Хайлтын системийн оновчлол

Контентоо хэрхэн хайлтын системд оновчлох вэ?


Онлайн бизнес эрхлэгчдийн хувьд вэб сайт нь гол үүрэг гүйцэтгэдэг хэрэгсэл байдаг. Гэхдээ мэдээж танилцуулга хэлбэрийн вэб сайт биш, интернет орчноос урсгал авдаг вэб сайт. Ийм вэб сайтыг хайлтын системд оновчлол хийсэн контентгүйгээр төсөөлөхийн аргагүй. Учир нь оновчлол хийж байж л хайлтын системд дээгүүр гарч вэб сайт руугаа урсгал авах боломжтой болдог. 

Хэрхэн оновчлох вэ? гэсэн асуулт мэдээж гарч ирнэ. Өрсөлдөх чадвар бүхий түлхүүр үггүйгээр, оновчтой тайлбаргүйгээр, сонирхолтой текстгүйгээр танай сайт онлайн орчинд амжилт олж чадахгүй л болов уу.  

Дээрх асуултанд хариу өгч, ямар арга, хэрэгслүүд хэрэглэх тухай мэдээлэл өгье гэж бодлоо.

Танай харилцагчид хайлтын системд ямар түлхүүр үгүүд хэрэглэж байгааг олж мэд

Бүтээгдэхүүн, үйлчилгээг тань ямар үгээр хайх боломжтой вэ? тэр үгүүдийн жагсаалтыг гарга. Жишээ нь: Аудитын үйлчилгээ хайж байгаа хүмүүс Гүүглд ямар үгээр хайлт хийх вэ? Аудитын үйлчилгээ гэж хайж байна уу эсвэл аудитын компани гэх хайлтыг хийж байна уу? 

Түлхүр үгийн судалгаанд Google Adwords Keyword Planner Tool-г үнэгүй ашиглах боломжтой байдаг. Хэрэв та gmail ашигладаг бол шууд нэвтэрч орох боломжтой. 

Түлхүр үгийн судалгаа

Хайлтанд их ашигладаг өрсөлдөөн бага түлхүүр үгийг сонгоорой.

Ямар түлхүүр үг танай бизнест үнэ цэнэтэй вэ? Түлхүүр үгийн судалгаа хийхэд хамгийн түрүүнд хийх зүйл бол боломжит бүх үгүүдийн жагсаалт гаргах юм. Мэдээж хайлтанд их хэрэглэгдэж байгаа, гэхдээ өрсөлдөөн бага түлхүүр үгүүд танд үнэ цэнэтэй байна.

Өрсөлдөөн гэдэг нь тухайн түлхүүр үгээр хэр их вэб сайт оновчлол хийсэн байгаа байдал юм. Нэг хуудсанд 1-2 түлхүүр үг сонгох нь зүйтэй байдаг. 

Хэрхэн оновчлогоо хийх вэ? 

Түлхүүр үг вэб хуудасны гарчиг, контентийн гарчигт /H1, H2-т/ орохоос гадна мэдээж текст дунд орсон байх ёстой.

Түлхүүр үг нь текст дунд буй нийт үгийн 5 орчим хувиас илүүгүй байвал зүгээр. Түлхүүр үгийнхээ тоог нийт үгэнд хуваагаад гаргачихаж болно. 

Анхаарах! Та хэдий хайлтын системд вэб сайтаа оновчилж байгаа ч гэсэн контентоо харилцагчиддаа зорилж бичиж байгаагаа битгий мартаарай. Өөрөөр хэлбэл оновчлогоогоо хэтрүүлж хийхээс сэргийлээрэй. 

хайлтын системд вэб сайтаа

Өнөөдөр хүмүүс бүтээгдэхүүн, үйлчилгээг хайлтын систем ашиглаж хайх явдал ихэссээр байна. Гэвч Монголд гүүглийн хайлтанд бизнесүүд байрших явдал төдийлөн хангалтгүй байна. Гэхдээ энэ нь бизнес эрхлэгчдийн хувьд боломж юм. Учир нь хайлтын системд эрт байрших тусам дээгүүр гарах магадлал ихсэнэ. Хэрэглэгчдийн 80-90 хувь нь дээгүүр буй илэрцэд буюу эхний гурвыг нь л орж үздэг.


Similar Posts