Facebook boost гэж юу вэ? Мэдвэл зохих 5 ойлголт
Фэйсбүүкийн хэрэглээ өнөөдрийнх шиг болно гэж тухайн үед хэн ч төсөөлж байгаагүй байх. Дэлхийн нийт хүн амын тал нь интернетэд холбогдож, 1.5 тэрбум хүн өдөр тутам фэйсбүүкийг идэвхтэй хэрэглэж буй өнөө үед Монголчуудын хувьд ч мөн хэрэглээгээрээ Ази тивдээ тэргүүлж байгаа билээ.
Бизнес эрхлэгчдийн хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлахад, хэрэглэгчдээ олж авахад фэйсбүүк нь нэлээд үр дүнтэй суваг төдийгүй хүн бүр хувийн бизнесээ эхлүүлэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулахад урьд өмнө байгаагүй бага зардалтай боллоо.
1. Фэйсбүүкт сурталчилгаагаа бэлдэх нь хэцүү биш бөгөөд тэр дороо үр дүнгээ мэдэх боломжтой.
Хэн ч фэйсбүүкт төлбөрийн картаа холбоод сурталчилгаагаа хэдхэн минутын дотор эхлүүлэх боломжтой. Туршлагажаад ирэхээр хэрэглэгчдийнхээ юу сонирхдогийг нь мэддэг болно, улмаар үр дүн нэмэгдэхийн хэрээр бага зардлаар олон хүнд хүрэх боломж нэмэгдсээр байдаг.
Зарим хүмүүс хэдээр сурталчилгаагаа хийх вэ? гэж асуудаг. Хэдийг зарцуулах нь таны л мэдэх хэрэг. Хэдийг зарцуулснаас хамаараад хэдэн хүнд хүрэх нь шалтгаалдаг. Жишээ нь: өдрийн нэг доллараар 5 өдөр гэх байдлаар өөрөө хүссэнээрээ тохируулах боломжтой байдаг. Өөр нэг анхаарах зүйл нь сурталчилгаа буюу контент тань чанартай, сонирхолтой байх тусмаа олон хүнд хүрэх боломжтой.
2. Өөрийн хүссэн буюу зорилтот хэрэглэгчидээ олох, чиглүүлэх боломжтой.
Фэйсбүүк нь хуудсан дахь зочдын аливаа үйлдэл, нас, хүйс, сонирхол, байршил зэрэг хүчин зүйлүүдийг ашиглан хэнд хүргэхээ нарийн чиглүүлэх боломжтой байдаг нь зөв хүндээ сурталчилгаагаа хүргэхэд тусладаг.
3. Олон төрөлтэй.
Олон төрлийн сурталчилгааны төрлүүдтэй. Ямар зорилготойгоосоо шалтгаалаад 11 төрлийн сурталчилгаанаас сонгох боломжтой. Сурталчилгааныхаа харагдах байдал, дизайныг тохируулж болохоос гадна сурталчилгаан дээр дарахад вэб сайтын аль хуудсанд очихыг тохируулах боломжтой.
4. Business manager ашиглах.
Business manager нь фэйсбүүк дэх хуудсуудаа болон сурталчилгаа хийх эрхээ /ad account/-аа удирдах, бусадтай хуваалцах боломжийг олгодог талбар юм.
Хэрэв та өөр хүнтэй сурталчилгааныхаа эрхийг буюу ad account-аа хуваалцахыг хүсвэл business manager ашиглан удирдах эрх нээж өгч болно.
Ашигласнаар:
- Сурталчилгаа хийхэд хамтарч ажиллаж байгаа хүмүүст болон ажилтнууддаа сурталчилгаа хийх эрхээ хуваалцах боломжтой болно.
- Сурталчилгаа хийдэг олон эрх болон хэрэглэгчтэй бол бүгдийг нь business manager хэсэгт нэгтгэх боломжтой.
5. Төлбөрөө хэрхэн төлөх вэ?
Эхний удаа сурталчилгаа хийх үедээ Олон улсын картаа нэг удаа холбож өгснөөр фэйсбүүк сар бүрийн эцэст эсвэл босго дүн хүрэхэд картын данснаас нь татан авалт хийдэг. Татан авалт хийх үед нь төлөх ёстой дүнгээ картын дансандаа байршуулсан байх ёстой.
Фэйсбүүк төлбөрөө татан авалт хийх үед үлдэгдэл хүрэлцэхгүйгээс амжилтгүй болсон тохиолдолд сурталчилгаанууд төлбөр хийх хүртэл түр хугацаагаар зогсдог. Хэрэв тухайн сурталчилгаа тодорхой хугацааны турш үр дүн сайн байсан бол зогссоноор тухайн үр дүнгээ алдаж болох сөрөг талтай байдгийг анхаарахад илүүдэхгүй.
Мөн түрүүн хэлсэнчлэн босго дүн хүрэхэд төлбөрийн суутгал хийгддэг. Босго дүн нь өмнөх төлбөрийн түүхээс нь шалтгаалан нэмэгддэг. Эхлээд 50 ам.доллараасэхлэдэг бол хэсэг хугацааны дараа 250, 500, 750 болж өсдөг.
Хувийн бизнесээ эхлүүлэн өөрийн чаддаг зүйлээ ашиглан орлого олоход урьд өмнө хэзээ ч байгаагүй амархан болоод байна. Үүний тулд фэйсбүүкт сонирхолтой контент хийж чаддаг байхаас гадна facebook boost буюу төлбөрэй сурталчилгааг нь ашиглаад сурчихвал зорилтот хэрэглэгчдээ интернетээс хямд зардлаар олоод борлуулалт болгоод байх боломжтой болж байна.
Та интернет маркетингийн талаар илүү ихийг мэдмээр байна уу?
Цахим маркетинг сургалтын талаар мэдээлэл авах бол доорхи зурган дээр дарна уу.
