Вэб сайтад хийгдэх борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Таны вэб сайтад хангалттай худалдан авалт хийгдэхгүй байна уу? Хангалттай борлуулалт хийгдэхгүй байх хэд хэдэн шалтгаан байдаг. Энэхүү нийтлэлээрээ яагаад борлуулалт сайн хийгдэхгүй байгаад хариулт олохыг хичээсэн бөгөөд мөн хэрхэн вэб сайт дахь борлуулалтаа нэмэгдүүлэх талаар бичих болно.
Вэб сайтад худалдан авалт хийгдэх нь
Борлуулалт их хийгдэж байхын тулд вэб сайтад олон хүн зочилж байх хэрэгтэйгээс гадна мөн зочлогсдын хэдэн хувь нь борлуулалт хийж байгаа нь чухал үзүүлэлт байдаг.
Тухайн бизнесээсээ шалтгаалаад өөр өөр байх ч, дунджаар борлуулалтын хувь 2-5% байдаг бөгөөд таны вэб сайтад ирсэн хүмүүсийн 5-аас ихгүй хувь нь л худалдан авалт хийнэ гэсэн үг. Мэдээж зардал гарах бөгөөд вэб сайтаа ажиллуулахтай холбоотой хостингийн төлбөр, сурталчилгаа болон бусад урсгал авахтай холбоотой гаргаж байгаа зардлууд үүнд орно.
Их урсгал ирүүлэхийн тулд та мэдээж сурталчилгаа хийх хэрэгтэй. Гэхдээ хичнээн их урсгал ирлээ гээд худалдан авалт хийгдэхгүй бол яах вэ? Үүний тулд мэдээж зарим нэг өөрчлөлтүүдийг вэб сайтдаа хийх хэрэгтэй болдог.
20000 хүн зочиллоо гэхэд дунджаар 400 нь борлуулалт хийнэ. Бусад нь яах вэ? Ихэнх хэсэг нь худалдан авалтын шийд гаргалтын аль нэг шатанд буюу өмнөх шатуудад явж байдаг.
Худалдан авалт хийх шийд гаргахад туслахуйц өөрчлөлт гэдэг нь тэрхүү хүмүүст шийд гаргахад хөтөлнө гэсэн үг юм.
Харилцагчидда төвлөрөхийн ач холбогдол
Зарим байгууллагын хувьд маркетингийн баг нь хэд хэдэн хүнээс бүрддэг бөгөөд тэд ихэнхдээ тус тусын ажилдаа л анхаарал хандуулдагаас хоорондын уялдаа холбоо бага байдаг. Нөгөө талд харилцагчид аливаа брэндийг нэг цогц зүйл гэж хардаг. Уялдаа холбоо муутай байдал нь магадгүй тэднийг танай байгууллагад итгэх итгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Тус тусдаа ажил хариуцаж байгаа ажилтнууд байгууллагын нэгдсэн зорилгын төлөө нэг баг болж ажиллах нь хамгийн чухал юм.
Вэб сайтад тань хэр чанартай урсгал ирдэг вэ?
Зарим үед харилцагч болох боломжтой, вэб сайтаар зочлогсдын тоо нь биднээс хамааралгүй хүчин зүйлээс шалтгаалдаг: Гадаад орчны хүчин зүйлс буюу эдийн засгийн байдал, цаг агаар зэрэг нь жишээ нь ямар бизнес эрхэлж байгаагаас үл шалтгаалж нөлөө үзүүлнэ.
Хэрэглэгчид вэб сайтад зочлоход болон худалдан авалт хийхэд ямар хүчин зүйлс нөлөөлж болохыг судлах хэрэгтэй. Энэ талаар сайн мэдэх тусмаа вэб сайтаа тэр хүчин зүйлст тохируулж өөрчлөлтүүд хийх боломжтой болно.
Дээр дурдагдсан гадаад орчны хүчин зүйлст нөлөөлж бид чадахгүй ч нөлөөлж чадах борлуулалтанд нөлөөлөхүйц нэг хүчин зүйл нь таны вэб сайтаар зочлогсдын төрөл юм.
- Өдөрт танай вэб сайтаар хэдэн зочлогсод ирж байна вэ?
- Вэб сайтаар зочлогсдын хэдэн хувь нь худалдан авалт хийх боломжтой вэ?
- Таны маркетингийн зардлын хэдэн хувь нь чанар муутай урсгал ирүүлэхэд зарцуулагдаж байна вэ?
Чанаргүй буюу худалдан авалт хийдэггүй урсгал нь хэр их байгааг мэдэх хэрэгтэй. Энэ нь Хайлтын системээс чанар муутай түлхүүр үгээс ирж байгаа урсгал байж болно. Танай бизнесийг бүрэн илэрхийлэхгүй байх түлхүүр үг хэрэглэсэн гэсэн үг. Тэд вэб сайтаар зочлосон даруй өөр тохирох вэб сайт хайхаар гараад явчихдаг.
Чанаргүй урсгал их ирж байгаа тохиолдолд борлуулалт болох хувь хэмжээнд мэдээж сөргөөр нөлөөлнө.
Энэхүү чанаргүй урсгалыг чанартай урсгалаасаа ялгаж чадвал, чанартай урсгалын худалдан авалт хийж буй хувь өндөр болохыг харж болно.
Чанар бага урсгал бага авахын тулд мэдээж харилцагчидаа сайтар судлах хэрэгтэй болдог. Тэд таны вэб сайтаас юу авахыг хүсэж байна вэ? Тэд өөрсөд нь тулгарч байгаа ямар асуудлаа шийдэхийг хүсэж байна вэ? Хайлтын системд ямар түлхүүр үг их хэрэглэж байна вэ? Энэ талаарх мэдээллүүдийг их мэдэх тусмаа вэб сайтаа тэдний хүсэл сонирхолд нийцүүлэх боломжтой болно.
Таны вэб сайт хэрэглэгчдийнхээ хүсэлд хариу өгч чадаж байна уу?
Хамгийн чухал хүчин зүйл нь хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцэж байх тухай асуудал юм. Хэрэв бага нийцэж байгаа бол тэд таны сайтанд бага хугацаа өнгөрөөх бөгөөд худалдан авалт хийхгүй.
Таны вэб сайт дахь асуудалтай хуудсыг олохын тулд дүн шинжилгээ хийдэг програмын тусламжтайгаар дараахь мэдээллүүдийг олох хэрэгтэй:
- Bounce rate өндөр хуудсыг олох /Вэб хуудаснаас дараагийн хуудсанд оролгүйгээр орхиж гарсан урсгалын хувь хэмжээ/
- Аль хуудсанд хамгийн бага хугацаа өнгөрөөж байна вэ?
Вэб сайтаас урсгал алдаж байгаагийн шалтгаануудыг нь илрүүлэхийн тулд Гүүгл аналитикс хэрэглэх нь зүгээр байдаг. Behaviour хэсэг дэх Landing page рүү ороход аль хуудас сайн хандалттай байгааг, аль нь тааруухан байгааг мэдэх боломжтой болно. Үүнд туслах мэдээлэл өгөх үзүүлэлт нь түрүүн дурдсан Bounce rate юм.
Хэрэв та goal тохиргоог Гүүгл аналитикс дээрээ тохируулбал тухайн хуудсанд хэдэн удаа зорилго биелсэн талаарх мэдээллийг буюу вэб сайтад хийгдэж буй борлуулалтыг тоолох боломжтой болдог.
Үр дүн тааруухан хуудсуудыг сайжруулах хэрэгтэй бөгөөд ингэснээр тухайн хуудснаас урсгал алдах хэмжээг бууруулах боломжтой.
Үүний тулд:
- Тэдний хэрэглэж байгаа түлхүүр үг нь таны вэб хуудсан дахь агуулгатай нэг утгатай байж чадаж байна уу?
- Таны вэб сайтаас мэдээлэл олоход тэдэнд хэр амархан байна вэ? Тэд вэб сайтаас чинь орхихдоо асуултандаа хариу авч чадахгүй байх нь элбэг үү?
- Вэб сайт дахь хуудсуудад танай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холоотой мэдээллүүд байна уу? Үйлдэлд дуудах сурталчилгаа байна уу? Та тэдэнд ямар нэгэн үйлдэл хийхийг сануулах нь борлуулалтанд хөтлөхөд хэрэгтэй байдаг юм.
Вэб сайтын бүтэцтэй холбоотой асуудлууд
Вэб сайтаар зочлогсдод худалдан авалт хийх шийд гаргахад контент чухал үүрэгтэй боловч өөр бас хэд хэдэн чухал хүчин зүйлс байдаг.
Жишээ нь: гар утаснаас вэб сайтад хандалт ирэхэд харагдах байдал нь тохиромжтой байхгүй бол тэд вэб сайтыг чинь орхиод гарах болно. Вэб сайт тань бүх төрлийн браузер, гар утас, таблет зэрэг дээр харагдах байдлыг анхаарах хэрэгтэй.
Үүниг шалгахын тулд Anybrowser програм зүгээр байдаг.
Өөр нэг хүчин зүйл бол таны вэб сайт хэр хурдан ачааллагдаж байгаа нь буюу хурд юм. Вэб сайтын ачааллалтын хурд удаан байх нь борлуулалтын хэмжээнд багагүй хувиар сөргөөр нөлөөлдөг. Учир нь өнөөгийн хурдацтай үед хэн ч хүлээхийг хүсэхгүй шүү дээ.
Та өөрийн вэб сайтын хурдыг Pingdom програмын тусламжтайгаар шалгачихаж болох бөгөөд мөн хэрхэн хурдан болгох талаар зарим нэг зөвлөгөө ч авах боломжтой.
Вэб сайтын агуулга
Вэб сайтын агуулга болон харагдах байдал гол хүчин зүйлс юм. Та вэб сайтаа хийхдээ аль болох хэрэглэгчийн өнцгөөс харах ингэхдээ яавал таньд аятайхан, итгэл төрүүлэхүйц харагдах вэ гэдгийг сайтар бодох хэрэгтэй.
Гол мессежээ хэрхэн ойлгогдохуйц хүргэх тал дээр анхаарлаа хандуул.
Хэрэв вэб сайтаар зочлогсод таны бизнесийн талаар сайтар мэдэхгүй бол вэб хуудсууд дахь бүтээгдэхүүн, үйлчилгээ рүү чиглүүлэх үүрэгтэй товчийн харагдах байдал, өнгө үзэмж багагүй үүрэг гүйцэтгэнэ.
Вэб сайтаа сайжруулахад туслах өөр нэг хүчин зүйл нь өрсөлдөгчдийнхөө сайтыг үзэх юм. Танайтай харьцуулахад тэдний сайт ямар байна вэ? Таныхаас илүү байна уу? Сайн ойлголттой болсноор хэрхэн ялгарахаа бодох хэрэгтэй болно.
Хэрэглэхэд хялбар байдал?
Хэрэглэхэд хялбар байх нь борлуулалтын хэмжээнд мэдээж нөлөөлнө. Энэ нь худалдан авалтын шийд гаргахад шууд нөлөөлдөггүй боловч, энэ үзүүлэлт хэрэв сайнгүй байвал тэд вэб сайтаар зочлох явцдаа сэтгэл дундуур үлдэх талтай бөгөөд энэ нь тэднийг алдахад хүргэж бозошгүй.
Сайн байвал мэдээж илүү их итгэл төрүүлнэ, тэдэнтэй гайгүй харилцаа тогтоох боломжтой болно, улмаар борлуулалтанд хөтлөх үүд хаалга ч нээлттэй болно. Танай сайтад төрсөн тэдний анхны сэтгэгдэл өндөр байх тусмаа тэд буцаж ирэн худалдан авалт хийх магадлал нэмэгдэх учраас вэб сайтаа болон онлайн дэлгүүрээ хэрэглэхэд аль болох хялбар ойлгомжтой байлгах тал дээр ихээхэн анхаарал хандуулаарай.
Вэб хуудасныхаа хамгийн сайн хувилбарыг олох арга – олон хувилбаруудыг туршиж үзэх буюу ОУ-ын нэршлээр A/B туршилт юм. Өөрчлөлт хийж үзээд аль өөрчлөлт нь илүү сайнаар нөлөөлж байгааг туршиж үзнэ л гэсэн үг юм. Сайн хэрэгжүүлж чадвал таны сайтын юу болж байна юу нь болохгүй байгааг мэдэх боломжтой болно.
Үүнийг хэрэгжүүлэх боломжийг VWO програм олгодог.
Хэрэглэгчидээ сегментүүдэд хуваа
Танай вэб сайтаар зочлогсод мэдээж бусад бизнестэй харьцуулахад нэг онцлог талтай байгаа. Тэд өөр төрлийн контент сонирхоно, өөр зүйл хайна гэх мэт.
Имэйл маркетингийн автоматжуулалтын тусламжтайгаар зочлогсодоо худалдан авалтанд хөтлөхийн тулд тэдэнд яг юу хэрэгтэй байна тэр зүйлийг нь өгвөл тэдэнд илүү худалдан авах сэдэл төрөх болно. Жишээ нь маркетеруудад маркетингтэй холбоотой мэдээлэл явуулах, захирлуудад арай өөр мэдээлэл явуулах г.м.
Сегмент тус бүрт автоматаар илгээх имэйлийнхээ агуулгыг тохируулж бичсэнээр борлуулалт нэмэгдэх боломжтой.
Хэрэв танай хэрэглэгчид худалдан авалтын шийд гаргах өөр өөр шатанд байгаа бол эсвэл танай сайтад эхний удаа зочилж байгаа бол тэд бас арай өөр мэдээлэл хайж таарна. Хэрэв та тэдэнд хайж байгаа тэр зүйлийг нь өгч чадахгүй бол тэд худалдан авалт хийх магадлал багасна л гэсэн үг.
- Эхний удаа зочилж байгаа болон дахин зочилж байгаагаар нь сегментлэх.
- Дэлхийн өөр өөр байршлаас зочлож байгаагаар нь ангилах.
Хэрхэн сегментээ зохиох нь мэдээж ямар бизнес эрхэлж байгаагаасаа шалтгаалаад өөр өөр байх нь мэдээж.
Тэд танай вэб сайтад юу хайж байгааг нь мэдэхийн тулд дараах асуултуудад хариулт авбал зүгээр:
- Хэн танай бүтээгдэхүүнийг авдаг вэ?
- Хэн танай бүтээгдэхүүнийг авдаггүй вэ?
- Танай бүтээгдэхүүнийг сонгох шалтгаан нь юу вэ?
- Ямар үнээр авдаг вэ?
- Өрсөлдөгчдийн ижил төрлийн бүтээгдэхүүн нь юу вэ?
Тэдний тухай сайн мэддэг болсон бол одоо тэднийг худалдан авалтанд хөтлөх сайн хувилбарыг бэлтгэ:
- Сегмент тус бүр дэх хүмүүсээр яг ямар үйлдэл хийлгэхийг хүсэж байна вэ?
- Тэд ямар үйлдэл хийхийг хүсэж байж болох вэ? Таныхаас юугаараа ялгаатай байна вэ?
- Сегмент тус бүр хүссэн үйлдлээ хийхийн тулд вэб сайтад хэрхэн аялж болохыг төлөвлө.
Сегментийн үр дүнг хэмжих нь жаахан хүндрэлтэй байдаг.
Үр дүнг хэмжихийн тулд сегмент тус бүрийн зорилгыг сайн тодорхойлох хэрэгтэй. Олон хүн бүртгэхийг хүсэж байна уу? Тэдний хандалтыг авахыг хүсэж байна уу? Зорилго тань аль нь ч байсан гэсэн тэдний талаар сайн мэддэг байх нь үр дүнгээ хэмжих зөв хүчин зүйлс олоход туслах болно.
Жишээ нь: хэрэв зорилго нь вэб сайтдаа олон бүртгүүлэгчидтэй болох бол оновчлол хийсний өмнөх болон дараах байдлаар хэдэн бүртгүүлэгчидтэй болсноор хэр үр дүнтэй байгаагаадаа дүгнэлт хийж болно.
Ямар өөрчлөлт хийхээ хэрхэн төлөвлөх вэ?
Вэб сайтдаа хийгдэх борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд ямар өөрчлөлтүүд хийх гэж байгаагаа төлөвлөвөл илүү үр дүнтэй байна. Үүний тулд дараах асуултуудад хариулт аваарай:
- Вэб сайтын аль хуудас хамгийн их асуудалтай байна вэ?
- Вэб сайтын аль хэсэг тэргүүн ээлжинд сайжруулах шаардлагатай байна вэ?
Үүний дараа нь вэб сайтаа сайжруулахын тулд туршиж үзмээр байгаа өөрчлөлтүүдээ А/В туршилтад хуваах хэрэгтэй. Энэ аргыг хэрэглэснээр туршиж үзэж байгаа өөрчлөлтүүдээс аль нь илүү үр дүнтэй байгааг мэдэх боломжтой болдог.
Төлөвлөж буй өөрчлөлтүүдийнхээ жагсаалтыг гаргахаас эхэлнэ. Өөрчлөлт бүрийг ямар хугацаанд туршиж үзэхээ төлөвлө.
Pingdom- вэб сайтын хурд шалгах програм
VWO-А/В туршилт хийх програм
Танай вэб сайтад борлуулалт сайн хийгдэхгүй байх олон шалтгаан бий. Хэрэв та вэб сайтад хийгдэх борлуулалтын хэмжээгээ нэмэгдүүлэхийг хүсэж байвал тэрхүү асуудлуудыг нь олж засах зайлшгүй шаардлагатай юм.