов уу. Нэгд сурталчилгааны төсвийг багаар эхлүүлэх, хоёрт үр дүнд хүртлээ тэвчээртэй байх.

Түлхүүр үг-гүүглээс хайлт хийж байгаа үгийг хэлнэ. Таны сурталчилгаа зөвхөн таны худалдан авсан үгээр хайлт хийх үед л харагдах учраас ямар үг сонгох нь магадгүй хамгийн чухал хэсэг юм.

Гүүгл зөвхөн сурталчилгаан дээр дарж үзсэн тохиолдолд л мөнгө суутгадаг. Хэдэн хүнд харагдсан /impression/ болон хэдэн хүн дарсан /interactions/ тухай мэдээллийг тоолж байдаг.

Даралтын тоог хэрэв харагдсан хүний тоонд хуваавал даралтын хувь буюу CTR /click through rate, interaction rate/ гарна. Энэхүү хувь хэмжээ нь аль сурталчилгаа тань сайн байгааг болон аль нь тааруухан байгааг илэрхийлдэг. 

Түлхүүр үгээ худалдан авахдаа 2 зүйлийг тооцох хэрэгтэй болно: 1. Өдрийн төсөв. 2. Даралт тутмын үнэ. Жишээ нь: нэг үгийн даралт тутамд 0.5 ам.доллараар авахаар үнэ санал болголоо гэхэд өөр хэн нэгэн дээгүүр үнэ санал болгоогүй тохиолдолд дээгүүр гаргана. 

Таны сурталчилгааны чанар хэрэв сайн бол cost per click буюу нэгж даралтын өртөг нь санал болгосон үнээс тань бага байх боломжтой байдаг. Чанар гэдэг нь юунаас шалтгаалах вэ? Сурталчилгаан дээр дарсанаар очих таны вэб сайт дахь газардах хуудасны агуулга болон сурталчилгааны агуулга нь хэр сайн нийцсэнээс шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл Гүүгл их мөнгө санал болгосныг дээр гаргахаас илүү чанартайг нь харгалзан үздэг нь хэрэглэгчдиддээ хайж байгаа зүйлд нь уялдаатай зар үзүүлэхийг илүү их зорьдог. 

Хэрхэн сурталчилгаагаа эхлүүлэх вэ?

1.Төсөвөө тооцоолох

Жишээ нь та онлайнаар зургийн аппарат борлуулдаг вэб сайттай гэж бодье. Юуны өмнө Борлуулалтын ашиг, борлуулалтын хувь 2-г тооцоолох хэрэгтэй болно. /Гүүглд төлбөрөө ам.доллараар санал болгодог учраас тооцоог ам.доллараар хийлээ/ Нэг аппарат нь 200 ам.долларын үнэтэй бөгөөд нэгээс нь 100 ам.доллар төгрөгийн ашигтай гэе.

Борлуулалтын хувь-зургийн аппарат санал болгож байгаа вэб хуудсанд ирсэн хүмүүсийн хэдэн хувь нь бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан хувь хэмжээ. Хэрэв 1000 хүн үзсэнээс 10 нь борлуулалт хийсэн гэж үзвэл 1 хувь байна гэсэн үг. 

Хэрэв та нэгж борлуулалтаас 70 ам.доллар хийнэ гэж тооцоолсон бол борлуулалт тутамд 30 хувийг гүүглд төлөхөд асуудалгүй гэсэн үг. 

Нэгж даралтын зардал=ашиг*гүүглд төлөх хувь*борлуулалтын хувь=100*0.3*1%= 0.30 ам.доллар

Эндээс даралт тутамд 0.3 ам.доллар зарцуулахад борлуулалт тутмаас 70 ам.доллар хийх боломжтой байна гэсэн үг. Энэхүү тооцоолол нь мэдээж борлуулалтын хувь хэд байх тухай мэдээлэл болон хэр их хүн даралт хийхээс шалтгаалах бөгөөд их байх тусмаа үнэн байх магадлал ихсэнэ. 

2. Түлхүүр үгээ сонгох

Хэрхэн түлхүүр үгээ олох вэ? Google keyword planner-ийг ашиглахад үнэгүй байдаг. Tools/keyword planner -цэсний дарааллаар орж түлхүүр үгүүдийн санаа авч болно.

Өөрийгөө худалдан авагчийнхаа оронд тавьж үзэх хэрэгтэй. Хэрэв та онлайнаар зургийн аппарат авах гэж байгаа бол гүүглийн хайлтанд ямар үгээр хайлт хийх вэ? Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ төрөл, ангиллыг оруулахаас гадна мөн аль улсаас хийх хайлтанд өртөхөө мөн зааж өгнө.

Get ideas товчин дээр дарах бөгөөд таны оруулсан үгийг тухайн бүс нутагт сард дунджаар хэдэн удаа хайлт хийсэн тоо, өрсөлдөөний байдал, дунджаар нэгж даралтын зардлын дүнг болон бусад хайлт хийгдсэн үгүүдийн хамтаар харуулна.

3. Вэб хуудсандаа анхаарал хандуулах 

Google adwords нь нөгөө талаас вэб сайтдаа зорилтот хэрэглэгчидээ ирүүлэхийн тулд гүүглд мөнгө төлж байгаа хэрэг юм. Тэгэхээр нэгэнт мөнгө зарлагадаж байгаа учраас бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах нь бас чухал. Вэб хуудасны чанар байдал борлуулалтанд нөлөөлдөг учраас вэб/газардах хуудас тань сайн биш, тааруухан бол дэмий л мөнгөө үрсэн хэрэг болно гэдгийг мартаж болохгүй.

Сурталчилгаагаа эхлүүлэхээс өмнө хэрэглэгчдийнхээ худалдан авалт хийх шийд гаргахад нь юу нөлөөлж болох вэ? гэдгийг бүгдийг бодолц. Өмнө дурдсан жишээгээр вэб хуудсанд 1000 хүн ирэх бөгөөд худалдан авалтын хувь 1 хувь байхад борлуулалт тутмаас 100 ам.долларын ашигтай байна гэж үзвэл 1000 ам.доллар олохоор байна. Гэтэл энэхүү нэг хувь 2 хувь болвол юу болох вэ? Та борлуулалтаа 2 дахин нэмэгдүүлэх боломжтой болно. 

Вэб хуудсыг чанартай болгоход анхаарах зүйлс:

  1. Дизайн-харагдах байдал аль болох энгийн байх. Хэт их зураг, дүрс бичлэгээр овоолоод хэрэггүй. 
  2. Хамгийн түрүүнд нүдэнд тусах зүйл нь мэдээж гарчиг учраас аль болох хүчтэй, анхаарал татахуйц байлгахыг бод.  
  3. Агуулгаа ойлгомжтой, түгээмэл хэрэглэдэг үг хэллэг ашиглах. 
  4. Гол мессежүүдийг жагсаалт байдлаар дурдах. 

   4. Сурталчилгаагаа бэлдэх 

Төрлөө сонгох-Хайлтанд өртөх бол Search network only-г сонгоно.

Хаана байгаа хүмүүст хүргэхээ сонгох,

Төсөвөө оруулах. Default bid гэдэгт нэг даралтад хэдийг санал болгохоо оруулна. Budget-д өдрийн төсөвөө оруулна. Даралт нь 0.5 ам.доллар, өдрийн төсөв нь 5 ам.доллар тохиолдолд 10 хүнд сурталчилгаа харагдана. 

5. Сурталчилгааны харагдах байдал 

Хамгийн гол нь товч бөгөөд тодорхой, гол санаагаа оруулах. Учир нь таны сурталчилгаагаа бичих талбар хязгаартай. Бусдаас юугаар ялгаатай вэ гэдгээ сайтар бодох хэрэгтэй. 

Final url хэсэгт сурталчилгаан дээр дарахад вэб сайтын аль хуудсанд очих тэр URL-г оруулах. Дунд нь түлхүүр үг орсон байвал сайн байдаг. 

Текст оруулах хэсэг 2 мөр байдаг учираас гол мессежүүдийг товч оруулах хэрэгтэй. Мэргэжлийн гэрэл зургийн аппарат. Яг одоо захиалбал 10% хөнгөлөлттэй үнээр. 

Сурталчилгаагаа бэлдэж дуусаад Save and finish товчин дээр дарна. 

6. Сурталчилгааны явцыг хянах 

Сурталчилгааны явцад Campaign хэсэгт сурталчилгааныхаа үр дүнг хянаж болох бөгөөд үр дүн муутайг нь зогсоож болно.

Үр дүнд хүрэхийн тулд нэг сурталчилгаагаа хэд хэдэн хувилбараар туршиж үзвэл илүү үр дүнтэй байдаг. 

Сурталчилгааны үр дүнд борлуулалт бий болох эсэх нь чухал учраас CTR-г байнга хянаж аль нь болж байна, аль нь болохгүй байгааг үргэлж дүн шинжилгээ хийж үр дүн муутай байгааг нь зогсоон илүү үр дүнтэйх нь төсөвийг нь нэмээд явбал зүгээр байдаг. 


Similar Posts