Фэйсбүүк

Фэйсбүүк группыг бизнестээ хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?


Та фэйсбүүкт бүтээгдэхүүн үйлчилгээгээ олонд хүргэхийн тулд группыг хэрхэн хэрэглэх вэ? хэмээн бодож байгаа бол анхаарлаа хандуулна уу. 

Энэхүү нийтлэлээрээ хандалтаа нэмэгдүүлэх болон фэйсбүүкийн алгоритмд өртөн хэрэглэгчдэдээ хүрэхийн тулд Фэйсбүүкийн группыг хэрхэн ашиглах талаар зарим нэг санаанууд хуваалцна.

Бизнестээ группыг хэрхэн ашиглах вэ?

Марк Зүкерберг хэлэхдээ бид өмнө нь хэрэглэгчиддээ тэдэнд хэрэгтэй контентүүд амархан олддог байхад нь илүү анхаарал хандуулдаг байсан бол одоо сошиалд илүү амьд харилцаа бий болгоход нь илүү туслах болно гээд хэлчихсэн. 

Энэхүү амьд харилцааг нь тэд хэрхэн бий болгох вэ? Фэйсбүүк таны олон like дарж байсан, сэтгэгдэл их бичсэн, share хийсэн, шууд асуулт бичин харилцаа үүсгэсэн, илүү цаг зарцуулсан тийм эх сурвалжуудын постуудыг тэргүүн ээлжинд танд харуулна. 

Фэйсбүүк групп нь яагаад ийм амьд харилцаа үүсгэхэд чухал үүрэгтэй байх талаар Фэйсбүүкийн маркетингийн ажилтан Мэри Смит ийн хэлжээ: “Хүмүүс ямар нэг өөртэй нь ижил сонирхол, үзэл бодолтой хүмүүсийн комьюнитид харьялагдан ижил сонирхолтой хүмүүсээсээ шинэ содон мэдээлэл, шинэ санаа авч байх, санаа бодлоо хуваалцаж байх тийм орчинд нэгдэхийг үргэлж хүсдэг” гэжээ. 

Хүмүүс тэдний сонирхдог сэдвийн хүрээн дэх группүүдэд нэгдэх сонирхолтой байдаг бөгөөд хандалт нь ч өндөр байдаг. 

Үр дүнтэй сошиал хандалтууд авах групп бий болгоход тань туслах 4 зөвлөгөө орууллаа:

1. Сонирхол дагуу тохирох хүмүүсээ л нэгтгэх

Хүмүүс өөрсдийгөө аюулгүй гэж үзсэн тохиолдолд хувийн үзэл бодлоо, санаагаа бусадтай хуваалцах сонирхолтой байдаг. Фэйсбүүкийн группыг хаалттай үүсгэж болдог болохоор аюулгүй гэсэн утгыг бүрэн илэрхийлж болох газар юм.

Үүсгэхийн тулд хаалттай буюу closed тохиргоог сонгох хэрэгтэй. Шинэ гишүүд нэгдэх хүсэлт гаргахад нь тэднээс асуулт асууж байвал хэрэггүй хүн нэгдэхээс сэргийлж чадна. Спам, бусдыг дарамтлах болон группэд хамааралгүй зүйлс нийтлэхээс сэргийлж хяналт тавьж байх хэрэгтэй. 

Группын нууцлалын тохиргоог өөрчлөх

Тухайн групп нь нээлттэй, хаалттай болон нууц байж болно. Нээлттэй группэд хэн ч нэгдэж болох бөгөөд мөн бүх постуудыг үзэх боломжтой байдаг бол нууц групп хайлтанд гарч ирдэггүй, зөвхөн группын гишүүдээс урилга авах замаар нэгдэх боломжтой. Хаалттай группын хувьд хайлтанд гарч ирэх боловч элсэх хүсэлтийг зөвхөн группын админ л хүлээн авч шийдэх эрхтэй байдаг. 

Тохиргоог хийхийн тулд More товчин дээр дараад Edit group Settings дараад Privacy хэсэгт Change Privacy Settings -г дардаг. 

Хэрэв таны групп 5000 гишүүнтэй болсон бол нээлттэйгээс хаалттай болгох, хаалттайгаас нууц болгох байдлаар гишүүдийнхээ нууцлалыг хамгаалах боломжтой байдаг бөгөөд хаалттай болон нууц группыг нээлттэй болгох боломжгүй байдаг. 

Асуулт асуух 

Хүсэлт гаргасан хүн нь тухайн хаалттай группэд тохирох хүн мөн эсэхийг мэдэхийн тулд группэд нэгдэх хүсэлт гаргахад нь яагаад группэд нэгэдэх гэж байгаа талаар асуулт асууж болно. 

Үүнийг хэрхэн тохируулах вэ? Privacy settings рүү ороод Membership Requests хэсгийг олоод Ask questions -г дарна. 

Хянаж байх

Хэрэв та гишүүддээ группэд элсэх зөвшөөрөл өгсөн бол мөн хэрэв группын дүрмийг биелүүлэхгүй тохиолдолд тэднийг группээсээ хасах эрхтэй гэдгийг санаарай. Үүний тулд Members хэсгийн тухайн гишүүний хажууд байрлах гурван цэг дээр даран Remove User дээр дарна. 

Тааламжгүй пост нийтэлсэн гишүүний постыг устган мөн гишүүнээс хасах боломжтой. Хэрэв энэ сонголтыг хийсэн бол бүх постыг нь устгах боломжтойгоос гадна мөн тухайн гишүүнийг нэмсэн ямар нэг гишүүнээс шинээр гишүүн элсүүлэх хүсэлт явуулах эрхийг нь хаах боломжой. 

2. Шинэ гишүүдийг хүлээж авах

Хэрэв та тухайн группыг удирддаг хүн бол групп үндсэн чиглэлээсээ хазайхгүй байхад санаа тавьж байх хэрэгтэй бөгөөд тогтмол пост оруулж байх нь группын өсөлтөнд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Групп ажиллуулдаг туршлагатай хүмүүс зөвлөхдөө хэдийгээр өөр группийн админууд байдаг ч би өөрөө өдөр бүр пост оруулж идэвхтэй байлгахад анхаарал хандуулдаг гэжээ. 

Шинэ гишүүдийг хүлээн авах

Эхний алхам бол шинэ гишүүдэд өөрийгөө хэн гэдгээ, ямар зорилготойгоо танилцуулж, хэрхэн тэдэнд туслаж байхаа танилцуулах нь зүйтэй юм. 

Шинэ гишүүн нэмэгдсэн талаар баруун талд энэ долоо хоногт тэдэн гишүүн шинээр нэмэгдлээ гэсэн мэдэгдэл гарч байдаг. Тэднийг таг хийгээд бидэнтэй нэгдсэнд баярласнаа илэрхийлэх, группийнхээ талаар танилцуулах зэргээр эхний харилцааг үүсгэх хэрэгтэй. 

Группын зорилго болон дүрмээ танилцуулсан гол постоо баруун дээд товчин дээр даран mark as announcement -г сонгон үргэлж дээр байлгаснаар шинэ гишүүддээ холбогдох зааварчилгаа, дүрмээ танилцуулж байвал зүгээр. 

Дээр гаргасан хийсэн постдоо “Асуултаа чөлөөтэй асууж байгаарай” гэх агуулгыг мөн оруулж өгснөөр бүгдтэй нь чөлөөтэй харилцаа үүсгэх уур амьсгал бий болгоход туслах болно. 

2. Амьд харилцаа үүсгэх боломжийг нэмэгдүүлэх

Группын админуудын гол үүрэг бол гишүүд асуулт асуух, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэргийг үргэлж дэмжиж байх явдал юм. Үүний тулд асуултуудад нь дор дор нь хариу өгөх, санаа бодолтой нь санал нэг байгаагаа илэрхийлэх зэргээр харилцаа үүсгэн дэмжиж ажиллах хэрэгтэй. 

Хэрэв таны групп тухайн хүмүүст чадвараа нэмэгдүүлэхэд нь, суралцахад нь туслах зорилготой бол төрөл бүрийн челленж зохион байгуулж байх нь үр дүнтэй байдаг. Зарим хүмүүс жишээ нь тогтмол челленж зарладаг бөгөөд заасан зүйлийг нь суралцаад өөрсдийн оролдож үзсэн, хэрэгжүүлсэн талаараа пост хийхийг зөвлөж, санаа сэтгэгдлийг нь сонсож харилцаа үүсгэдэг. Жишээ нь: турах сонирхолтой хүмүүсийн нэгдэл бүхий группэд тураагүй үеийн болон турсан үеийнхээ зургийг харьцуулан оруулсан постууд элбэг байдаг. 

Тогтмол хийх челленжийн ачаар гишүүд өөр сурах шинэ юм юу байна? хэмээн байнгын харилцаа бий болгоход тусладаг. 

Хэрхэн эхлүүлэх вэ? 

Бусад маркетингийн сувгуудаас группдээ хүмүүс урьж болно. Холбоотой нийтлэлээс линк үүсгэх байдлаар урьж болохоос гадна мөн фэйсбүүкийн пэйжээсээ урьж болно. Мөн тэдэнд “урам зориг авч, зөвлөгөө авч байхын тулд бидэнтэй нэгдээрэй” гэх агуулга бүхий имэйл илгээж болох юм. 

Live бичлэг хийх нь мөн олон хүн группдээ нэгтгэхэд үр дүнтэй байдаг. 

Live

Судалгаагаар live бичлэг нь энгийн видео бичлэгтэй харьцуулахад 6 дахин их хандалт авдаг гэсэн байна. Энэ нь группийнхээ хандалтыг нэмэгдүүлэх сайн арга, мөн фэйсбүүк хуудсандаа хандалт авахад туслах боломжтой юм. Жишээ нь: та хуудсандаа live бичлэгээ хийгээд түүнийгээ дараа нь групптээ хуваалцаж болно.

Live бичлэг хийхээс гадна энгийн бичлэг хийн өөрийгөө болон багаа танилцуулсан хэлбэрийн бичлэг хийж болно. 

3. Гишүүдийн оролцоог дэмжиж байх

Нэг зүйлийг сайтар анхаарах хэрэгтэй. фэйсбүүк групп бол ижил сонирхолтой хүмүүсийн нэгдэл, бүлгэм учир тэнд зөвхөн өөрийнхөө болон бизнесийнхээ талаар л яриад байхаас аль болох татгалзаарай. Таны оролцоо их чухал боловч хэтрүүлж бас болохгүй. 

Та групп дэх ярилцах сэдвийн автор нь ч гэсэн гишүүд бүгд хоорондоо хэлэлцэж асуудлаа шийдэж байх талбар бий болгоход илүү анхаарах хэрэгтэй. Ингэснээр сонирхолтой ярилцлагууд өрнөх боломжтой болно. Үүний тулд бусад хүмүүс оролцох орон зайг нь өгөх хэрэгтэй. 

Гишүүдийг холбоотой асуудлаар таг хийж болно

Гишүүдээ сайн мэддэг болоод ирэхээр тэдэнд шууд хандаж болно. Тэдний сонирхож болох асуудал дээр таг хийн үүнийг та юу гэж бодож байна вэ? Энэ хүнд хэрхэн туслах вэ? гэх зэргээр оролцуулж байвал зүгээр. 

Гишүүдээс сайн дурын гишүүн сонгоод түүний хийж буй ажилд нь хэрхэн сайжруулж болох талаар зөвлөгөө өгөх нь гишүүд бие биенээсээ суралцан үйл ажиллагаагаа сайжруулахад нь тустай байдаг. 

Гишүүдийн зүгээс оруулах пост

Гишүүд сонирхолтой пост оруулж бие биенээсээ суралцах боломжтой байхыг дэмжих нь гишүүдээ идэвхтэй байлгахад туслана. 

Ямар төрлийн яриа танай группэд өрнөнө гэж үзэж байна вэ? Гишүүд тань ямар төрлийн пост оруулна гэж үзэж байна вэ? Та гишүүдийн яриаг хэрхэн зорилготой болгож, сэдэлжүүлж, сонирхолтой контентууд хийлгэж байх вэ гэдгийг сайн бодож байх хэрэгтэй.  

Бизнестээ зориулж групп нээх

Групптэй болно гэдэг амархан. Create group дарна, нэрээ өгнө, хүмүүсээ нэмнэ, хаалттай групп байлгах эсэхээ шийднэ, таны группыг илэрхийлэх тэмдэглэгээг сонгоно, cover зургаа оруулна. Мөн зөвхөн админы харах боломжтой insight хэсгээс группэд юу болж байгаа талаар мэдээлэл авах, постдоо хуваарь хийх, өөрийн пэйжтэйгээ холбох зэрэг олон боломжууд байдаг.  

Групп тань өөрөө хөгжинө

Зөв зохион байгуулбал гишүүд өөрсдөө өөрсдийгөө бий болгоно гэдгийг санах хэрэгтэй. Мэдээж хүмүүс юуг илүү сонирхдог, юунд туртай байдаг түүний дагуу өсөх болно. 

Хөгжүүлэхэд мэдээж челленж хэрэглэж болохоос гадна тухайн сэдвийн хүрээнд сонирхолтой контентууд оруулах, хэлэлцүүлэг өрнүүлж байх зэрэг нь гол чиглэлээ барихад туслана.

Утга учиртай харилцаа группын гишүүдийн хүсэл тэмүүллээс, урам зоригоос бий болдог гэдгийг санаарай. Группын гишүүд юу хүсэж байгааг мэдэхийн тулд пост оруулах хэсэгт Poll товчин дээр даран жижиг судалгаа авахад илүүдэхгүй.  

Та фэйсбүүк группыг бизнестээ ашигладаг уу? Хэрэв тийм бол амжилттай болгохын тулд ямар арга хэрэглэдэг вэ?

Цахим маркетинг сургалтын талаар мэдээлэл авах бол доорхи зурган дээр дарна уу.

Цахим маркетинг

Similar Posts