Интернет маркетинг

Цахим маркетинг сургалтаар бидний олгодог 15 үнэ цэнэ


Өмнө нь би олон сошиал сувгууд, пэйжүүдэд тус тусад нь мэдээлэл оруулах, бүртгүүлсэн харилцагчидаа ангилах, тэдэнд имэйл илгээх зэрэг ажлуудад ихээхэн хугацааг зарцуулсанаар сайн контент хийх, дүн шинжилгээ хийх зэрэг гол ажлууддаа бага анхаарал хандуулдаг байсан. Одоо бол энэ бүгдийг автоматжуулсанаар гол ажлууддаа төвлөрөн ажиллах боломжтой болсон. 

Бид сургалтаараа “Долоо хоногийн 7 өдөр, хоногийн 24 цагийн турш танай вэб сайтад тогтмол ирэх урсгалаас зөвхөн танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох хэсгийг бүртгэж аваад тэднийг худалдан авалтанд бэлдэхэд ямар мэдээлэл илгээх хэрэгтэй байна тэр бүгдийг автоматаар илгээн борлуулалтанд бэлдээд байх, танай байгууллагын 24 цагийн салбар шиг ажиллах вэб сайт”-ын тухай ярьдаг.

Ийм вэб сайт /систем/-тай  болохын тулд дараах зүйлсийг хийх хэрэгтэй буюу Цахим маркетинг сургалтаараа бидний олгодог 15 үнэ цэнэ

Вэб сайт руу ирэх урсгалыг тогтмолжуулах

1. Хэрэглэгчдийнхээ анхаарлыг татах сайн контент хийх. Сурталчилгаагаар бөмбөгдөн хэрэглэгчидээ залхаах биш тэдэнд үнэ цэнэ өгөх контент хийж цахим орчинд анхаарлыг нь татах нь илүү үр дүнтэй байдаг.

2. Hootsuite ашиглан сошиал сувгуудад хийх постуудаа 7 хоног, сараар нь хуваарь хийн бэлдэх, сошиал сувгуудаа нэг програмаас бүгдий нь удирдах боломжтой. Автоматжуулалтын нэг хэлбэр юм.

3. Фэйсбүүкд үр дүнтэй сурталчилгаа хийх.

4. Хайлтын системийн оновчлол хийх. Ингэснээр тогтмол, үнэгүй урсгал урт хугацаандаа авах боломжтой болно. 

5. Төлбөртэйгээр гүүглийн хайлтанд дээгүүр гарах.

Вэб сайтад ирсэн урсгалаас танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байгаа хэсгийг бүртгэж авах

6. Вэб сайтаа гүүглд бүртгүүлэх.

7. Домэйн нэр авч вэб сайтдаа холбох. com-той домэйн хямд авах боломжтой байдаг.

8. Вэб сайтад зочлогсдын мэдээллийг /и-мэйл/ авах. Үүний тулд хэрэглэгчиддээ үнэ цэнэ өгөх, хэрэгтэй зүйлийг /цахим ном г.м/ санал болгох хэрэгтэй болно.

Имэйл маркетинг яагаад хэрэгтэй вэ? Сошиал орчинд сурталчилгаа явуулахад төдийлөн сайн хандалт авдаггүйг та бүхэн мэдэж байгаа байх. Сошиал сувгаар ерөнхийдөө зорилтот хэрэглэгчдийнхээ анхаарлыг татахын тулд хийсэн контентоо түгээвэл илүү үр дүнтэй байдаг. Борлуулалтын үйл явц нь тодорхой хугацаа шаарддаг, өндөр дүн бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгодог байгууллагуудын хувьд хэрэглэгч нь худалдан авалт хийх шийд гаргалтын аль үе шатанд байгаад нь тааруулж мэдээлэл илгээх, тэднийг худалдан авалтанд бэлдэх хэрэгтэй байдаг. Ингэхдээ имэйл маркетингийг ашиглавал үр дүнтэй байдаг. 

9. Mailchimp-Хэрэглэгчид бүртгүүлэхэд бүртгүүлэгсэдийн жагсаалтыг автоматаар үүсгэх. Ингэснээр тэдэнд имэйл маркетинг хийх боломжтой болно.  

Бүртгэж авсан хэрэглэгчиддээ мэдээлэл илгээх үйл явцыг автоматжуулах, хэрэглэгчидээ борлуулалтанд бэлдэх

10. Вэб сайтад блог, мэдээлэл оруулахад түүнийг автоматаар сошиал сувгуудад пост хийх. Автоматжуулалтын бас нэг хэлбэр.

11. Вэб сайтад мэдээлэл оруулахад тэр тухай и-мэйл бүртгүүлсэн харилцагчиддаа /2000 хүртэл бүртгүүлэгчдэд үнэгүй/ илгээх үйлдлийг автоматжуулах.

12. Бүртгүүлсэн харилцагч вэб сайтаар зочлоход түүнд автоматаар имэй илгээх.

13. Гүүгл аналитикс ашиглан дүн шинжилгээ хийх-Аль сувгаас /Фэйсбүүкээс үү? твиттерээс үү? Хайлтын системээс үү? Холбоосоос уу? Имэйлээс үү?/ борлуулалт, үр дүн бий болоод байгааг харах. Энэхүү мэдээллийг ашиглаад бид илүү үр дүнтэй сувагт нь ахиухан зардал хуваарилаад үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой болно.

14. Хэн хэн вэб сайтаар зочлоод байгааг харах. Борлуулалт бий болгох вэб сайтын хамгийн гол үнэ цэнэ нь хэн танай вэб сайтаар хэдэн удаа зочлоод байгаа тухай мэдээллийг авах боломжтойд байгаа юм. Өөрөөр хэлбэл танай вэб сайтаар зочлохгүй нэгэнтэй харьцуулахад байнга зочлоод байгаа нэгэн бол худалдан авалт хийх магадлал өндөр нэгэн юм. Зочлоод байгаа хүн хэн бэ, аль контентийг үзээд байгааг мэдэн түүнд тохирох бүтээгдэхүүнийг санал болгож чадвал ч …

Энэхүү вэб сайтыг хэрхэн хийх вэ?

15. Эдгээр бүгдийг хэрэгжүүлэхэд нэг л зүйл хэрэгтэй. Мэдээж вэб сайт хийх. Гэхдээ хэн нэгнээр хийлгэвэл тэр хүнээсээ хамааралтай байх болно. Вэб сайтад хийх өөрчлөлт болгон нь борлуулалтын хэмжээнд нөлөөлж байдаг учраас өөрөө хүссэн үедээ өөрчлөлт хийх боломжтой байх нь онлайнаар бизнес эрхлэгчдийн хувьд ихээхэн чухал юм.

Өнөөдөр вэб сайт хийх нь технологийн ачаар тийм ч хэцүү биш болоод байна. Wix, wordpress гэх зэрэг програмууд ашиглан /код бичих тусгай мэдлэг шаардахгүйгээр/ өөрсдөө хийх боломжтой. Бид сургалтаараа хэрхэн эдгээр програмууд дээр вэб сайтаа хийхийг заахаас гадна вэб сайт хийх үйлчилгээ мөн үзүүлж байна.

Мэдээж энэ бүгдийг сурах, өөрийн болгоход нэг өдрийн сургалт хангалтүй. Сургалтанд инбаунд маркетингийн онолын хэсэг, сайн контент хийх үндэс /дээрх систем хэр үр дүнтэй ажиллах нь нэг л зүйлээс шалтгаалдаг, тэр нь мэдээж контентийн чанараас/, Фэйсбүүкт хэрхэн үр дүнтэй сурталчилгаа хийх, Mailchimp, газардах хуудас ашиглан хэрэглэгчидээ бүртгэх, гүүгл аналитикс, гүүглийн хайлтын системд бүртгүүлэх, маркетингийн автоматжуулалт хийх зэргийг дэлгэрэнгүй заахаас гадна бусад програмуудад хэрхэн ажиллах тухай заавруудыг цахим хэлбэрээр суралцагсаддаа үнэгүй өгөн өөрсдөө судлах боломжоор хангадаг. 

Маркетингийн автоматжуулалтын Hubspot, … олон төрлийн програмууд байдаг боловч үнэ нь өндөр байдаг. Бид маркетингийн автоматжуулалтыг хамгийн бага өртгөөр хэрхэн хийх тухай сургалтаараа заах юм. 

Бизнесээ автопилот дээр нь тавиад борлуулалтаа алсаас хянаад сууж байхыг хүсэхгүй байна гэж үү?

Hubspot sales /тодорхой хүрээнд үнэгүй/ ашиглан гар утсаасаа борлуулалтын ажилтнуудынхаа хэлцлүүдийн /ямар дүнтэй, аль байгууллагатай хийх/ гүйцэтгэлийг хянах, хэдэн харилцагч вэб сайтад бүртгүүлж байна, аль хэлцэл аль шатандаа байна, тухайн байгууллагуудын ажилтантай хэрхэн харилцаа тогтоосон зэргийг хянаад байх боломжийг өгдөг.  

Цахим хэрэгслүүдийг ашиглаж илүү ухаалаг ажиллах, бизнесээ үр дүнтэй удирдан өрсөлдөөний давуу тал олох боломж байсаар байтал уламжлалт арга хэрэгслүүдтэйгээ зууралдсаар байх уу?

Сургалтын тухай мэдээллийг энд дарж авна уу.


Similar Posts