Инстаграм | Сошиал медиа маркетинг

Инстаграм хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?


Инстаграм бол зүгээр л нэг зураг share хийдэг төдий зүйл биш юм. Энэ нь зөв ашиглавал хэрэглэгчиддээ худалдан авалт хийх шийд гаргахад нь нөлөөлдөг нэг хэрэгсэл гэж хэлж болох юм. Тийм болохоор бизнесүүд болон олны танил хүмүүс инстаграмыг идэвхтэй ашигладаг. 

Хэрэв та инстаграм дээрээ дагагчидтайгаа сайн харилцаа тогтоож чадвал борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой. Өдөр бүр 500 сая хүн инстаграмыг идэвхтэй хэрэглэж байна. Судалгаанаас үзэхэд загварын болон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэгчдийн 72 хувь нь инстаграм дахь сурталчилгаа үзээд худалдан авалт хийсэн гэжээ. 

Амжилттай хэрэглэхийг хүсэж байгаа хүмүүст зориулж доорхи зөвлөгөөнүүдийг бэлдлээ. 

1. Бүлэг хүмүүст төвлөрөх

Та юу сонирхдог вэ? тэр зүйлдээн төвлөрвөл илүү үр дүнтэй байдаг. Эхний ээлжинд хийх ёстой зүйл бол таны зорилтот хэрэглэгчид сонирхлын тань дагуу байна уу гэдгийг бодолцох хэрэгтэй. Энэ нь мэдээж таны хийхээр зорьж буй контентуудын агуулгатай ижил байвал сайн. 

Яагаад өөрийн сонирхдог зүйлтэйгээн адил сонирхолтой хүмүүст хүрэхийг зорьвол зүгээр байдаг гэхээр нэгдүгээрт та өөрийн сонирхож буй зүйлээ хэнээс ч илүү сайн мэдэх тул тэднийг юу үзэхийг хүсч байгааг сайн мэдэх болохоор. Хоёрдугаарт та өөрөө хэрэв сонирхолдоо үнэнч бол тодорхой хугацааны дараа үүндээ туршлагажина, өөрийн гэсэн арга барилтай болно. 

Энэ нь аялал, загвар, технологи, гоо сайхан, фитнесс, спорт, урлаг гээд аль нь ч байсан гэсэн таны сонирхлын дагуу байгаад тэр дагуу контентууд бэлдвэл сайн. 

2. Сайн чанартай контентууд оруулж байх.

Та өөрийн инстаграмын хуудсаа танай байгууллагын нэг бүтээгдэхүүн гэж үзэх хэрэгтэй. Энэ нь танай байгууллагын брэндийн хувьд олон нийтэд танилцуулах нэг суваг юм. 

Та мэдээж өөрийн дагагчиддаа бодитой нөлөө үзүүлэхийг хүсэж байгаа. Үүний тулд мэдээж сонирхолтой контентууд тогтмол давтамжтайгаар оруулах хэрэгтэй. Олон контент оруулах гэж байна гээд уйтгартай контентууд оруулаад байвал бас дэмий, сайн чанартай контент оруулж байх нь бүүр ч илүү чухал юм. Сайн чанартай контент нь байнга таны хуудас руу дахин дахин зочилж байх шалтгаан болох ёстой. 

Эхлээд өөрийн талаарх танилцуулгаа шинэчлэхээс эхлэх хэрэгтэй. Сонирхолтой байлга. Энэ нь хамгийн түрүүнд таны талаар ойлголт авах хэсэг юм. Таныг дагах хэмжээний сонирхолтой хүн мөн үү, үгүй юу гэдгийг дүгнэх хэсэг юм. Болж өгвөл зорилтот хэрэглэгчдийн тань хэрэглэдэг түлхүүр үгийг дунд нь оруулчихвал зүгээр байдаг. 

Дараагийн ээлжинд анхаарах зүйл бол мэдээж инстаграм хуудас тань сонирхолтой байх явдал юм. Сонирхолтой контентууд оруулж байх, үндсэн агуулгынхаа дагуу байна уу гэдэгт анхаарах хэрэгтэй. 

Хар цагаан зураг таныг илэрхийлнэ гэж та үзэж байна уу? Эсвэл таныг илүү тод өнгийн зургийн сонголтууд илэрхийлнэ гэж үзэж байна уу? Аль нь ч байсан гэсэн та тогтмол контентууд оруулж байх нь чухал. 

Инстаграм хэрэглэх

3. Тогтмол контент оруулж байх 

Инстаграмд тогтмол чанартай контент оруулж байхаас гадна хэрэв та олон дагагчидтай болохыг хүсвэл тэдэнтэй байнга харилцаж байх нь чухал юм. Өөрөөр хэлбэл тэдний оруулсан зураг дээр сэтгэгдэл бичих таалагдаж буйгаа илэрхийлэх зэргээр тэдэнд аль болох өртөж байх хэрэгтэй юм. Мөн тэдний сонирхлын дагуу өдөрт багадаа гэхэд нэг контент оруулж байх хэрэгтэй. 

Инстаграмд оруулах постуудаа тогтмол оруулах хуваарь хийхдээ Buffer -г ашиглаж болно. Энэ нь таны цагийг хэмнэх болно. 

4. Зөв хаштаг хэрэглэдэг байх.

#Хаштагийн гол зорилго нь нэг агуулга бүхий контентуудыг нэг газар нэгтгэх зорилготой юм. Үүнийг ашигласнаар таныг дагаагүй хүмүүст ч мөн контентоо харагдуулах боломжтой болох юм. Хэрэв та зөв хаштагаа хэрэглэвэл илүү олон хүнд хүрэх боломжоо нэмэгдүүлж байгаа хэрэг юм. Гол нь агуулгын хувьд холбоотой хаштагаа хэрэглэх нь чухал байдаг. 

Инстаграм хаштаг

Ямар хаштаг хэрэглэвэл зүгээр вэ? Хэрэв та жишээ нь: Наадамтай холбоотой зураг орууллаа гэж үзвэл #монгол #наадам #бөх гэх зэрэг холбоотой үгүүдээр #-г ашиглаж болно. Ашиглаж буй үг нь хэт ерөнхий байвал дэмий, тодорхой бөгөөд олон талын буюу чиглэлийн байвал зүгээр. Хэт олныг ашиглах нь бүтээлч биш бөгөөд хамгийн ихдээ 10 байвал тохиромжтой байдаг. 

5. Дагагчидтайгаа харилцаа үүсгэх.

Дагагчидынхаа зурган дээр санал сэтгэгдлээ бичиж үлдээ, тэдний зургууд дээр нь таалагдсанаа илэрхийлсэн тэмдэглэгээ буюу like дар. Мөн тэдний үлдээсэн сэтгэгдэлд нь хариу бичихээ битгий мартаарай. 

Таны инстаграм хуудсанд хүмүүс тухайн сэдвээр санал бодлоо илэрхийлж, хэлэлцэж байдаг тийм талбар бий болгохыг зорих хэрэгтэй. Мөн олон хүнийг хамруулж болох шагналтай тэмцээн, уралдаан зохион байгуулах нь үр дүнтэй байдаг. 

6. Юу трэнд болж байна?

Инстаграмд хандалтаа нэмэгдүүлэхэд нөлөөлөх гол зүйл бол трэнд болж буй зүйлийг анхаарч үзэх явдал юм. Хүмүүс юу ярьж байна вэ? Түүнийг хөндсөн байдлаар контентоо бэлтгэвэл санаснаас ч илүү хандалтыг авах болно. Трэнд бол байнга л өөрчлөгдөж байдаг. Зарим үед цагаар ч өөрчлөгдөх тохиолдол бий. 

Зарим трэнд нь урьдчилж хэлж болохоор байдаг жишээ нь: Наадам, бүргэдийн баяр гэх мэт. Тэгэхээр тэдгээр трендүүдийг угтаж контентоо эртнээс бэлдэх хэрэгтэй. 

7. Зөв цагт постоо оруул.

Зөв цагтаа постоо оруулна гэдэг бас л чухал байх нь мэдээж юм. Судалгаанаас үзэхэд хамгийн хандалт өндөртэй өдрүүд нь 2-4 өдөр, цагийн хувьд 20-21 цагийн үед хандалт өндөртэй байдаг байна. Тэрхүү цагуудад постоо оруулахаар зохион байгуулбал мэдээж олон хүнд хүрэх магадлал өндөр байна. 

8. Байршлаар таг хийх.

Газар зүйл байршлаар таг хийх нь хаштагтай адил бөгөөд хэн нэгэн байршлаар хайлт хийвэл түүнд өртөх боломжтой болно. Таг хийхдээ хотын нэр, зочид буудал гэх мэтээр таг хийх боломжтой. 

Хаана байгаа байршлаа хуваалцсанаар тэдний хандалтыг авах боломжтой болно. 

Энэ нь мөн ресторан, зоогийн газар эсвэл дэлгүүрийнхээ шинэ салбарыг нээж байгаа тохиолдолд хэрэглэвэл зүгээр байдаг. 

Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилах болон дагагчидайгаа харилцаа үүсгэхэд инстаграм нь дажгүй суваг юм. Хэрэв та инстаграм дахь нөлөөллөө нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол зүгээр л зураг оруулаад байх нь хангалтгүй юм. Дагагчиддаа болон хандалтаа нэмэгдүүлэхэд хугацаа хэрэгтэй байдаг. Сайн үр дүнд хүрэхийн тулд мэдээж тэвчээр болон бодлого хэрэгтэй болдог. 


Similar Posts