И-мэйл маркетингийг Mailchimp ашиглан хийх 5 алхам
Сошиал медиа сувгууд болон гүүглд контентоо амжилттай түгээснээр вэб сайтад бүтээгдэхүүн, үйлчилгээг тань сонирхох “зөв” хүмүүсийн урсгал ирнэ. Гэхдээ зөв хүмүүс ирэх эсэх нь контентийн чанараас шалтгаалдаг. Контент зорилтот хэрэглэгчдийн сонирхлыг татаж чадаж байна уу?
Вэб сайтад зочлогсдын зарим нь худалдан авалт хийхэд бэлэн байдаг бол зарим нь мэдээлэл дутуугаас болоод хараахан бэлэн биш байдаг. Хэрхэн тэднийг худалдан авалт хийх шийд гаргахад туслах вэ?
Тэдэнд үнэ цэнэ өгөх, худалдан авалт хийх шийд гаргахад ямар мэдээлэл хэрэгтэй байна илгээж, харилцаа тогтоон итгэлийг нь олохын тулд и-мэйл маркетингийг ашигладаг.
Вэб сайтаар зочлогсдод хэрэгтэй мэдээллийг илгээх, худалдан авалтанд бэлдэхийн тулд и-мэйл хаягийг нь авах үйл явцыг бүртгэх гэнэ.
Яагаад бүртгүүлдэг вэ?
Вэб сайтаар зочлогсдод сайт дахь мэдээлэл, контентүүд үнэ цэнэтэй бөгөөд таалагдсан тохиолдолд тухайн вэб сайтад шинэ мэдээлэл орж уу үгүй юу гэдгийг байнга шалгаад байхгүйн тулд өөрийн и-мэйл хаягийг өгдөг. Вэб сайт, блог эзэмшигч нь үүний хариуд шинэ мэдээлэл сайтдаа оруулах бүртээ тэр тухай мэдээллийг и-мэйл хаягаар нь илгээж байх үүрэгтэй гэдгээ ойлгох хэрэгтэй.

Бүртгэх өөр нэг арга нь вэб сайтаар зочлогсдод хэрэгтэй Цахим номыг үнэгүй санал болгох явдал юм. Бүртгэх нь цахим орчин дахь олон төрлийн сонирхолтой хүмүүсээс зөвхөн танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох хэсгийг илрүүлж байгаа гэсэн утгаараа зүйрлүүлвэл цахим орчин дахь шүүлтүүртэй адил юм.
Бүртгэсэн бол бид и-мэйл маркетингийг хэрэгжүүлэх боломжтой болно.
И-мэйл маркетингийн ач холбогдлууд:
- Хэрэглэгчидтэйгээ харилцаа тогтоон, тэдний итгэлийг олоход тусална.
- Зарим хүн магадгүй мэдээлэл дутуугаас болоод худалдан авалт хийхэд бэлэн биш байдаг. Хэрэгтэй мэдээллийг илгээх боломжтой болно.
- Хэн нь и-мэйлийг нээж үзэж байгааг мэдсэнээр хэн нь илүү их сонирхож байгааг, хэн нь худалдан авалт хийх магадлал өндөр байгааг мэдэж авна.
- Нэгэн зэрэг 2000 хүнд үнэгүй и-мэйл илгээх боломжтой болно.
- Вэб сайтдаа мэдээлэл оруулах бүртээ тэрхүү мэдээллийг автоматаар и-мэйлээр илгээх буюу автоматжуулах.
Магадгүй та зарим нэг и-мэйлийг нээж үздэггүйгээс болоод и-мэйл маркетинг төдийлөн үр дүнгүй гэж бодож байж болох юм. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хэрэв таны хийсэн контентууд вэб сайтаар зочлогсдод таалагдсан бол тэд и-мэйлийг тань нээж үзэх л болно. Контентийн чанар энд болон хаа сайгүй нөлөөлж байгааг та анзаарсан болов уу?
Mailchimp нь сайн и-мэйл ямар байх ёстой тэр бүх оновчлолыг хийх боломжтойгоороо болон жагсаалт дахь хүний тоо 2000 хүртэл үнэгүй хэрэглэж болдогоороо надад зүгээр санагдсан.
Mailchimp ашиглан и-мэйл маркетинг хийх 5 алхам
1. Mailchimp-д бүртгүүлэх
Мэдээллүүдээ оруулаад Get started дарна. Бүртгүүлсэн и-мэйл хаягаар тань бүртгэл баталгаажуулах тухай и-мэйл очно.
И-мэйлээ нээн Activate account дарна.
Байгууллагынхаа хаягийг оруулна.
2. И-мэйл хэнд илгээх хүмүүсийн жагсаалт үүсгэх
И-мэйл илгээх хүмүүсийн жагсаалтыг 2 аргаар үүсгэж болно. Эхнийх нь excel-д бэлдсэн бэлэн и-мэйл хаягнуудын жагсаалтыг татаж оруулах, нөгөө нь вэб сайтад эсвэл интернет орчинд байрлуулсан цахим маягтад бүртгүүлсэн хүмүүсийн жагсаалтыг үүсгэх гэсэн 2 аргаар үүсгэж болно.
Create list дарна.
АНХААРАХ! Mailchimp-г ашиглахын тулд Default From email address -т ямар хаягаас и-мэйл илгээх тэр хаяг нь @gmail.com, @yahoo.com байж болдоггүй. @baiguullagiinner.mn хэлбэрийн хаягтай байж үйлчлүүлэх боломжтой байдаг.
Вэб сайтад байрлуулсан цахим маягт дээр и-мэйл зэрэг мэдээллүүдээ оруулсанаар тэрхүү мэдээллүүд нь жагсаалт хэлбэрээр үүсэх аргыг хэрэглэж байгаа тохиолдолд мэдээлэл оруулах бүрт тэр тухай мэдээллийг ямар и-мэйл хаягаар авч байхаа оруулна.
Бэлэн байгаа жагсаалтыг татаж оруулах бол Import subscribers-г сонгоно.
Copy/paste сонголтыг сонгоно.
2000 хүртэл хэдэн ч хүний и-мэйл хаяг, мэдээллийг оруулсан үнэгүй байдаг. Дээрх сонголтыг дараад next дарна.
Хэрэв нэрийг оруулсан бол First name сонголтыг сонгоод save дарна.
Жагсаалт дараах байдлаар үүсэх бөгөөд таны илгээсэн и-мэйлийг нээж үзэж байгаа хүмүүсийн зурагт үзүүлсэн таван хошууны өнгөний шар нь ихсээд байх болно. Эндээс хэн нь илүү их сонирхож байгааг төвөггүйхэн мэдэж болно.
3. Явуулах и-мэйлээ бэлдэх
Create campaign дээр дарна. Campaign name хэсэгт нэрээ оруулаад Campaign type -д төрлийг оруулж өгнө. Ихэвчлэн Regular сонголтыг сонгодог. Хэрэв RSS -г сонговол вэб сайтад тань шинэ нийтлэл орох бүрт бүртгүүлсэн хэрэглэгчдэд тэрхүү мэдээлэл нь автоматаар илгээж байх болно. Ямар их цагийг хэмнэж болохыг та ойлгож байгаа байх.
Choose a list-с аль жагсаалт бүхий хүмүүст илгээхээ сонгоно. Entire list -г сонгоно.
Зурагт үзүүлсэнээр мэдээллүүдээ оруулаад next дарна.
И-мэйлийн харагдах байдлаа бэлдэнэ. Текстэд линк буюу холбоос үүсгэж болохоос гадна зураг, дүрс бичлэг, сошиал сувгуудын холбоосуудыг оруулж өгөх боломжтой. Next дарна.
4. Туршиж үзэх
Алдаа гарахаас сэргийлээд Send a test email -г ашиглаад бэлдсэн имэйлээ өөр лүүгээ илгээн хянаад үзчихэд илүүдэхгүй. Асуудалгүй бол Send -г дарна.
5. Дүн шинжилгээ хийх
И-мэйлээ амжилттай илгээсэн бол Reports/view report -р орж таны илгээсэн и-мэйлийг хэд нь нээсэн байна, хэд нь үзсэн байна, хэн хэн нээж үзсэн зэргийг шалгахаа битгий мартаарай.
Нээсэн тоо таны и-мэйлийн гарчиг хэр сайн байсныг илтгэх бол Click rate нь контент буюу и-мэйлийн агуулга сонирхол төрүүлсэн эсэхийг илэрхийлнэ.
Имэйл маркетинг нь үнэгүй байдгаараа үр дүнтэй сувгуудын нэг бөгөөд вэб сайтаар зочлогсодтой харилцаа тогтоон, итгэлийг нь олох, тэднийг худалдан авалтад бэлдэх зэрэгт тустай байдаг. Гэхдээ үр дүнтэй байх эсэх нь контентийн чанараас шалтгаалдаг гэдгийг мартаж болохгүй. Түүнчлэн Mailchimp-г ашиглан вэб сайтад тань харилцагчид зочлох гэх мэт ямар нэг үйлдэл хийх бүрт автоматаар имэйл илгээж болдогоороо автоматжуулалтын хүчтэй хэрэгслүүдийн нэг юм.
Интернет маркетингийн тухай илүү ихийг мэдэхийг хүсч байна уу?